Монголчууд морьтон заяат гэдгээ харууллаа | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Монголчууд морьтон заяат гэдгээ харууллаа

Хуучирсан мэдээ: 2015.11.06-нд нийтлэгдсэн

Монголчууд морьтон заяат гэдгээ харууллаа

 

АНУ-ын Кентукки мужийн Лексингтон хотноо аравдугаар сарын 31-ны бямба гаригт болсон хурдан морины “Breeders Cup” ДАШТ-д Монгол Улсын манлай уяач Э.Ганбатын уясан, “Макс” группийн ерөнхийлөгч, тод манлай уяач Д.Ганбаатарын “Mongolian Saturday” морь түрүүлсэн билээ. Тэгвэл өчигдөр манлай уяач Д.Ганбаатар хурдан мориныхоо бай шагналаас 100 сая төгрөгийг асрамжийн газрын 100 гаруй бүтэн өнчин хүүхдэд хадгаламж нээж өгөх болсноо хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн юм.

Энэ үеэр Монголын морин спорт, уяачдын холбоог үндэслэн байгуулагчдын нэг, тус холбооны нарийн бичгийн даргаар 14 ажилласан, түүхийн ухааны доктор, Соёлын гавьяат зүтгэлтэн А.Баярмагнай гуайн сэтгэгдлийг сонслоо.  

Тэрбээр “Монголчуудыг морьтон монголчууд гэдэг. Морь гэдэг бол монголчуудын имиж юм. Энэ бол олон зуун жилийн өмнөөс дэлхийд тогтсон уламжлал. Энэ имижийг баталсан тодорхой үйл явдал 21-р зуунд боллоо. Энэ зуунд монголчууд дэлхийд морьтон заяагаараа тэргүүлэгч гэдгээ харууллаа. Энд би уяачдынхаа тухай хэлмээр байна. Уяачид гэхээр манайхан янз бүрээр л хэлдэг. Гэхдээ өнөөдөр Монгол Уяач дэлхийн хэмжээнд хүрснийг Э.Ганбат уяач маань харууллаа. “Mongolian Saturday” морийг алдарт уяач Э.Ганбат уясан. Тэрбээр Монголын морин спорт уяачдын холбоог үүсгэн байгуулсан нэгэн. 1995 оноос хойш морь уяж байна. Сүүлийн арваад жил Америкт очоод морь уяж явна. Монголчуудын хурдан морины уралдааны дэг сургууль, Америк, Европийн ойрын зайн уралдааны дэг сургууль хоёр тэс өөр. Гэтэл энэ дэг сургуулийг сурчихлаа. Би 1965 оноос эхлээд Монголын хурдан морины тухай бичиж эхэлсэн сэтгүүлч хүн. Миний нэг мөрөөдөл байсан. Энэ нь Монгол хүний уясан морь дэлхийн уралдаанд түрүүлэхийг харахыг хүсч байлаа. Гэтэл “Mongolia Saturday” морь дэлхийн уралдаанд түрүүллээ. Э.Ганбат, Д.Ганбаатартаа баярлалаа.” гэсэн юм.

Монголчуудын хурдан морины уралдааны дэг сургууль, Америк, Европийн ойрын зайн уралдааны дэг сургууль хоёр тэс өөр. Гэтэл энэ дэг сургуулийг Э.Ганбат уяач сурчихлаа.

Жил ирэх тусам хүрээгээ тэлж буй “Breeders Cup” тэмцээн энэ жил 32 дахь жилдээ зохиогдлоо.

“Breeders Cup” дотроо гурван төрөлтэй ба Turf sprint буюу зүлэгний хамгийн ойрын зай болон 1 километрт энэ жил 14 морь уралдсанаас “Mongolian Saturday” хүлэг замаа нэг минут, 0,3 секундэд туулжээ.

“Mongolian Saturday” цэвэр англи үүлдрийнх аж. 2015 он гарснаас хойш нийт долоон том тэмцээнд уралдахдаа 2 түрүүлж, 3 удаа аман хүзүүдэж, 2 удаа гурваар давхисан. Эдгээр амжилтаараа “Breeders CUP”-т уралдах эрхийг авсан бөгөөд ийнхүү дэлхийн тавцанд уралдаж, бүр түрүүлж чадсан юм.

Ч.БОЛОР

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

ББ 2015-11-06 122.201.26.171

ХН. НЭГ КМ. ЭНЭ ЗАЙ МОРЬДЫН ЖИНХЭНЭ ШАНДСЫГ СОРЬЖ ЧАДАХ ЗАЙ МӨН ЮМ БОЛОВ УУ. МИНИЙ БАГАД МАНАЙД НЭГ МАШ ӨНДӨР ТОМ БОР МОРЬ БАЙСАН ЮМ. МАШ БЯРТАЙ ХЭРНЭЭ ХӨДӨЛГӨӨН ЖААХАН УДААН ТАЛДАА. УЯЖ СОЙДОГ АДУУ БИШЛДЭЭ. ГЭСЭН ХЭРНЭЭ ОЛОН МОРЬДТОЙ УРАЛДУУЛАХААР ТАСАРХАЙ ТҮРҮҮЛНЭ. ГАРААНЫ ҮЕД НЬ ДЭЭР НЬ ТОГТОХОДЧ БЭРХ. ГАРААНДАА МОТОЦИКЛИЙГ АРДАА ОРХИДОГ ГЭЭД БОДДОО. МОНГОЛ МОРЬДЫНХОО ТИЙМ ХОВОР УГСАА ГЕНИЙГ ОЛЖ ТОГТООГООД УДАМ УГСААГ НЬ САЙЖРУУЛБАЛ ДЭЛХИЙД ХОЛ ТАСРАНА ГЭДЭГТ ОГТХОНЧ ЭРГЭЛЗЭХГҮЙ

зочин 2015-11-06 122.254.113.17

шоу байх аа.манайд ч баячууд түрүүлсэн морийг мөнгө өгч өөрийн нэр дээр цоллуулдаг биз дээ.кккк

Gerel 2015-11-06 59.153.112.180

WoW! Mash ajilsag saihan zaluu.... Odoo bie tooj bolohgui shuu!! uunig l zahiya! Manai gaigui yabaa hed maani bie tooh uvchnuus bolj Mongolchuuddaa ad uzeggdeg. Olon ulsiin devjeen ter tusmaa Molor erdene morioroo 1 gedeg chin Morindoo hairtia Mongol hun buriin huslen bish gej uu> uuniig OD gehgui yum bol uur heniig OD gehiim be? Mongol chuudaa???

Зочин 2015-11-06 182.160.2.197

182.160.39 жинхэнэ хурлийз чинь чи байна даа. Адууг барих, сургах, уях, сойх, хөлслөх, үсэргэх, сунгах гээд адууг гаршуулж эдлэншүүлэхтэй холбоотой бие даасан үйл үг монгол хэлэнд хэдэн арваар байгаа байх. Тэр бүх үгийг чи "дасгалжуулах" гэсэн ганцхан үгээр орлуулъя гэж бодож байна уу?

Зочин 2015-11-06 202.179.28.15

1 сая доллараасаа хуваалцсан л бна болоо ш дээ

Зочин 2015-11-06 182.160.39.94

“Mongolian Saturday” морийг алдарт уяач Э.Ганбат уясан."Mongolian Saturday" the famous horse trainers often pegged E.Ganbat.horse trainers gedegiig mori dasgaljuulsan gej orchuulah ni zov baih.

Зочин 2015-11-06 182.160.39.94

морь уяж байна.лошади привязаны.horses are tied.Монгол хүний уясан морь.Mongolian man tied a horse.

Зочин 2015-11-06 182.160.39.94

морь уяж байна ,морь уяж явна, уясан морьzereg ygnyyd ni amerik setgyyl deer yaaj orchuulagdsan ni sonin baina. amerikuud уясан gejyy yuu gesen baina.

Зочин 2015-11-06 182.160.39.94

морь уяж байна hehe.

Зочин 2015-11-06 182.160.39.94

морин спорт уяачдын холбоог морин спорт dasgaljuulagchdiin холбоо gie.

Зочин 2015-11-06 182.160.39.94

морийг уясан l geh yum. морийг dasgaljuulsan gevel yamaruu.

Bi 2015-11-06 103.57.95.65

Mongol oilgoltoor uvsolj tejeekh, sungaand oruulakh khulslukh gekh met khurdnii moriih uraldaand oruulakhad beltgekh bukh uil ajillagaa ni " mori uyakh" gedeg uildeldee khamaarakh baikhaa Gadniikh yamar baidgiig ni medekhgui yum adilkhan baidag bol UYACH gesen saikhan mongol ugeeree yavakh ni zuv bailgui dee