Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар нэр төрөө сэргээлгэхээр “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнийг шүүхэд албан ёсоор өгч буйгаа мэдэгдлээ.
Д.Сумъяабазар сайдын тухайд “УУХҮЯ-ны бүхий л үйл ажиллагаа УИХ, Засгийн газраас өгсөн үүрэг даалгаврын дагуу тогтоол, шийдвэртэй хуулийн дагуу явсаар ирсэн. Эрдэнэс-Тавантолгой компанийн тухайд ч авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд бүгд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, УИХ, Засгийн газрын өгсөн зөвлөмж, тогтоолын дагуу хийгдсээр ирсэн. Харин С.Эрдэнэ нь салбарын яамны олон ажилтнуудын өдөр тутмын үйл ажиллагааг илтэд гуйвуулсан, хувь хүний нэр хүндэд халдсан, гүтгэсэн мэдээллийг удаа дараалан олон нийтэд тараасан” гэх үндэслэлээр ийнхүү шүүхэд хандаж байгаа юм байна.
Холбоотой мэдээ