Монголын ард түмэнд хүргэх талархал | News.MN

Монголын ард түмэнд хүргэх талархал

Монголын ард түмэнд хүргэх талархал

БНХАУ-д коронавирусийн халдвар дэгдэж, энэхүү аюулт өвчинтэй тэмцэхэд бүхий л шатандаа тэмцэж байна. Хятадын ард түмний энэ хүнд үед Монголын төр, монголчууд сэтгэл санаа, эд хөрөнгийн тусламж үзүүлж байгаад талархал илэрхийлж, БНХАУ-аас Монголд хөрөнгө оруулагчдын “ЗУН-ХУА” нийгэмлэг захидал ирүүлжээ.

Захидлыг бүрэн эхээр нь хүлээн авна уу.


“Энэ оны эхээр Хятадын Хубэй мужийн Ухань хотод уушгины хатгалгааны шинэ төрлийн коронавирусын өвчин дэгдэж өмнө байгаагүй өргөн цар хүрээтэйгээр Хятад орон даяар хурдацтай тархлаа. БНХАУ-ын нам, засгийн газраас зохион байгуулалт, урьдчилан сэргийлэх болон эмчилгээний шуурхай арга хэмжээ авсны үр дүнд өвчний тархалтыг хяналтандаа аваад байна. Хубэй мужийн тархалтын гол бүс нутгийг эс тооцвол улсын хэмжээнд шинээр халдварласан өвчтөний тоо буурсаар байгаа төдийгүй зарим хот муж халдваргүй боллоо.

Хятад улс шинэ төрлийн коронавирусын халдлагад өртөж, өвчинтэй тэмцэж буй хүнд цаг үед бидэнтэй найрсаг харилцаат түнш Монголын Үндэсний Худалдаа, аж үйлдвэрийн танхим, Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын Бизнесийн зөвлөл, Монголын Үндэсний барилгын ассоциаци, Монголын Хүнс, хөдөө аж ахуйн үндэсний ассоциаци, Монгол-Хятадын Худалдааг дэмжих холбоо, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Тулга-5” студи болон бусад холбоод тэдгээрийн гишүүн компаниудаас бидэнтэй эв санааны нэгдлээ илэрхийлсэн ил захидлуудыг хүлээн авлаа. Монгол анд нөхдийн маань чин сэтгэлийн дэмжлэг бүхий энэхүү захидлууд нь Монголын ард түмний нөхөрсөг сайхан сэтгэлийг Хятадын ард түмэнд мэдрүүлэхийн дээдээр мэдрүүллээ.

2020 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Засгийн газар болон ард түмэнд хандан чин сэтгэлийн мэндчилгээ хүргүүлж мөн 200.000 ам.долларын хандивыг өргөлөө. Түүнчлэн Монголын хүүхэд хөгшид, оюутан залуус мөнгөн хуримтлал, хамгаалалтын маск бэлэглэх зэргээр хандивын үйл ажиллагаа идэвхтэй өрнүүлжээ. Төрийн байгууллага, агентлагууд, бизнесийн салбарынхан, төрийн болон төрийн бус холбоод Хятадын ард түмэнд хандан сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, санаа сэтгэлийн дэмжлэгээ илэрхийлсээр байна.

Онцгойлон тэмдэглэхэд хоёрдугаар сарын 27-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга БНХАУ-д тусгайлан айлчилж, коронавирусын халдварыг таслан зогсоох, хүнд хэцүү энэхүү эрсдлийг даван туулахад сэтгэл зүрхээрээ хамт байгаагаа илэрхийлж, мөнхийн хөрш БНХАУ-ын ард түмэнд чин сэтгэлийн дэмжлэг болгон Монгоын ард түмнээс 30.000 толгой хонь хандивлаж буй гэрчилгээг БНХАУ-ын дарга Ши Жинпинд гардууллаа. Энэ бол өвчний дэгдэлтээс хойш Хятад улсад хийсэн гадаадын анхны төрийн тэргүүний айлчлал боллоо.

Хятадын ард түмэн, түүний дотор Монголд ажиллаж, сурч буй хятад иргэд Монгол орон даяар өрнүүлж буй халуун дулаан чин сэтгэлийн дэмжлэгийг гүнээ мэдэрсээр байна. Хятадын хэвлэл мэдээлэл болон нийгмийн сүлжээнд Монгол орныг сайшаан магтаж, Монгол Улсаас Хятадыг халуун сэтгэлээр дэмжиж байгаа тухай мэдээлэл "Ардын Өдрийн сонин”-оор дамжин Хятад улсын бүх ард түмэнд хүрч, зовох цагт нөхрийн чанар танигдана хэмээн онцолж, Хятад, Монгол хоёр орны найрамдалд шинэ хуудас нээснийг тэмдэглэж байна.

Монгол Улс дахь БНХАУ-ын хөрөнгө оруулагчдын төлөөлөл болсон “ЗУН-ХУА” нийгэмлэг, мөн нийт гишүүн компанийн олон мянган ажилчид, тэдгээрийн гэр бүл болон Хятадын ард түмний өмнөөс Монгол Улсын төр засаг болон монголын ард түмэнд хандан чин сэтгэлийн талархалыг үүгээр дэвшүүлье. Хүний сайныг ханилж мэднэ, хүлгийн сайныг унаж мэднэ гэдэг эртний зүйр үг байдагчлан Хятадын ард түмэнд тулгараад буй хүнд хэцүү цаг үед Та бүхэн бидэнтэй хамт байж халуун сэтгэл, тусламжийн гараа сунгаж урам дэм өгч байгаа үйлс бүхнийг Хятадын ард түмэн мартахгүй.

Вирусын дэгдэлт хил хязгаарүй тархаж байгаа энэ цаг үед Монгол Улсад урьдчилан сэргийлэх, хяналт тавих амаргүй нөхцөл байдал тулгарч байгаа бөгөөд бидний зүгээс Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж буй халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг ойлгон бүрэн дэмжиж байна. Бид ч мөн өөрсдийн нийт гишүүн компаниуд болон гишүүддээ хандан Монголын төр-засгаас авч хэрэгжүүлж буй урьдчилан сэргийлэх, хяналт тавих үйл ажиллагаа, вирусын халдварын бүх сувгийг таслан зогсоох, Монгол Улсыг вирусын халдлагаас хамгаалах хатуу арга хэмжээ авахад хамтарч ажиллахыг уриалан, шаардлага тавин ажиллаж байна.

БНХАУ-ын нам, засгаас зохион байгуулалт, урьдчилан сэргийлэх болон эмчилгээний шуурхай арга хэмжээ авсаар байна. Тиймээс нийт ард иргэдийн идэвхтэй хамтын ажиллагааны үр дүнд ойрын хугацаанд тархалтыг бүрэн даван туулна гэдэгт бид бүрэн итгэлтэй байна.

Хоёр орны хилийн боомт нээгдэж бизнесийн үйл ажиллагаа, ард иргэдийн ирж очих хөдөлгөөн болон хүмүүнлэгийн солилцоо удахгүй сэргэж хэвийн үргэлжилнэ гэдэгт найдаж байна.

Цаашид бид хоёр орны бүхий л салбарын найрсаг, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлж, манай аж ахуйн нэгжүүд нийгмийн хариуцлагаа ухамсарлан, төсөл бүрийг өндөр хурдтай, чанартай хийж Монголын хөгжил цэцэглэлд хувь нэмрээ оруулахыг  эрхэмлэх болно.

Хятадад гарсан тахал өвчний талаар цаг тухай бүрт нь бодитой мэдээллийг шуурхай хүргэж байсан Монголын хэвлэл мэдээллийнхэнд болон Хятадын ард түмэнд санаа тавьж, чин сэтгэлийн дэмжлэг үзүүлж буй бүх монголчууддаа талархсан сэтгэлээ дахин илэрхийлье.

БНХАУ-аас Хөрөнгө Оруулагчдын ЗУН-ХУА Нийгэмлэг

2020 оны гуравдугаар сарын 3-ны өдөр, Улаанбаатар хот

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
46
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

1 2020-03-04 119.40.103.6

МОНГОЛ ХАР УХААН гэж

Avatar

Эрдэнэ 2020-03-04 103.9.90.53

Монголын ард түмний сайхан сэтгэлийг ойлгож талархал илэрхийлсэн Хятадын ард ьүмэнд баярлалаа. Хоёр орны хамтын ажиллагаа, найрамдалт сайн хөршийн харилцаа цаашид улам батжин хөгжинө гэдэгт итгэлтэй байна.

Avatar

Зочин 2020-03-04 182.160.1.64

Мөнхийн хөршдөө хүнд үед нь чадах ядахаараа туслах хэрэгтэй. Хятад ах сайн байвал Монгол сайн байна. Тэвдэж явахад нь тэвэнгээр тусла гэж сайхан үг шүү.

Avatar

Зочин 2020-03-04 193.6.53.131

Зсссс

Avatar

ард 2020-03-04 103.212.117.164

Түүхийн явцад энэ хоёр аваргыг бид өөрсдийн гараар бмй болгочихсон билээ. Москвагийн хаант улс гэж байх ёсгүй байлаа. Зөвхөн Киевийн Вант улс гэж байсан. Түүнийг дараад Москва төвтэй Ханлиг байгуулсан. ЭНэ нь одоогийн Орос.
НЭгдсэн Хятад гэж байхгүй байлаа. 5 хаант улс.Хоорондоо Мөнхийн дайнтай. Бид нэгтгэчихсэн. Одоо энэ хоёр аваргын дунд эвийг олж явах үүрэг бидэнд ноогджээ. Иймд харилцан туслалцаад явах хэрэгтэй. Одоо энх тайван хэрэгтэй

Avatar

Sreenn 2020-03-04 203.91.115.50

Bayarlalaa nuhuduu amjilt husie

Avatar

Зочин 2020-03-04 202.9.40.77

Бид мөнхийн хөрш, бие биендээ тусалж найрсаг сайхан харилцаатай байх нь хэн хэнийх нь эрх ашигт нийцэнээ. Ерөнхийлөгчийн зүгээс цаг үеэ олсон маш зөв алхам хийсэн.БНХАУ-ын төр засаг өвчний тархалтыг зогсоож өвчнийг дарах нь гарцаагүй. Энэ тэмцэлд амжилт гаргахыг БНХАУ-ын нам, засгийн газарт хүсье

Avatar

Зочин 2020-03-04 103.142.76.8

Аюулт тахал бол зөвхөн нэг улсын асуудал биш дэлхийн бүх улсын асуудал билээ…
Монголчуудын мөн чанарыг таниулсан цаг үе байлаа. Монгол түмэн минь хичээж байгаад коронагаас холуур өнгөрчих юмсан.

Avatar

Зочин 2020-03-04 103.14.38.137

баярлалаа

Avatar

баги 2020-03-04 202.21.108.223

би 20 минга өгмөөр санагдчихлаа. би бээжинд бх дуртай. хэцүү үед н туслмаар бн

Avatar

Зочин 2020-03-04 192.82.73.96

Данс авах уу хөгшөөн мань өгчий

Avatar

Зочин 2020-03-04 39.115.114.99

Tuslamj ogool hilee haana gedeg mash zov

Avatar

mongol 2020-03-04 66.181.176.150

Talarhal ilerhiilsend bayarlalaauls ornuud hamtdaa temtsej hudulmurluh ni bid bugded heregtei ta nart buh l tald ni amjilt husie

Avatar

HAHUULAA BOLI 2020-03-04 211.36.136.112

Hujaagaas gants guih yum HAHUUL ogohoo bolichih.

Avatar

Зочин 2020-03-04 202.55.191.130

Яг үнэн. Хахууль чинь Монголын төрийг, Монгол улсыг сөнөөх нь. Бусдаар бол хятадтай бизнес хийхгүй, хятад муухай, бусад нь сайн гэх зүйлгүй. Барууны компаниудтай адил стандарт, чанар, ёс суртахуунтай байхад л болно

Avatar

Зочин 2020-03-04 202.21.109.120

ХАХУУЛЬ ХААНА Ч БИЙ, ХАРИН ТҮҮНИЙГ ЯАХ НЬ ЧАМААС Л ШАЛТГААНА, ЭХЛЭЭД ӨӨРТЭЙГӨӨ АЖИЛЛ

Avatar

Иргэн 2020-03-04 192.82.64.220

Монгол Улс алх, дөш хоёрын хооронд байгаа гэдгээ мартаж болохгүй. Түүх энийг сануулна.

Avatar

bayasaa 2020-03-04 202.131.242.90

yag l onoj hellee dee

Avatar

mgl 2020-03-04 202.9.40.77

Bayarlalaa. Hyatadiin hurungu oruulagch nar manai avilgachidad avilga uguhuu bolih heregtei. Ene ni ta nariig muuhai haragduuldag gedgiig oilgoh tsag boljee.

Avatar

Зочин 2020-03-04 103.229.120.220

Ядарсан цагт нөхрийн чанар гэдгийн илрэл. Мөнхийн хөршүүд найрсаг л байцгаавал болох нь тэр…Нийтийн дайсан-өвчний эсрэг өөр яалтай ч билээ. Манайх даан ч жижигхэн эдийн засагтай юм даа…Сэтгэлийн дэмийг ойлгож байгаад талархаж байнаа…

Avatar

Зочин 2020-03-04 27.123.214.2

Эрүүл ухаанаар сэтгэж ирээдүйнхээ төлөө идэвхитэй амьдарцгаая манайхаан

Avatar

dd 2020-03-04 192.82.73.241

Монгол Хятадын худалдааны тэнхим гэж бна даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж