Прокурорын байгууллага ЖДҮХС болон төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх талаар ямар арга авч байгаа талаар УЕПГ-ын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн Төр нийтийн ашиг сонирхлыг хамгаалах албаны ахлах прокурор Х.Батчимэгээс тодрууллаа.
Тэрбээр “2017 оны долдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохиогчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно” гэж заасан.
Прокурорын байгууллагад ирүүлсэн төрийн байгууллагын хүсэлт 2019 онд өмнөх оноос 1,8 дахин өссөн нь төр, нийтийн ашиг сонирхолд хохирол учирсныг төлүүлэх хэрэгцээ, шаардлага төрд байгаа нь харагдаж байгаа юм. Прокурор анхан шатны 862 шүүх хуралдаанд төрийг төлөөлөн оролцож, төрд ашигтайгаар шийдвэрлүүлсэн үнийн дүн өнгөрсөн оноос 1,8 дахин өссөн байна.
Харин Прокурорын санаачилгаар бичсэн нэхэмжлэлийг шүүх хүлээн авч шийдвэрлэх боломжгүй байдаг. Шалтгаан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсгийг Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “прокурор өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох тухай” заасантай уялдуулж нэмэлт, өөрчлөлт хийгээгүйгээс прокурор өөрийн санаачилгаар нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг шүүхийн практикаар нэгэнт тогтоогоод байна. Хууль, тогтоомжийн зөрчилтэй асуудлаар Засгийн газар болон Хууль зүй, дотоод хэргийн яаманд санал хүргүүлсэн.
ЖДҮ-тэй холбоотой зарим хэргийг эцэслэн шийдвэрлээгүй байгаа, гэхдээ учирсан хохирлыг төлүүлэх нь гарцаагүй. Төрийг төлөөлж прокурор нэхэмжлэл гаргах нь тодорхой. Эрүүгийн хэрэг мөн гэж шүүх шийдвэрлэвэл хохирлыг гаргуулахаар эрүүгийн шүүх шийдвэрлэнэ, магадгүй гэмт хэрэг биш гэж шийдвэрлэвэл прокурор нэхэмжлэл гаргах дараагийн асуудал яригдана” гэв.
Дашрамд дурдахад УИХ-ын гишүүн Б.Батзориг нарт холбогдох хэргийг Баянзүрх дүүргийн анхан шатны шүүхээс прокурорт буцаах шийдвэрийг 2019 оны арваннэгдүгээр сард гаргаж байсан юм. Эх сурвалжийн мэдээллээр Б.Батзориг нарт холбогдох хэргийг прокуророос 2020 оны хоёрдугаар сарын 28-нд шүүх рүү шилжүүлсэн байна.
Э.АРИУН
zochin 2020-03-04 192.82.67.7
mongoliin altaar togloj heden tonnoor ni aldsan zavshsan hyvidaa yyrhaitai mongo ugaaj zavshsan buruu shiidver gargan eh ornoosoo urvasan nohdyydiig songohgyi shyy shydarga handaarai mongolchuud aa odoo l bish bol hezee ch zasagdahgyi
zochin 2020-03-04 192.82.67.7
nam ni hasah blgyi de songyylid oroltsoh hreggyi zaluust ylgerlel bhgyi tord garval ashigtai yom bna gj bodno shiidsen ch shiideegyi ch songohgyi bh ene udaa shydarga handaya mongolchuud aa
иргэн 2020-03-04 202.126.89.70
Төр засагт хэлэх үг алга ядарсан хүнээ өөд татах шудрага тийм хүмүүс УИХ д гараасай
Зочин 2020-03-04 103.26.193.26
Хаа байна аа төлүүлж байгаа нь.
Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа: Ангилж авч үзвэл шийдэх гарц олдоно. 2020-03-04 150.129.142.162
1/Өөртөө болон хамаарал бүхий этгээдэд албан тушаалын давуу байдлаа ашиглан нөлөөлж зээл авсан, авахуулсан, 2/Хамаарал бүхий этгээдэд биш боловч тойргийнхоо этгээдэд албан тушаалын давуу байдлаа ашиглан нөлөөлж зээл авахуулсан. 3/Тойргийнхоо этгээдийн хүсэлтийг хууль тогтоомжийн дагуу хянан үзэж шийдвэрлэх хүсэлтийг ХХААХҮЯ-нд уламжлан шилжүүлсэн. Ингэж ангилж авч үзэхгүй бол ХАВТГАЙДАА БУРУУ, эсвэл ХАВТГАЙДАА ГЭМ ЗЭМГҮЙ болж мэднэ шүү гэдгийг зөвлөе.
Монгол 2020-03-04 66.181.180.91
Бүгдээрэнд шийтгэл хүлээлгэхгүй өнгөрөөнө шүү дээ. Заримыг Их хуралд нэр дэвшүүлнэ. Тэднийг нь сонгоно. Та юу ярьж байна вэ? Тэд чинь бүгд МАН-нх байх чинь билээ. Юу боллоо гэж шийтгэж байдаг юм бэ. Харин АН-ын хүн байвал шийтгэлгүй болохгүй. Бүр хатуу шийтгэх хэрэгтэй.
Зочин 2020-03-04 59.153.84.138
Хохиролыг хүүтэй нь тооцож төлүүлээрэй
БАЧКА 2020-03-04 202.21.108.184
Хохилыг барагдуулаад бүх хөрөнгийг нь хураа
Иргэн 2020-03-04 64.119.26.141
Хохирлыг бүрэн барагдуулах тухай ойлголт яагаад ч байх боломжгүй.
зочин 2020-03-04 103.9.88.162
"ашигтайгаар шийдвэрлэлүүлсэн" ийм хэллэг прокурорын хуульд байдаг юм уу
Зочин 2020-03-04 43.228.131.110
ЖДҮ гээс зээл авч төрийг хохироосон ИУХ гишүүдийг дахиж сонгуульд дэвшүүлэхгүй байх ёстой.
Зочин 2020-03-04 182.160.40.23
АН-хан ЖДҮ гэж сэвээд байна. АН-ханы өөрсдийнх нь хуссан АСЕМ БОНД –ууд эрдэнэтийн 49 хувь Батүүлийн хүүхэдтэйгээ хуссан хэргүүд дубайн гэрээ с.эрдэнийн НД-ын хэргүүд яасан бэ?
Зочин 2020-03-04 64.119.17.209
ЖДУ-гийн хэрэг бөмбөг шиг өнхрөөд 2020 оны сонгууль дуусгах байх
АРД 2020-03-04 49.0.212.155
ХУУЛИАС ӨӨР МЭРГЭЖЛИЙН ХҮН БОЛ ТӨЛҮҮЛЭХ НЬ ГЭЖ ОЙЛГОНО. ЭРҮҮГИЙН ХЭРГИЙГ ЭЦЭСЛЭН ШИЙДЭЭГҮЙ БАЙХАД ТҮҮНТЭЙ ХОЛБОГДОЖ ГАРАХ ИРГЭНИЙ ХЭРГИЙГ ШИЙДЭХ БОЛОМЖ БАЙДАГ ЮМ УУ. БҮХ ХУУЛЬЧ НАР ҮГҮЙ Л ГЭЖ ХЭЛНЭ.