ДЭМБ бохир мөнгөн дэвсгэртээс татгалзахыг уриаллаа

Хуучирсан мэдээ: 2020.03.04-нд нийтлэгдсэн

ДЭМБ бохир мөнгөн дэвсгэртээс татгалзахыг уриаллаа

ДЭМБ бохир мөнгөн дэвсгэртээс татгалзахыг уриаллаа

ДЭМБ-ын төлөөлөгч шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх маш чухал аргуудын нэг нь бохир мөнгөн дэвсгэрт ашиглахгүй байх, картаар төлбөр тооцоогоо хийх явдал гэдгийг онцолжээ.

Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар коронавирус нь шатны бариул, суултуурын ус татагч зэрэг хатуу гадаргуутай нэгэн адил мөнгөн тэмдэгтээр дамжин халдварлах магадлал өндөр байгаа юм. Олон зуун хүний гар дамжиж гүйлгээнд орж буй мөнгөн дэвсгэрт нь өөр дээрээ маш олон төрлийн нян бактери, вирус хадгалж байдаг аж.

Иймээс халдварын эрсдэлийг бууруулах зорилгоор Хятад улс хуучин мөнгөн тэмдэгтүүдээ ариутгаж, халдварын өндөр эрсдэлтэй газруудад гүйлгээнд орж байсан мөнгөн тэмдэгтүүдийг устгах хүртэл арга хэмжээ аваад эхэлсэн юм.

Түүнчлэн олон нийтийг хоорондоо гар барихгүй байх, ажилтнуудыг хоорондоо хэт ойрхон сууж ажиллахгүй байхыг ДЭМБ-аас уриалж байна.

Эх сурвалж: TECHTIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж