Хятадаас Орос руу долоо хоногийн дотор шуудан нийлүүлэх төлөвлөгөөтэй байгаагаа Оросын шуудан ба Хятадын интернэт худалдааны томоохон компанийн нэг JD.com хоёр мэдэгдлээ. Тэд өнөөдөр хамтарсан арга хэмжээгээ Москвад зохион байгуулж байна.
Хятадын бизнесменүүдийн хувьд "Почта Россий" нь том зах зээлийн хаалга болж байна. Оросын шуудан шиг тийм их өргөн газар нутгийг хамаарсан компани үгүй юм. Оросын шуудангийн салбарууд нь бараг бүх тосгон сууринд байдаг. Гол нь ложистикийн үйлчилгээг зохион байгуулах юм. Шуудангийн илгээлтийн замдаа зарах хугацаа нь одоо Орост хоёр жилийн өмнөхөөс хамаагүй хурдтай болжээ.
Гэхдээ оны эцэс гэхэд онцгой системийг нэвтрүүлэх гэнэ. Made in China тэмдэгтэй илгээмж нь гааль дээр ногоон өнгөөр онцгой эрх аван нэвтрэх болно. Оросын шуудангийн хувьд ч Хятадын онлайн-ритейл нь онцгой үйлчлүүлэгч болж байна. Энэ жилийн эхний хагаст 49 сая олон улсын илгээмжийг тэд нэвтрүүлжээ. Түүний 80 хувь нь Хятадын илгээмж байлаа.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР