Сангийн сайд Ч.Хүрэлбаатар цаг үеийн зарим асуудлаар тайлбар авлаа.
-Та 14 хоногийн өмнө төсөв тодотгохгүй, нөхцөл байдал тийм ч хүнд биш гэж хэлж байсан. Түүнээс хойш вирусийн тархалт зогсохгүй, нөхцөл хүнд хэвээр байна. Эдийн засгийн нөхцөл байдал хүндрээд байгаа энэ үед төсөвт тодотгол хийх шаардлагатай биш үү?
-Төсөв тодотгохгүй гэж би 4 дэх удаагаа хэлж байна. У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдсанаас хойш эдийн засгийнхаа суурь үзүүлэлтүүдийг нэлээд сайжруулсан. Нэг жил орчмын хүндрэлийг даван туулах боломж бий. Тэгэхээр төсөв тодотгохгүй гэдгийг дахиад хэлье.
-Одоогоор төсвийн орлого хэдэн төгрөгөөр тасалдахаар байна вэ?
-Би 200 гаруй тэрбум төгрөгөөр тасалдах шинжтэй байна гэж хэлж байсан. Хоёрдугаар сарын тоо гарсан. Манай яамныхан тоог нэгтгэж байгаа. Урьдчилсан байдлаар 180 гаруй тэрбумаар тасалдах шинжтэй байна.
-Гол нэрийн бараа бүтээгдэхүүнийг татвараас чөлөөлөх асуудлыг ярьж байгаа. Хэрвээ чөлөөлбөл төсөв хэчнээн төгрөг алдах вэ?
-Бид үнийн өсөлт болж магадгүй гэж болгоомжилсон. Одоо бол Хятадаас бараа бүтээгдэхүүн хэвийн орж ирж байгаа. Нүүрс, газрын тос болон бусад ашиглалт малтмалаа экспортолж эхлэхээр холбогдох бэлтгэл ажлуудаа хангаж байна. Хятадын талтай тохиролцсон. Хятадын талаас ариутгалын төхөөрөмжүүдийг суулгаж эхэлсэн. Удахгүй экспорт эхэлнэ. Ус үзээгүй хормой шууна гэдэг шиг яараад яахав. Өнөөдрийн хуралдаанаар өндөгний импортоос татвар авахгүй байх талаар ярилцаж байсныг болиулсан. Учир нь манай аж ахуйн нэгжүүд өөрсдөө хангах боломжтой гэсэн. Харин бүх төрлийн будаа, элсэн чихэр, ургамлын тосны импортын татварыг хоёр сараар хойшлуулсан. Сарын дараа УИХ-ын чуулган эхэлнэ. Чуулган эхлэхээр энэ мэт бүтээгдэхүүний татварыг нэг сараар чөлөөлөхөөр хуулийн төслийг хэлэлцэх юм.
-Худалдааны төвүүд түрээсээ тодорхой хувиар бууруулж байна. Эдгээр ААН-үүдэд татварын хөнгөлөлт хэзээнээс хэрэгжих вэ?
-УИХ-ын чуулганаар хуулийг нь батална. Чуулган эхлэх хүртэл ААН-үүдэд холбогдох мэдээллийг нь өгч байгаа.
зочин 2020-03-04 202.55.188.40
Хүрэлбаатар ажлаа сайн мэддэг дүр эсгэхдээ гаргуун.
Зочин 2020-03-04 103.229.123.220
Төсвийн зардлаа багасгаачээ лалаар.
Zochin 2020-03-04 202.126.89.154
Hotgor shanaga !!!! Luivarchin pizduuu
erguu s** 2020-03-04 66.181.161.97
zailaa hatr l*****a
Зочин 2020-03-04 66.181.169.108
Мэргэжлийн сайд асуудлаа мэдэж байгаа шүү дээ. Дуугүй байцгаая.
jbdajbDJB 2020-03-04 202.9.40.166
OORSDOO YM XIIXGUI GUILAGCHIN TSARAILAAD BAI
Зөрүүд нөхөр 2020-03-04 192.82.70.199
Ганцхан Монголын биш дэлхий дахины асуудал болоод байхад яасан илжиг шиг зөрүүд нөхөр вэ
Зочин 2020-03-04 182.160.0.205
ymar ih hugshiruuwdee sayhan gaiguil baih shig baisan
Зочин 2020-03-04 66.181.183.56
АНУ хүртэл FED rate өөрчлөөд байхад хахаха. Арай их улс төржиж байна
Зочин 2020-03-04 202.131.251.109
Төсвийн тодотголоор төсвийн хулгай л хийгддэг тиймээс аль болох тодотгохгүй байх хэрэгтэй
Зочин 2020-03-04 202.126.88.53
Yooyo ene neeree. Delhii dorgij baina daa. Amerikiin tuv bank l enenees dor baiv gej. Tsaichihjee ed nar
ХУД-ийн иргэн Ш.Раднаа: ХОЁР СОНИРХОЛ 2020-03-04 150.129.142.162
Төсвийн тодотгол нь хийх нь эдийн засгийн асуудлаас гадна сонгуультай холбоотой асуудал болоод байна..МАН-аас бусад намууд, судлаач, эдийн засагч нэртэй аль нэг намын нөхдүүд төсвийн тодотгол хийлгэх гээд нэг амаар яриад байгаа нь ХО-ыг хасуулж, МАН-ын амлалтыг бага ч гэсэн хэрэгжүүлэхгүй байх сонирхол нь юм. МАН-д ХО-оо зогсоолгүй сонгууль угтах сонирхол бий.
Зочин 2020-03-04 103.50.207.150
Мэргэжлийн хүн сайн ажиллаж байгаа гэж боддог
Зочин 2020-03-04 119.40.100.170
yugen uu ain. dahiad hel dee
Зочин 2020-03-04 103.26.193.8
EDIN ZASAGCH GEJ URSDIGE NERLESEN MALNUD DUGUI BAITSGA