Дмитрий Львов: Амны хаалтад хэт найдаж болохгүй | News.MN

Дмитрий Львов: Амны хаалтад хэт найдаж болохгүй

Дмитрий Львов: Амны хаалтад хэт найдаж болохгүй

Дмитрий Львов: Амны хаалтад хэт найдаж болохгүй

БНХАУ-аас эхлээд БНСУ, Иран, Италид хүртэл шинэ коронавирус голомтлон дэгдэж, өдөр ирэх тусам улам олон хүн энэ халдвараар өвчилж байгаа бөгөөд олон нийтийг хамарсан том арга хэмжээ цуцлагдаж, хил хаагдаж, нислэгийг хорьж, олон улсын эдийн засаг удааширч буй. Энэ хэрээр энгийн ард иргэд халдвар авахаас айн, шаардлагагүйгээр дэлгүүр хоосолж, амны хаалтны төлөө уралдаж байна.

Харин мэргэжилтнүүдийн зүгээс Covid-19 бол хүн төрөлхтөнд багахан хохирол үзүүлээд алга болсон олон өвчнүүдийн л нэг хэмээх байр суурьтай байгаа аж. Зөвлөлтийн үеэс эхлэн хамгийн аюултай олон вирус судалсаар ирсэн нэрт вирус судлаач Дмитрий Львов ийнхүү тайлбарлаж байна.

COVID-19 БУСАД ВИРУСЭЭС НОЦТОЙ АЮУЛТАЙ ЮУ?

Энэ вирус аль хэдийн 3200 гаруй хүний аминд хүрээд байна. Мөн энэ вирус амьсгалын системд маш түргэн нөлөөлж байгаа учир тэмцэхэд харьцангуй бэрх байна. "Ерөнхийдөө цус, цусны плазма болон бусад элементэд тус вирус нөлөөлснөөр уушги хавантаж, хүн амьсгалж чадахаа больсноор нас барж байна."

Дэлхий даяар 93 мянга гаруй хүн халдвар авчээ. Өмнө нь Испанийн ханиад таван сая хүнд халдаж ижил хугацаанд одоогийнхоос хамаагүй олон хүний аминд хүрч байсан шүү дээ.

ХӨЛ ХОРИО ТОГТООХ НЬ ҮР ДҮНТЭЙ Ч БҮХ НИЙТЭЭР АМНЫ ХААЛТ ЗҮҮХ НЬ ЗӨВ ҮҮ?

Вирусийн эсрэг вакцин хараахан бэлэн болоогүй байгаа энэ үед хөл хорио тогтоох нь улс орнуудын хэрэгжүүлж буй гол арга болж байна. Хятад л гэхэд том хотуудаа бүхлээр нь хорьж, бусад орнууд өвчний голомтоос ирсэн иргэдээ тусгаарлах болсон.

"Шинэ коронавирусийн хувьд бол хөл хорих нь үр дүн сайтай байна. Харин маск гэж нэрлээд буй хямд бүтээгдэхүүнүүд ямар ч хэрэггүй. Яах вэ, өвчний голомтод эмч, ажилтнуудын хэрэглэж буй амны хаалт бол шал өөр зүйл. Харин олон нийтийн зүүгээд байгаа амны хаалт нь вирусийг өөрөөсөө гадагш тараахгүй зорилготой болохоос биш сэргийлэх ач холбогдолгүй. Бусад эрдэмтдээс ч маск сайн сэргийлдэг үү хэмээн асууж үзвэл ихэнх нь үгүй л гэнэ. Зарим нь маш бага хэмээн хариулах байх."

"Энэ вирус нүдний салстаар ч дамжих өндөр чадвартай. Би та бүхнийг маск битгий зүү гэж хэлэх гээгүй. Маскаа зүү. Гэхдээ масканд 100 хувь найдаж болохгүй."

ШИНЭ КОРОНАВИРУСТЭЙ ХЭРХЭН ТЭМЦЭХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

Тодорхой хэлэхэд хэцүү ч бүх улс орон Хятад шиг ажиллаж чадвал энэ бүхэн амархан дуусна. Хятад эрдэмтэд вирусийг маш хурдан хорьж, судлан генийн дарааллыг нь гаргаж авсан. "Бээжин шинэ вирустэй маш түргэн шуурхай тэмцсэн. Бид бүгд Хятадын эрүүл мэндийн системийг магтах хэрэгтэй."

Өнөөгийн байдлаар Covid-19 тархалт удааширч байна. Үүнээс үзвэл энэ жилдээ хүн төрөлхтөн уг вирусээс ангижрах боломжтой хэмээн Львов үзэж байна. Гэхдээ энэ вирус сарьсан багваахайд байж л байх болно. Тиймээс магадгүй арван жилийн дараа, эсвэл хорин жилийн дараа дахин гарч ирэхийг үгүйсгэхгүй.

Эх сурвалж: rt.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
4
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-03-04 192.82.71.229

л*****н орос юу хуцаад байгаан маск халдварыг багасна тэнэгээ

Avatar

meedee 2020-03-04 59.153.85.93

Та нарт амны хаалтаас илүү амны үдээс хэрэгтэй шүү.тролуудаа.

Avatar

Зочин 2020-03-04 202.9.46.19

Гараа угааж маск зүүж дархлаагаа дэмжиж төмөр эд зүйлд аль болох хүрэхгүй байх, байнга бээлий өмсөх, хүрсэн бол шууд урсгал усанд гараа угаа гэж зөвлөөд байгаа шүү_ Уханьд маш олон мянган иргэн лифтний товчлуур болон хаалганы бариулаас халдвар авсан. Мөн ариун цэвэрийг дээд зэргээр сахиж гар утас, чихэвчээ байнга ариутгах, хүнтэй гар барихгүй 1 метрийн хол зайнаас харьцах гм. Covid19 угаалгын нунтагт тэсвэргүй вирус тул хувцсаа өдөр бүр угаахыг зөвлөж байгаа..

Avatar

Зочин 2020-03-04 202.21.107.69

Нүдний ханиад гээд байсан тэр нь нүдээр дамждаг юм уу.

Avatar

Зочин 2020-03-04 202.126.88.211

Хятадууд одоо эрүүл мэндийн хогоо дийлэхгүй б гсн. Маск, зүү тариур, халат, малгай, гутлын углааш, бээлий…

Avatar

Зочин 2020-03-04 103.10.22.52

Mash olon humuus erdemted masknii talaar iim bodoltoi baigaa yum bilee, USA-iin zasgiin gazar bas masknii talaar iim medegdel hiisen baisan

Avatar

Зочин 2020-03-04 150.129.140.63

Mask demii geh ni saindaa bish arga yadsan arga. Yagaad gevel Hyatad delhiin maskiig barag ter chigeer ni uuldverledeg, ter uildver ni Uhani hotod baisan. Tend haldvar garaad uildver ni haagdchihaar uildverlelt bagasaad une ni tengert hadchihsan. Deer ni busad ornuudad baisan buh maskiig tuhain ornii udirdagchdiig "serehees"ni omno hyataduud boondoj avaad nootsiig ni shavhchihaar zuu gesen ch mask baihgui asuudald orno geed l ingej argatsaaj baigaa baih. Gendelgui oorsdoo hiigeed ch gesen zuu!

Avatar

зочин 2020-03-04 202.21.120.242

Маск зүүх гараа угаах аритугах нь хэрэгтэй байлаа гэдийг манай ЭМЯ хариулчихсан бохир гарын өвчлөл томуу тлмуу төст өвчний буулат 2-3 дахин бага, шүс нус цэрээ хаясан зөрчлийн торгууль 47 сая төгрөг болсон байгаа нь иргэд ариун цэврийг сахих эрүүл мэдийн зөв зан үйлгүй л гэсэн үг

Avatar

Fantomas 2020-03-04 103.229.123.185

Tsagaa tulahaar uuruu ch mask zuune l de, hudlaa medemhiireed l. Ene news.mn olon tumniig tuurugduulsen zuils tavihaa bolimoor yum, tur zasgiin shiidveriin esreg yum hiij bna l gesen ug

Avatar

Зочин 2020-03-04 202.70.34.114

Хэзээ хойно нь уу ккк

Avatar

Зочин 2020-03-04 202.131.245.243

Эх сурвалж: rt.com

Avatar

Зочин 2020-03-04 192.82.65.76

Тойм орчуулга гэдгээ бичээд эх сурвалжаас дэлгэрэнгүй харна уу гээд оруулах нь зөв гэж үзэж байна.

Гол зарим санааг оруулаагүй байна. Баярлалаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж