9 саяын үнэтэй мөнгөн аяга байхгүй гэв | News.MN - Мэдээллийн эх сурвалж

9 саяын үнэтэй мөнгөн аяга байхгүй гэв

Хуучирсан мэдээ: 2015.11.06-нд нийтлэгдсэн

9 саяын үнэтэй мөнгөн аяга байхгүй гэв

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Засгийн газрын цагаар үргэлжилж байна. Тус хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилттэй холбогдуулан мэдээлэл хийсэн юм.

Шилэн дансны тухай хууль нь 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс эхэлж хэрэгжиж, энэ хүрээнд төрийн бүхий л байгууллагууд 5-аас дээш төгрөгийн гүйлгээгээ “Шилэн данс”-нд тайлагнах үүрэг хүлээж байгаа юм.

Хууль хэрэгжиж эхэлсэн арван сарын хугацаанд 21 аймгаас 15 нь “Шилэн данс”-ыг цаг тухай бүрт нь хөтлөөгүй, бол яамдаас гурав нь хөтлөөгүй аж. Мөн “Эрдэнэт”, Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг, Монголын цахилгаан холбоо компани зэрэг хамтарсан үйлдвэрүүд “Шилэн данс” хөтлөөгүй аж.

Дээрх мэдээлэлтэй холбогдуулж УИХ дахь МАН-ын бүлгийн дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр танилцууллаа. Тэрээр “Шилэн дансны тухай хуулийг үл тоомсорлож байгаа Ерөнхий сайд таныг төрийн болон орон нутгийн өмчит компаниуд, олон нийтийн статустай байгууллагууд даган дууриах боллоо. “Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр”, “Улаанбаатар төмөр зам нэгдэл” “Монгол Росцветмет нэгтгэл”, “Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз”, “Дархан Төмөрлөгийн Үйлдвэр ХК” зэрэг байгууллагууд шилэн дансаа огт хөтөлсөнгүй өдийг хүрчээ. Эдгээр байгууллагууд "Засгийн газрын тэргүүн шилэн дансаа хөтлөхгүй болж байна" гэсэн тайлбарыг албан бусаар хэлэх боллоо. Татвар төлөгчдийн олон тэрбум төгрөгийг захиран зарцуулдаг, худалдан авалт тендер ихээр зарлаж зохион байгуулдаг төрийн өмчит аж ахуйн нэгжүүд шилэн дансаа хөтлөхгүй байгаа нь ард түмний дунд ихээхэн эргэлзээ, хардалтыг төрүүлж байна. Тиймээс Ерөнхий сайд таныг өөрийн удирдлагад байдаг төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүдэд шилэн дансаа хөтөлж хууль хэрэгжүүлэх чиглэл өгөхийг шаардаж байна. Шилэн дансаа хөтөлж байгаа төрийн өмчит аж ахуйн нэгжүүд ард түмний өмч хөрөнгийг хайр гамгүй зарцуулсан ноцтой зөрчлүүд ч олноор илрэх боллоо. Тухайлбал, "Эрдэнэс Оюу Толгой" ХК хуулийн зөвлөх үйлчилгээнд зарцуулсан 1 тэрбум төгрөгийг Хөгжлийн банкнаас зээлж авсан нь шилэн дансны мэдээллээр ил боллоо. Хөгжлийн банкны эх үүсвэр бол ард түмний нэрээр зээлж авсан зээлийн мөнгө юм. Өөрөөр хэлбэл, ард түмний нэрээр зээлж авсан мөнгийг Оюутолгойд хуулийн үйлчилгээ үзүүлдэг гадаад компанид өгч байгаа нь туйлын хариуцлагагүй үйлдэл гэж үзэж байна. Төрийн өмчит "Эрдэнэс Таван толгой" ХК мөн хуулийн зөвлөх үйлчилгээнд 5,5 тэрбум төгрөг буюу 5 цэцэрлэг барих мөнгө зарцуулсан гэж шилэн дансандаа тайлагнасан байна. Төрийн өмчит эдгээр компани хуулийн ямар зөвлөх үйлчилгээ авч Монголын ард түмний өмч хөрөнгийг хэрхэн хамгаалав, хэнээс хамгаалав, ямар үр дүнд хүрэв гэдгээ ард түмэндээ нэг бүрчлэн тайлагнахыг сануулъя. Зөвлөх үйлчилгээ нэрээр татвар төлөгчдийн хэдэн арван тэрбум төгрөгийг ганцхан гарын үсгээр гулгуулан гаргадаг, үр дүн нь тодорхойгүй, ашиг сонирхлын ноцтой зөрчил дагуулдаг асуудлыг нухацтай шалгаж арга хэмжээ авах цаг болсон гэдгийг УИХ дахь Монгол Ардын Намын бүлгээс сануулж байна. Шилэн дансны тухай хуулиа дагаж мөрдөөгүй, тайлангаа хөтлөөгүй төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудтай хариуцлага тооцохыг шаардаж байна” гэлээ.


Бүлгийн санал дүгнэлтийг сонссоны дараа асуулт, хариултад орсон юм.

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа: “Шилэн данс” хөтлөөгүй 15 аймагт хуулийг хэрэгжүүлэх чиглэлээр ямар арга хэмжээ авсан бэ. Засгийн газрын нөөц сангийн хөрөнгө мэдээлэгдэхгүй хаягдаад байна. Өрийн мэдээлэл “Шилэн данс”-нд тавигдсан уу?

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: Хангалтгүй ажиллаж байгаа гурван аймгийн Засаг дарга, гурван аймгийн Төрийн нарийн бичгийн дарга нарын цалинг 20 хувь бууруулах арга хэмжээ авч байна. Улсын нууцад хамаарахаас бусад бүхий л зарцуулалтыг мэдээлж байгаа. Хуулийн хэрэгжилтийг хангаад ажиллаж байна. программ хангамжийг шинээр хийсэн, цаашид сайжруулаад явна. Зээлийн мэдээлэл бусад төрлийн мэдээллийг бүгдийг оруулаад явж байгаа. Дотоод өр, гадаад өр, тендер шалгаруулалт бараа ажил үйлчилгээ нийлүүлэгчид гээд 30985 мэдээллийг “Шилэн данс”-нд тусгагдсан.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт: Аймаг болгон дээр гаргасан дүнг гишүүдэд хавсралтаар хүргүүлсэн. Увс аймаг зөрчлөө 100 хувь арилгасан гэсэн мэдээллийг өгсөн. Тавьж байгаа шаардлагыг богино хугацаанд засч байгаа.

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь: Нийгмийн даатгалын байгууллагатай холбоотой мэдээлэл их хөвөрч байна. Шилжилт хөдөлгөөний шатанд давхардаж тэтгэвэр авах боломж үүсдэг, нас барсан хүмүүсийн тэтгэвэр, тэтгэмж авсан тухай хэвлэлд бичигдэж байгаа. Энэ юу болоод байна вэ. Төрийн өмчит компаниуд яагаад данс хөтлөөгүй вэ?

Төрийн өмчийн хорооны дарга н.Нанзаддорж: Монголын Цахилгаан холбоо компани, Улаанбаатар төмөр зам, “Эрдэнэт” үйлдвэр “Шилэн данс” хөтлөөгүй. Тодорхой шалтгаантай. Тухайлбал, Монголын Цахилгаан холбоо компани Солонгосын хамтарсан хөрөнгө оруулалттай. Хөрөнгө оруулагчдын зүгээс “Манай мэдээллийг олон нийтэд ил болгох бол бусад оператор компанийн мэдээллийг ч ил болгох ёстой. Ингээгүй нөхцөлд өрсөлдөх чадварт нөлөөлнө” гэдэг. Шахаж чаддаггүй, тохиролцож чаддаггүй.

“Эрдэнэт”, “Монголросцветмэт” үйлдвэрийн үйл ажиллагаа хэлэлцээрээр зохицуулагддаг. Нууцыг нь хамгаална гэдэг, ямар мэдээллийг нууц гэж үзэх вэ, ямар мэдээллийг нууц биш гэж үзэх вэ гэдэг дээр тохиролцох гэж цаг алдсан. Ойлголцолд хүрсэн. Мэдээлэл нь ил болно.

Улаанбаатар төмөр зам дээр бас ийм асуудал үүсдэг, хувьцаа эзэмшигчдийнх нь хурал болохоор асуудлыг тавина. Оросын тал зөвшөөрвөл мэдээлэл тавигдана.

Хүн амын, хөгжил нийгмийн хамгааллын С.Эрдэнэ: Энэ асуудал ноднин яригдсан. Нийгмийн даатгалын ерөнхий газраас чиглэл өгөөд дотоод шалгалтыг хийсэн. 2006-2015 оны 10 жилийн хугацааны тэтгэвэр авагчидтай холбоотой аудитаар 169 хүнтэй холбогдох 140 гаруй сая төгрөгийн зөрчил илэрсэн. Эхнээсээ барагдуулснаар 23 сая төгрөгийн асуудал хууль шүүхийн байгууллага дээр явж байна.

10 мянган хүн гэдэг эх сурвалж олдохгүй байгаа, цагдаагийн байгууллагад хүсэлт тавьсан, ямар нэг тоо, хохирлын хэмжээ заасан мэдээлэл байгаа юм уу гэж асуусан. Байхгүй гэсэн.

Ийм хэмжээний хүмүүсийн тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой будилаан үүсэх боломж байхгүй. Шат дараалсан шалгалт жил бүр хийдэг, Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө Сангийн яамны Төрийн сангаар дамжиж орлого, зарлага хийгддэг.

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр: Шилэн дансыг 21 аймгаас 15 нь хөтлөөгүй байна. Ихэнх нь Ардчилсан намаас Засаг дарга нь сонгогдсон Увс, Дундговь, Булган, Дорноговь, Дорнод гээд. Манай нам эрх барьж байгаа юм чинь гээд давраад хууль биелүүлэхгүй суугаад байгаа юм биш үү.

“Шилэн данс” хөтлөөгүй хүмүүсийн цалинг хассан гэдэг үг байна. Цаана нь асар их төгрөгийн зөрчил, авлига явж байх магадлал бий. Үүнийг цалинг нь 20 хувиар хассан гэдэг байдлаар хариуцлага тооцох нь хэр зохистой вэ.  

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороон дээр мэдээлэл хийхэд орон нутагт болохоо байсан гэдэг юм яригдсан. Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газрын “Шилэн данс”-нд 9.5 сая төгрөгийн үнэтэй мөнгөн аяга Ерөнхий сайдад авч өгсөн гэсэн мэдээлэл гараад алга болсон. Үндсэн хуулийн цэцийн даргад авч өгсөн автомашин гэдэг шиг өөр бусад зарцуулалт гарсан уу. Нөөц хөрөнгийн зарцуулалт ил биш болохоор бусдыгаа битгий хөтөл гэж уриалаад байгаа юм шиг сонсогдож байгаа.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: Мушгихдаа та гаргуун юм. “Шилэн данс”-ыг хамгийн муу хөтөлсөн гурван яам, гурван аймгийн Засаг даргын цалинг хассан. Зөрчлөө арилгахгүй бол ажлаас нь чөлөөлнө. Дундговь, Завхан, Дархан-Уул аймаг, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Батлан хамгаалах яам, нэг нь ямар яам билээ.  Мөнгөн аяганы барааг олж хараагүй. Тэр мэдээлэл тавигдсан байсныг мэдээд Засаг даргатай нь ярьсан, “Буруу мэдээлэл гарсан байна янзална” гэсэн.  Араас нь бөөн улс төр хийчих юм. Алтан аяга л тийм үнэтэй байх байлгүй. 9 сая төгрөгийн үнэтэй мөнгө аяга гэж байхгүй.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт: Үндсэн хуулийн цэцийн даргад улсын нөөцөөс машин авч өгөөгүй. Төр засгийн авто бааз аж ахуйн тооцоон дээр ажилладаг. Хамгийн сүүлд төрийн байгууллагын бүтцийн өөрчлөлттэй холбоотойгоор ТӨХ татан төвлөрүүлж парк шинэчилсэн.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:

-Шилэн дансны тухай хууль хэрэгжээд 10 сар өнгөрч байна, сайн хууль. Хэрэгжилтийнх нь явцад анхаармаар асуудал их байна. Зохион байгуулалт, мониторингтой холбоотой асуудал ч үүсдэг.  Иргэд, олон нийтийг дунд нь хагалах шижим бий болчих вий гэж болгоомжилж байгаа.

Хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй харилцдаг, төрийн ажил албыг зөв мэдээлдэг, сурталчилдаг үзэл суртлын ажил хийхэд шаардлагатай зардал дээр хөрөнгө мөнгийг нь тавиад, зөв гаргаж өгмөөр юм билээ. Зарим гишүүн хэвлэл мэдээллийнхэнтэй байгуулдаг хаалтын гэрээг болиулаач ээ гэж хэлж байна. Би Засгийн газрын гишүүнээр ажиллаж байхад хаалтын гэрээ гэж байдаггүй юм билээ. Яаман дээр ажиллаж байгаа сайд дарга нар, яамны аппарат өөрийн батлуулж байгаа хуулиа зөв сурталчлаад олон нийтэд хүргэчих юмсан гэж боддог. Харамсалтай нь, тэр зардал нь хомс. Өнөөдрийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хувийн байгууллагууд ажлаа явуулж байгаа. Гэрээ байгуулах шаардлага үүсдэг. Шилэн данстай холбоод янз бүрээр тайлбарлаад төр ард түмний хооронд үл итгэлцэх итгэлцэл бий болгоод байна. Хуульдаа эсвэл нарийвчилсан заалт оруулаад сайжруулах ямар боломж байна вэ.

Шилэн дансаар бүх төсвөө гаргаад зарлаж байна. Худлаа мэдээлэл сайт дээрээ тавьдаг, төсвөө таначихсан, татаад авчихсан гээд ерөөсөө ажиллахгүй байгаа. Эргэж мэдээлэхгүй болохоор төр ард түмний хоорондох итгэлцэл алдагдаж байгаа. Төсвийн хуулиа батлуулж аваад биелүүлж чадахгүй, хэрэгжүүлж чадахгүй байгаагаа зарлаад засч залруулахгүй бол гажиг буруу зүйл яваад байна. Сурталчилгаа, хэвлэл мэдээлэлтэй холбоотой зардлыг илүү бодитой зөв болгох хэрэгтэй.

С.Баярцогт сайд та гуравхан аймгийн Засаг даргад арга хэмжээ авсан тухай ярьж улс төржих юм.  Та боль. МАН-аас гурав, дөрөвхөн аймагт Засаг даргатай байгаа. Энэ Засаг дарга нар л муу ажиллаад бусад нь сайн ажиллаж байгаа тухай ярьж байна. 15 аймаг Шилэн данс төгс хэрэглэж чадахгүй байгаа тухай яригдаж байхад яагаад загвар болгоод гуравхан аймгийн Засаг даргын цалинг нь 15 хувиар хассан гээд утгагүй юм яриад байгаа юм. Зарчимтай бай л даа. Угаасаа энэ хуулийг хэрэгжүүлэхэд алдаа оноо байна, засч залруулах юм байна. энийгээ нийтэд нь ярь. Сумын Засаг дарга чинь аймгийн Засаг даргадаа удирдагдахгүй болоод байна, энэ тогтолцоогоо ярь.

Завхан аймагт 56.6 сая төгрөгөөр 10 ортой эмнэлгийн нээлт саяхан боллоо. Сангийн сайд асан Ж.Эрдэнэбат, Эрүүл мэндийн сайд Г.Шийлэгдамба нарт баярлаж байгаа, энийг шийдсэн. Гэтэл сумын Засаг дарга нь эмнэлгийн даргаа хална гээд яриад сууж байна.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт:

-Төрийн захиргааны байгууллагын хувьд иргэдэд мэдээллээ үргэлж танилцуулах зардал маш хомс байгаа. Сүүлийн жилүүдэд төсөв маш хүндрэлтэй байгаа учраас зардлаа бууруулахад энэ зардал хамгийн тэргүүнд буурдаг. Үүнээс болж хүндрэл гардаг. Төсөв хэлэлцэх үедээ олонх цөөнх бололгүй гүйцэтгэх байгууллагыг дэмжиж байгаад талархаж байна.

Аймгуудын хувьд улс төржөөгүй гэв. Ийнхүү өнөөдрийн чуулган өндөрлөлөө.

Г.ДАРЬ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Тэнэг 2015-11-06 103.194.176.4

9.5 сая төгрөгийн үнэтэй мөнгөн аяга, Том хүн байж өчүүхэн юм ярьдаг гар вэ

Зочин 2015-11-06 182.160.37.154

Засгийн бааз аж ахуйн тооцоонд ороогуй. Захын жолоочоос нь асуучих

Зочин 2015-11-06 202.9.41.53

Ардчиллын хар утаанд нүд нь сохорсон этгээдүүд МАН ыг хар талас нь төсөөлдөг болотой. Араггүй дээ нүд нь сохорсон юм чинь

sd 2015-11-06 124.67.215.28

юун 5 төгрөг вэ 5төг-р хэн юу авдаг юм бэ

biigiib 2015-11-06 202.9.41.246

9-н сая байтугай 100-н сая гэсэн унэтэй маш том алталсан менген аяга байж л байдаг шдээ

Зочин 2015-11-06 81.183.212.247

,

яацэн? 2015-11-06 182.160.34.87

яацээн? алга болгоцынмууу?

Зочин 2015-11-06 59.153.114.145

за солиотой хүн 9 саяаар л мөнгөн аяга авах болуу чулуун хөөрөг машин байшин болгодог хүмүүс л баян болж тэнэгтдэг болуу

Зочин 2015-11-06 59.153.114.145

МАН ч яах аргагүй ногоон малгайтаны үргэлжлэл уламжлаж байгаа ёстой хэний ч юуг ч илэрүүлж чадах хүмүүстэй нам АН-ыг ёстой хааш нь ч гаргахгүй өөрсдөө ч хамаатан саданаа харж үздэггүй ажилчин ах дүүстэй шудрага хүмүүсийн нам юмуу ард түмэн үнэмших үү хянан шалгасан дүгнэлтүүдээ сайн тавьсан ч өөрсдөө энд байсанаа мартаагүй байгаа даа

Зочин 2015-11-06 202.21.106.156

SAIHANBILEG OGTSROH BELTGELEE HANGAAD BARIMTUUDIIG USTGAAD EHELSEN NI TODORHOI.

Зочин 2015-11-06 202.179.7.84

Сайханбилэгээ Баярцогт нь өмөөрөөд МАН-с засаглалтай аймагуудыг муулаад Баярцогт үнэхээр та өөрөө ингэж улс төржиж байгаа шүү таны улс төрийн карьер үүгээр дуусах болтугай АН үнэхээр хэн вэ гэдгээ харууллаа муу ч гэсэн МАН -тай байх нь зөв юм байна тэр Гарамгайбаатар гэж нэг бөөн улс төр ярьж сав л хийвэл САН-с бүх юм болж байгаа мэтээр ярьдаг ичиж үхээсэй

Г.БАТХҮҮ ЯВСАН ГАЗАР БАЛАГТАЙ БАТГАНА ЯВСАН ГАЗАР 2015-11-06 122.201.22.56

ОХУ-РУУ НЭВТЭРЭХЭД АВДАГ ЦЭНХЭР БИЧИГНИЙ НАЙМААЧИД БОЛОХ Г.БАТХҮҮГИЙН ХӨЛ ГАР БОЛСОН NARTAM-ЫН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ НАРАНПҮРЭВ ТҮҮНИЙ ХӨЛ ГАР БҮДҮҮН БӨӨГИЙТЭЙ ХҮҮХЭН НАРЫГ ШАЛГУУЛМААР БАЙНА.ХЭД ХОНОГИЙН ӨМНӨ ТУС БАЙГУУЛЛАГА ЦЭНХЭР БИЧГИЙГ 700 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ШАГЛАДАГ НЬ БАРИГДАЖ УЛС ОРОН ДАЯАР ЗАРЛАГДСАНААС ХОЙШ ЭНЭ ОНЫ КВОТ БОЛГОЖ ОХУ-ЫН ТАЛААС 2000 ШИРХЭГ ИРСЭН НЬ ДУУСЧИХСАН ГЭЭД БАЙСАН ӨНӨӨХ БИЧГЭЭ УЛААН-ҮД БАЙГАЛЬ ДАЛАЙ РУУ АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛДАГ МОНГОЛ АЯЛАЛ, БУБУСТУР, ТЭНГЭР ТРЭЙВЭЛ ЗЭРЭГ 9 ХӨН БАЙГУУЛЛАГА АВЧ БАЙХААР БОЛГОЖ ҮГСЭН ХУЙВАЛДАЖ ОЛГОЖ ЭХЭЛСЭН НЬ ЭНЭ ТББ ХИЧНЭЭН НО-ТОЙ БАЙГУУЛЛАГА БОЛОХЫГ ДАВХАР БАТАЛЖ ӨГЛӨӨ. МОНГОЛЫН АВТО ТЭЭВЭРЧДИЙН НЭГДСЭН ХОЛБОО НЭРТЭЙ Г.БАТХҮҮ ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ЭНЭ ТББ АВТО ТЭЭВЭРЧДИЙН ЭРХ АШГИЙГ ХАМГААЛЖ БАЙХААР БАЙГУУЛЛАГА НЬ ХАРИН Ч АВТО ТЭЭВЭРЧИД АРД ИРГЭДИЙН ШҮДНИЙ ӨВЧИН БОЛЖ ОХУ-ЫН ТЭЭВРИЙН ЯАМНААС ИРҮҮЛСЭН ЦЭНХЭР БИЧГИЙГ ЗАМААС НЬ ЧЭНЖИЛСЭН НАЙМААЛСАН ХҮНД СУРТЛЫН ҮҮР УУРХАЙ БОЛСОН ЛУЙВАРЧИД БАЙНА . ЗАСГИЙН ОНОШИЛГООНД ОРООД ТЭНЦЧИХСЭН ХУВИЙНХАА АВТОБУСААР, ЦАГДААГЫН ШАЛГАЛТ ӨГӨӨД АВСАН ЖОЛООНЫ ҮНЭМЛЭХТЭЙ ЗА БҮР ТУХАЙН АНГИЛАЛЫН МЭРГЭШСЭН ҮНЭМЛЭХТЭЙ ЖУУЛЧИН ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ТЭЭВЭРЧИД, АХ ДҮҮ, НАЙЗ НӨХӨД, АЛБАН БАЙГУУЛЛАГААРАА, ОРОН НУТГААРАА ОХУ УЛААН-ҮД БАЙГАЛЬ ДАЛАЙ ИТГЭЛТ ХАМБАРУУ ЯВАХ ГЭСЭН АРД ТҮМНИЙ ЭРХ АШГИЙГ ЭНЭ ХЭДЭН БАТХҮҮГИЙН ГӨЛӨГНҮҮД БООМИЛЖ ЗӨВХӨН ТЭР OUTBOND-ЫН ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ГЭЭД БАЙГАА 9 ХӨН КОМПАНИД МӨНГӨӨ ТӨЛЖ ЯВАХААС ӨӨР БОЛОМЖГҮЙ БОЛГОЖ ҮГСЭН ХУЙВАЛДАЖ БАЙГААГ ШАЛГАЖ ӨГӨХ БОЛИУЛАХ ГАЗАР БАЙНА УУ? ЗТЯ-НЫ САЙД ЗОРИГТ АЖЛАА ХИЙМЭЭР БАЙНА. АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН УНТАА САЙД АЖЛАА ХИЙМЭЭР БАЙНА .ОДОО ӨГЧ БАЙГАА НӨХЦӨЛ НЬ ЭНЭ ХЭДЭН ХУВЬ ХҮМҮҮСИЙН БОДОЖ ОЛСОН ЯМАРЧ ХҮН АВАХЫН АРГАГҮЙ МАШ ОЛОН ШАЛГУУР, БИЧИГ БАРИМТ БҮРДҮҮЛХЭЭР УИХ-ЫН ГИШҮҮН, ОНГОЦНЫ НИСГЭГЧ, ВАГОНЫ МАШИНИСТ, УРАН НУГАРААЧ БОЛОХООС Ч ХҮНД НӨХЦӨЛ ШАЛГУУР ЗААСАН БАЙДАГ .ЭНЭ ДАВАРСАН ГӨЛӨГНҮҮДИЙГ ДАРЖ ӨГӨХ АТГ, ШӨХТГ, ЗТЯ-НЫ БОАЖЯ-НЫ САЙД НЬ ЭНЭ ТББ-ЫН ЧЭНЖҮҮДИЙГ ШАЛГАМААР БАЙНА.NARTAM ГЭЖ НАРТАЙ ӨДРИЙН ТАМ БОЛСОН ГАЗАР БАЙНА

Зочин 2015-11-06 82.240.207.112

Ингэж цаг алдаж ажиллах ч биш байх ч биш байхаар хурдан түргэн засгийн газрыг огцруулж чадвартай засгийн газартай болвол монголд минь хэрэгтэйсэн.

Зочин 2015-11-06 59.153.115.63

Хувийн дархчуудын дунд болоод их гарын мөнгөн аяга 9. Битгий хэл сая төгрөгний үнэтэй байдаг юм Сайханбилгээ

Зочин 2015-11-06 58.122.150.191

Chi chin harin chig neg ***** biz MAHgar min ! . Hezee henees 9 sayiin unetei mongon ayga avsaniig ter ATG shuuh prokuror naraaraa shalguulaad barimttai ym yri MAHgaruudaa ! Urgelj gutgesen muuchilsan gujirdsen zavaan nusnuudaa . AH garch ireed 24 terbum dollariin or tavitsan geed gonginoldood bgaa bizdee ain ! Jaahan barimttai boditoi ym yrina shuu MAHgaruudaa !

Зочин 2015-11-06 49.0.204.69

шилэн дансан дээр байсан шүү дээ яагаад арга болчихов доо

tansag 2015-11-06 182.160.34.87

tansag ***** we, 9 sayaar ain

Зочин 2015-11-06 202.131.233.187

кк онигоотой гарууд...