Антарктидын зүг &#34Адмирал Владимирский&#34 замдаа гарав | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Антарктидын зүг &#34Адмирал Владимирский&#34 замдаа гарав

Хуучирсан мэдээ: 2015.11.06-нд нийтлэгдсэн

Антарктидын зүг &#34Адмирал Владимирский&#34 замдаа гарав

 

Өнөөдөр сүүлийн 30 жилийн дотор анх удаагаа Балтийн флотын далай судлалын "Адмирал Владимирский" гэсэн хөлөг онгоц Антарктид тивийн эргийн зүг замдаа гарчээ. Манай гаригийн хамгийн өмнөд цэг шинжлэх ухааны судалгаанаас гадна жуулчдын сонирхлыг ихээхэн татах болжээ.

 

Өнгөрсөн онд уг тивд 36 мянган жуулчид очсон байв. Тэдний ихэнх нь америкчууд, австраличууд байжээ. Жуулчид голчлон Чили, Аргентинаас замдаа гардаг ажээ. Аялалын зардал нь 4-10 мянган доллар болдог. Оргил үедээ 20 мянга хүрдэг ажээ. Хамгийн экстрем жуулчид нь цанаар туйлд хүрэхээр явдаг ба зардал нь 45 мянган доллар гэнэ.

 

Ш.МЯГМАР

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс