ДАШТ-ий тасалбар зарагдаж эхлэв

Хуучирсан мэдээ: 2015.11.06-нд нийтлэгдсэн

ДАШТ-ий тасалбар зарагдаж эхлэв

Өнөөдрөөс 2016 онд Орост болох Хоккейн дэлхийн аваргын тэмцээний тасалбаруудыг кассанд худалдаж эхэллээ. Одоогоор тодорхой нэгэн багийн тоглолтууд эсвэл плей-оффын бүх тоглолтынх нь багц тасалбаруудыг худалдах ажээ. Нэг багцын үнэ нь 2000 рублиэс эхэлж байна.

Зохицуулагч нарт нь гол орлогыг дээд зэрэглэлийн суудал, ВИП-ийн тасалбарууд оруулж өгнө. Тэр нь тасалбаруудын орлогын 40 хувийг босгож өгөх юм. 

Америкийн хоккейн лигийн Супер цомын тэмцээнийг өнгөрсөн онд хамгийн өндөр зардалтай байсан гэж үзэв. Шилдэг суудлынх нь үнэ 24 мянган ам.доллар  хүрч байлаа. Бусад өндөр үнэтэй тасалбартай харьцуулахад “Формула-1” уралдааны тасалбарын үнэ нь 7000 ам.доллар орчим байдаг.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж