ДЭМБ: 76 сая бээлий, 98 сая амны хаалт шаардлагатай

Хуучирсан мэдээ: 2020.03.04-нд нийтлэгдсэн

ДЭМБ: 76 сая бээлий, 98 сая амны хаалт шаардлагатай

ДЭМБ: 76 сая бээлий, 98 сая амны хаалт шаардлагатай

ЭМЯ коронавирусийн дэгдэлттэй холбоотой ээлжит мэдээллээ өнөөдөр /2020.03.04/ хийлээ.


ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Covid-19 дэлхийн 76 улсад бүртгэгдэж, Солонгос, Иран, Итали улсад эрчимтэй тархаж байна. Олон улсад урьдчилан сэргийлэх олон төрлийн арга хэмжээ авч эхэллээ. Польш улс зургаан сар хэрэгжих хуулийн төслийг батлахаар болж байна. Мөн зарим улс оронд мэндчилгээнийхээ зан үйлд өөрчлөлт оруулж байна.

БНХАУ-д өвчлөл эрчимтэй буурч байна. Үүнтэй холбоотойгоор өвчлөлийн голомтоос ирж буй хүмүүсийг гэртээ 14 хоног өөрийгөө тусгаарлах арга хэмжээг авч эхэлжээ.

Арабын Эмират улсад өвчлөлийн тохиолдол бага байгаа ч сургууль, цэцэрлэгийг дөрвөн долоо хоног хөл хорио тогтоосон.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ажилтан О.Ариунтуяа: Covid-19-ийн халдварын шинэ тохиолдлын 80 хувь нь гурван улсад бүргэгдсэн. Үүнд: Солонгос, Иран, Итали орж байна. Коронавирус улирлын томуугийн вирусээс ялгарах ялгааг дурдъя: Тухайлбал:

  • Covid-19 халдварын шинж тэмдэгтэй хүмүүс халдварыг тархааж байна.
  • Улирлын томуугаас илүү хүнд явцтай. Улирлын томуугийн нас баралт нэг хувьтай бол коронавирусийн нас баралт одоогоор 3.4 хувьтай байна.
  • Улирлын томуугийн вакцин байдаг бол шинэ төрлийн коронавирусийн вакцин байхгүй
  • Улирлын томууг таслан зогсоох боломжгүй бол Covid-19 тархалтыг эрт арга хэмжээ авснаар хязгаарлах боломжтой.

Дэлхийн хэмжээнд хувийн хамгааллын хэрэгсэл асуудал болж байна. ДЭМБ-ын хэлж буйгаар, 76 сая бээлий, 98 сая амны хаалт 1.6 сая нүдний шил шаардагдах судалгаа байна. Хувийн хамгаалах хэрэгслийг 40 хувиар нэмэгдүүлэх шаардлагатай байна. Үүний зэрэгцээ хувийн хамгаалах хэрэгслийг зохисгүй хэрэглэснээр дутагдалд оруулах магадлал их байна. Иймээс хувийн хамгаалах хэрэгслийг зөв зохистой хэрэглэх зөвлөмж гаргажээ.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж, үйлчилгээний газрын дарга Я.Буянжаргал:Германаас ирсэн ДЭМБ-ын зөвлөх баг нь ХӨСҮТ болон Улсын хоёрдугаар төв эмнэлэг, нийслэлийн нэгдсэн эмнэлгүүд, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд ажиллаж байна. Мөн орон нутагт ажиллуулахаар төлөвлөөд байна. Оношилгоо эмчилгээний заавар дээр халдвараас сэргийлэх үйл ажиллагаанд зөвлөх баг зөвлөгөө өгч байгаа. Маргааш /2020.03.05/Туркийн онгоцоор ДЭМБ-аас нийлүүлж буй тодорхой ачааг хүлээж авна.

Эмнэлгийн тусламж үйлчилгээ хэвийн явагдаж байна. Нэгдүгээр сарын 9-өөс хойш 841 тохиолдлыг ажиглалтад авсан. Өнөөдрийн байдлаар 461 хүний ажиглалтад авсан. Урьд шөнө Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцоор 138 хүн ирсэн, тэдгээрээс гурван хүнийг ХӨСҮТ-д хяналтад  авсан. Эрхүү-Улаанбаатар чиглэлийн галт тэргээр ирсэн 12 хүнийг Дарханд ажиглалтад авсан.

ИРАНД 23 ГИШҮҮН ХАЛДВАР АВЧ ПАРЛАМЕНТЫН ХУРЛЫГ ХОЙШЛУУЛСАН

ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Б.Янжмаа “АНУ-д Covid-19-ийн халдварын тохиолдол нэмэгдэж байна. Сүүлийн 24 цагийн байдлаар шинээр халдвар авсан тохиолдол 18-аар нэмэгдэж 122 болж, есөн нас баралт бүртгэгдлээ. Тус улсад гарсан халдварын 48 хувь нь БНХАУ-ын Ухань хот болон Diamond Princess хөлөг онгоцноос татан авсан тус улсын иргэд байна. Үлдсэн тохиолдол нь АНУ-ын 13 мужид тархан гарсан байна. Халдварын тохиолдол нэмэгдэж байгаатай холбоотойгоор хязгаарлалтын арга хэмжээг авсаар байна. Тухайлбал:

  • Сингапур улсад шинээр хоёр тохиолдол бүртгэгдэж, 110 тохиолдол болсон. Тус улс халдварыг цааш тархаахгүй байх зорилгоор Иран, Итали, БНСУ-д зорчсон зорчигчдыг өөрийн улсад нэвтрүүлэхийг хориглосон. Мөн дээр дурдсан улсад зорчоод ирсэн бол 14 хоног гэртээ өөрийгөө тусгаарлахыг зөвлөж байгаа.
  • Тайланд улс нь Япон, Герман, БНСУ, БНХАУ, Сингапур, Итали, Иран, Францыг халдварын голомт гэж үзэн, эдгээр улсаас ирсэн иргэнийг ямар ч тохиолдолд 14 хоног өөрийгөө гэртээ тусгаарлах шаардлага тавьжээ. Мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр гэрээсээ гарахыг хориглосон.
  • Иран улсад нэг долоо хоногийн өмнө халдварын тохиолдол 100 гаруй бүртгэгдсэн бол Мягмар гаригийн байдлаар нийт тохиолдлын тоо хоёр мянга 336 болж өссөн, 76 нас баралт бүртгэгдсэн байна. Түүнчлэн Иран улсын парламентын 23 гишүүний шинжилгээний хариу халдвартай гэж гарсан тул парламентын хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан. Бусад улсад ч халдварын тохиолдол нэмэгдэж байна.

Posted by News.mn on Tuesday, March 3, 2020

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж