Германы Дотоод хэргийн сайд Хорст Сихофер Даваа гаригт дүрвэгсдийн асуудлаарх хурлын үеэр канцлер Ангела Меркельтэй гар барин мэндчилэхээс татгалзсан нь олны анхаарлыг татлаа. Түүний үйлдэл канцлерыг үл хүндэтгэсэндээ биш коронавирусийн халдвараас сэргийлэх зорилготой байсныг эх сурвалжууд тайлбарлажээ.
Үүний зэрэгцээ Францын эрүүл мэндийн сайд Оливиер Веран иргэддээ хандан "la bise" гэх хацар дээр нь олон удаа үнсэн мэндчилэх эртний уламжлалаасаа татгалзахыг уриалсан байна. Хүмүүс аль болох бусадтай биеийн контакт үүсгэхгүй байх нь халдвараас сэргийлэх гол арга зам гэдгийг тэрбээр онцолсон байна. Австралийн албаныхан ч үүнтэй ижил зөвлөмж гаргасан ба хүмүүсийг гар барьж мэндчилэхийн оронд мөрөн дээр нь зөөлөн товшихыг санал болгосон ба хэн нэгнийг үнсэхдээ эрсдэлээ тооцохыг ч сануулжээ.
Европ дахь коронавирусийн халдварын голомт болоод буй Италийн албаныхан ч хүмүүсийг гар барих, үнсэлцэх, тэврэлдэхээс зайлсхийхийг зөвлөж байна. Амьсгал, ахуйн замаар халдварладаг коронавирусийн халдвараар 70 гаруй улсад 90 мянга гаруй хүн өвчлөөд байгаа юм.
Тэгвэл хүмүүс хоорондоо хэрхэн мэндчилэх нь тохиромжтой болохыг эрүүл мэндийн мэргэжилтнүүд зөвлөж байна. Олон улсад түгээмэл ашиглагддаг гар барих мэндчилгээг тохойгоороо шүргэлцэх, гар даллах эсвэл Тайланд маягаар мэнд мэдэх байдлаар оруулахыг санал болгожээ. Тэгвэл Иран, Ливан зэрэг оронд хүмүүс найз нөхөдтэйгөө хөлөөрөө мэндчилэх аргыг ч бодож олсон байна.
Эх сурвалж: CNN
Зочин 2020-03-04 202.126.89.187
ГАРАА ЦЭЭЖИНДЭЭ АВААД БАГА ЗЭРЭГ МЭХИЙЖ МЭНДЧИЛЭХ НЬ ТААЛАГДАЖ БНА.
Ok. Good 2020-03-04 202.126.89.39
Ok. 66 181 165 250 -n helsneer mendchilye.
Zov 2020-03-04 202.126.89.39
Ene mash zov mendchilgee bna daa. Huuchin yosoo dagaj bugd demjeed ingej mendelj baiya. Demjiye. Thnx
Ok. Good 2020-03-04 202.126.89.39
Ok. Good Zuun garaa tseejindee hurgej mehiin yosolj mendihilye. Demjeerei.
Зочин 2020-03-04 66.181.165.250
Manaikhan deer uedee baruun garaa tseejindee khurgen bie biedee mekhiin khundetgej mendeldeg baisan.
Зочин 2020-03-04 207.6.112.23
Ter mash goe
Дулмаа 2020-03-04 109.81.212.193
Энэ зүгээр юм байна!
Зочин 2020-03-04 122.201.31.28
Хамгийн зөв мэндэлдэг ард түмэн бол япончууд шүү дээ! Мэхийж ёсолдог! Манайхан насаар арай илүү нь арай дүүг заавал барьж авч үнсдэгээ болих хэрэгтэй! Ямар нэгэн шагнал гардуулах ёслол дээр бас тийм! Тэр байтугай наадмаар манай төрийн том дарга нар түрүүлсэн, үзүүрлэсэн бөхчүүдийг хүртэл барьж авч үнсэж байгаа нь харахад тун ч онцгүй байдаг!!! Коронавирусын үед гар барьж мэндлэхээ больё!! Толгой дохиж ялимгүй мэхийхэд л хангалттай!!
sudlaach 2020-03-04 202.9.46.159
TOHOIGOOR SHURGELCEH NY GOE UM BAINA DOO GEHDEE MANAID GARAA ALGAAR RN DUHANDAA OIRTUULAN ALSAAS TONGOIN MENDLEH BOLSON BAINA ENE BAS IH ZUGEER UM BILEE