Дархан-Уул аймгийн баг оролцоно

Хуучирсан мэдээ: 2015.11.06-нд нийтлэгдсэн

Дархан-Уул аймгийн баг оролцоно

-Хэсгийн тоглолт маргааш 11.00 цагаас “С” хэсгийн ETV-C1 TV багуудын тоглолтоор эхлэх юм. Тэмцээний нээлтийн ажиллагаа 12.00 цагаас эхлэх бөгөөд үүний дараа Монголын шигшээ багийн тамирчдын баг Сэтгүүлчдийн нэгдсэн багтай нөхөрсөг тоглолт хийнэ-


“РИО-2016” олимпийн наадамд оролцох Монгол Улсын баг тамирчдаа дэмжих уриатайгаар зохион байгуулагдаж буй хэвлэл, мэдээллийн салбарын “Спортын их наадам-2015” тэмцээн ирэх амралтын өдрүүдэд буюу арваннэгдүгээр сарын 7-8-ны өдрүүдэд Хандгайт дахь Д.Содномзундуйн нэрэмжит Монголын Үндэсний сагсан бөмбөгийн ордонд болно.

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Монголын спортын сэтгүүлчдийн холбоо(МССХ), “Сэтгүүлч форум” ТББ хамтран тэмцээний ерөнхий зохион байгууллагчаар, Монголын үндэсний сагсан бөмбөгийн ордон зохион байгууллагчаар, Монголын үндэсний спортын цогцолбор, “Нирун” мэдээлийн сайт дэмжигч байгууллагаар тус тус ажиллаж байна.

Энэ удаагийн тэмцээнд эрэгтэй 20, эмэгтэй 8 баг цомын төлөө өрсөлдөх юм. Мөн энэхүү тэмцээний үеэр оддын нөхөрсөг тоглолт болно. Тодруулбал Монголын шигшээ багийн тамирчдын баг-Сэтгүүлчдийн нэгдсэн баг, Телевиз радио-сонин сайтын төлөөллийн багууд тоглох юм. Энэ удаагийн "Спортын их наадам-2015" тэмцээнд орон нутгаас Дархан-Уул аймгийн баг оролцохоор болжээ.

Оноолт:

Эрэгтэй баг:

“А” хэсэг: Монгол контент, МССХ,  Монгол масс медиа, amjilt.com, “Ардчилал” сонин

“В”  хэсэг: nuudel.mn, SPS, ECO TV, Монцамэ агентлаг, Монгол ньюс,

“С” хэсэг: Үндэсний шуудан, ETV, Сүлд ТВ, Өдрийн сонин, С1 TВ

“D” хэсэг: TV 8, Дархан, Стар ТВ, TV10, zaluu.com

Эмэгтэй:

“А” хэсэг: Дархан, Өдрийн сонин, NTV, “Ардчилал” сонин

“В” хэсэг: Монгол ньюс, “Үндэсний шуудан” сонин, “Mongolia Economy” сэтгүүл, TV8 тус тус багтжээ.

Хэсгийн тоглолт маргааш 11.00 цагаас Олимп цогцолборын "А", "В" зааланд зэрэг эхэлнэ. "А" зааланд "А" хэсгийн МССХ-Ардчилал, "В" зааланд "С" хэсгийн ETV-C1 TV эрэгтэй багуудын тоглолтоор эхлэх юм. Тэмцээний нээлтийн ажиллагаа 12.00 цагаас эхлэх бөгөөд үүний дараа Монголын шигшээ багийн тамирчдын баг сэтгүүлчдийн нэгдсэн багтай тоглоно.

Хүснэгтээс хуваарийг харна уу.

ОЛИМП ЦОГЦОЛБОР "А" заал.

 

ОЛИМП ЦОГЦОЛБОР "В" заал.

Сануулахад, Маргааш (XI.07) 09.30 цагаас Спортын төв ордны урдаас баг, тамирчдын автобус Хандгайт руу хөдөлнө.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж