Хааны Феррарийг худалдана

Хуучирсан мэдээ: 2015.11.06-нд нийтлэгдсэн

Хааны Феррарийг худалдана

 

Испанид өнөөдөр Хуан Карлос хааны хоёр Феррари машиныг дуудлага худалдаагаар зарна. Хаан Хуан Карлосын Ferrari машинууд нь музейд хадгалагдаж байжээ. Тэднийг зараад сан хөмрөгтөө мөнгө оруулахаар Испанийн Сангийн яам шийдсэн юм.

 

Өнгөрсөн онд Италид интернэт дуудлага худалдаагаар 150 орчим албаны машиныг зарсан байлаа. Францчууд 2010 онд 1700 барилга байгууламжийг худалдсан юм.

 

Өдгөө 1,5 их наяд болсон улсын өрөө нимгэлэхэд тустай бүгдийг зарж байна. Италид Том Круз, Кэти Холмс нарын гэрлэж байсан байрыг, шилтгээнүүдийг худалдаж байна. Грект бол арлуудаа энэ жил зарсан билээ. Арав, хориор нь худалдаж байгаа ба мянгаад аралтай улс энэ наймаагаа удаан явуулах байх. Ямар ч байсан нэг арлыг нь Жонни Депп дөрвөн тэрбум доллараар авчээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж