Хандивын аян үргэлжилж байна | News.MN

Хандивын аян үргэлжилж байна

Хандивын аян үргэлжилж байна

Хандивын аян үргэлжилж байна

Монголчуудынхаа амь нас, эрүүл мэндийг сахин хамгаалахад хүчин зүтгэж, шинэ коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх эрсдэлтэй бүсэд ажиллаж байгаа мэргэжлийн байгууллага, алба хаагчдад зориулан “Монлайн спорт хувцасны сүлжээ дэлгүүр”-ээс 20 сая төгрөг, “Монголын барилгын үндэсний ассоциаци” ТББ-аас 3 сая төгрөгийг өнөөдөр Улсын онцгой комисст гардуулан өглөө.

Мөн “ТМЛ Трейд” ХХК-аас 12 сая төгрөгийн өртөг бүхий бараа материал, Сүхбаатар дүүргийн иргэн З.Оргил 18 ширхэг ариутгалын цув, 18 ширхэг хамгаалалтын хувцас, 300 ширхэг бээлийг хүлээлгэн өгсөн юм.

Энэ үеэр ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян “Шинэ коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар төр, засгаас хийж хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг дэмжин, сэтгэлийн хандиваа илгээсэн та бүхэнд баярлалаа. Бид та бүхний энэхүү сэтгэлийн хандивыг хилийн боомт болон шалган нэвтрүүлэх товчоодод үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа мэргэжлийн байгууллагуудын ажилтан, алба хаагчдын ариутгал хамгаалалтын хувцас хэрэглэл, ариутгал, халдваргүйжүүлэлтэд нэн шаардлагатай зүйлсэд зарцуулах болно. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай” гэлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ХАНДИВ 2020-03-04 202.179.25.87

ЮҮ ДУТААД ЯАЦАН ГЭЖ ХАНДИВ АВААД БАЙГААМ … ОЙЛГОХОО Ч БАЙЛАА

Avatar

хүннү 2020-03-04 192.82.64.168

Дэлхийн 198 орноос бараг талд нь вирус тархаад байна. Энэ цаашид үргэлжлэх нь ойлгомжтой боллоо. Бид яах вэ? Үүнд 1. Хорио цээрийн дэглэмээ сулруулж болохгүй. 2. Хүн болгон хувийн ариун цэвэртээ гойд анхаар. 3. Иргэдийнхээ дархлааг дэмжих сайжруулах ажлыг яаралтай зохион байгуулах хэрэгтэй байна. Улс төрчид сонгууль бодоод хэрэггүй, иргэд наадам бодоод хэрэггүй, гэр гэртэй бүгий эсэн мэнд гархаа бодоё.

Avatar

хүннү 2020-03-04 192.82.64.168

Албан байгуулга хувь хүмүүсч гэсэн дээ тийм газарт маск, хамгаалах хэрэгсэл, мөнгөө ОБЕГ-т хандивлаад байхдаа яадаг юм. Энэ вирустэй нүүр тулах хүмүүс чинь эрүүл мэндийн салбарыхан. Хамгийн түрүүн тэд л өртөнө. ОБ, Цагдаа яах вэ холоос хамгаалалтанд гараад зогсож байх хүмүүс. Энэ хугацаанд маш ихмөнгө цугларч байна түүгээр иргэдийнхээ дархлааг дэмжих ажлыг зохион байгуул.
УОК хурдан шуурхай сайн ажилсны хүчинд монголд вирус орж ирээгүй байна.

Avatar

ХАНДИВ Ч ГЭЖ ДЭЭ 2020-03-04 202.179.25.87

ОДОО НААД ХАНДИВ ЧИНЬ УТГАА АЛДЛАА . ШОУ БОЛЛОО. ТЭР ЧИГТЭЭ. УРАЛДААН ӨРСӨЛДӨӨН ШОУ . БАРАГ ЦЭНГЭЭНТ ҮЗҮҮЛБЭР, БИЗНЕСИЙН СУРТАЧИЛГАА БОЛЛОО

Avatar

Зочин 2020-03-04 202.179.27.52

Ман нам сонгуулийнхаа мөнгийг босгох аянаа эндээс эхлүүлвээ гэж

Avatar

Зочин 2020-03-04 122.201.19.99

mundag bna shuu. bayarlalaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж