ОХУ: Аугаа эх орны дайны бүх оролцогчдын тухай дурсгалыг мөнхрүүлнэ

Хуучирсан мэдээ: 2020.03.04-нд нийтлэгдсэн

ОХУ: Аугаа эх орны дайны бүх оролцогчдын тухай дурсгалыг мөнхрүүлнэ

ОХУ: Аугаа эх орны дайны бүх оролцогчдын тухай дурсгалыг мөнхрүүлнэ

«Дурсамжийн зам» ОХУ-ын Батлан хамгаалах яамны өвөрмөц төслийн гол зорилго нь Аугаа эх орны дайны бүх оролцогчдын тухай дурсгалыг мөнхрүүлэхэд оршино.

«Дурсамжийн зам» ( http://doroga.mil.ru/ ) нь Аугаа эх орны дайны оролцогч бүрийн тухай мэдээллийг хадгалах олон нийтэд нээлттэй нэгдсэн сан юм.

ОХУ-ын Зэвсэгт хүчний Төв музейн томоохон төсөл нь Дэлхийн хоёрдугаар дайны фронт дээр байлдаж байсан дайчин цэргүүд, батлан хамгаалахын үйлдвэрүүд дээр ажиллаж, арын хангамжийг нийлүүлж байсан ажилсаг хөдөлмөрчид, бүслэлтэд байсан Ленинградын оршин суугчид, партизанууд, соёлын байгууллагуудын ажилтнууд, дайны сурвалжлагчид гээд Аугаа эх орны дайны үед хамаг хүчээ дайчлан, эх нутгаа фашистын түрэмгийлэгчдээс хамгаалж чадсан бүх хүмүүсийн хэдэн арван сая гэрэл зургуудыг цуглуулж байгаа билээ.

ОХУ-ын Батлан хамгаалах яам нь Зөвлөлт Холбоот Улсын талд Аугаа эх орны дайнд оролцож байсан гадаадын (түүний дотор Монгол Улсын) иргэдийн тухай, түүний дотор 1945 онд Японы Квантуны армийн эсрэг байлдаж байсан монгол цэргүүдийн талаарх мэдээллийг сайжруулахыг хичээн ажиллаж байна.

Сайтан дээр цугларсан бүх материал, гэрэл зургуудыг «Дурсамжийн зам» мультимедиа галерейд дэлгэх ба Зэвсэгт хүчний Төв музейн сан хөмрөгт хадгалагдаж буй өвөрмөц үзмэрүүдийг анх удаа олон нийтэд толилуулахаар бэлдэж байна. Онцгой өдөр болох Их ялалтын 75 жилийн ойд зориулсан мультимедиа музейг ОХУ-ын Зэвсэгт Хүчний Төв сүмийн дэргэдэх талбай дээр байгуулахаар төлөвлөөд байгаа.

Дайнд оролцсон хүмүүсийн гэрэл зураг болон бусад мэдээллийг мултимедиа музейд байрлуулахын тулд та тэднийхээ тухай материалуудыг «Дурсамжийн зам» вэбсайтанд байрлуулна уу? Үүний тулд та вэбсайтан дахь маягтыг бөглөж, дор хаяж дараах мэдээллийг бичнэ үү (орос хэлээр)? Үүнд: овог нэр, төрсөн он, цэргийн цол, шагнал (хэрэв байгаа бол), зураг. Илгээсэн материалд тавигдах шаардлага: сканнердсан зургийн формат нь TIFF (дор хаяж 300 DPI-ийн нягтралтай, файлын жин нь 5 Мб-аас ихгүй, чанга урдаас нь авсан, босоо хөрөг зураг), намтар – Word дээр бичсэн текст. Илгээсэн материалыг тань бид шалгаж, нэгтгэсний дараа хэрэглэгч та биднээс өөрийн материалын линктэй захидал хүлээн авах болно.

Бүх мэдээллийг http://doroga.mil.ru/ сайтнаас авна уу?

Хэрэв Интернетэд холбогдох боломжгүй бол дайнд оролцогчдын талаарх мэдээллийг шуудангаар, дараах хаягаар илгээж болно: 119160, г. Москва, Большой Знаменский пер., д.8/1. Түүнчлэн «Дурсамжийн зам» хэмээн нэмэлт тэмдэглэл хийнэ үү? Мэдээлэл илгээхтэй холбоотой асуудлаарх зөвлөгөөг +7 (495) 696-71-32, +7 (495) 696-71-36 утсаар авч болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж