Хятадын интернет худалдааны “Алибаба” группыг үүсгэн байгуулагч, тэрбумтан Жак Ма шинэ төрлийн коронавирусийн халдвар хурдацтай тархаж буй улсуудын нэг болох Япон улсад нэг сая амны хаалт хандивлажээ.
Тэрбээр үүнийг Хятад улсад коронавирусийн халдвар оргил үедээ хүрч байхад тусалж байсных нь хариу хэмээн хэлжээ. Хятадад халдвар оргил үедээ хүрч байхад Япон улс тус улсад 125 мянган хамгаалалтын хувцас хэрэгслийн тусламж үзүүлсэн байна.
Жак Ма “Бид бүгдийн өмнө өндөр уулын чинээ том сорилт бэрхшээл тулгараад байна. Үүнийг хамтын хүчээр даван туулцгаая. Бүх зүйл удахгүй сайхан болно гэдэгт итгэж байна” хэмээн цахим сүлжээндээ нийтэлжээ.
Нийт 49,4 тонн жинтэй амны хаалтыг тээвэрлэсэн Хятадын “China Eastern Airlines” компанийн онгоц Токио хотноо өчигдөр /2020.03.03/ газардсан байна.
Эх сурвалж: STRAIT TIMES
Холбоотой мэдээ