Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо болон Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Олимпын гудамжийг Их Монгол улсын гудамжтай холбосон гүүрэн замыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 27 дугаар тогтоолоор ОЛИМПЫН ГҮҮР гэж нэрлэжээ.
“Олимпын гүүр” нь 477 метр урт, 4 эгнээ, зорчих хэсэг бүхий үндсэн гүүр болон A, B, C рамп, Сэлбэ гол дээрх гээд нийт 1.1 км гүүр, 2.5 км авто зам гэрэлтүүлэг, гэрлэн дохио, явган зам, явган хүний гүүр, ногоон байгууламжаас бүрджээ. Уг бүтээн байгуулалт ашиглалтад орсноор Энхтайваны гүүрний замын хөдөлгөөний ачааллыг бууруулж, Замын цагдаагийн газрын уулзварын түгжрэлийг 30 хувиар багасгаж буй юм.
ХОТ БАЙГУУЛАЛТ, ХӨГЖЛИЙН ГАЗАР
Зочин 2020-03-04 64.119.26.13
Ajil n buren diussan uu.
ннн 2020-03-04 192.82.65.120
Бичих гэж а**х юмаа, гудамжийг гүүр болгоод л, нэршүүллээ байхдаа ч яахав дээ нэрлэхээр шийдвэрлэв гэн биз…
Зочин 2020-03-04 203.169.49.103
Гудамжийг гүүр гэх юм уу?
Иргэн 2020-03-04 192.82.70.95
Олимпын гудамжинд баригдсан шинэ гүүрийг албан ёсоор Олимпын гүүр гэж нэрлэсэн шийдвэр гарчээ. Гудамжийг гүүр гэж нэрлээгүй юм. Мэдээ өгсөн, нийтэлсэн хоёр таарсан амьтад байна даа.
Зочин 2020-03-04 122.201.22.32
Гарчиг чинь агуулгаасаа зөрж байна шүү. Олимпын гудамжний нэр өөрчлөгдөөгүй харин шинэ гүүрэнд "Олимпын гүүр" гэсэн нэр өгсөн болой.
Зочин 2020-03-04 103.229.123.220
Монгол нэр өгч болоогүй юм байх даа.
хотын иргэн 2020-03-04 139.5.218.170
Юу гээд балайраад байна аа
Зочин 2020-03-04 139.5.218.170
Маанаг гэхэд арай дэндүү юм бичих юм. Хариуцлага, мэдлэг чадвар юу ч алга
Зочин 2020-03-04 150.129.142.46
гудамжийг гүүр гэж нэрлэх юм уу