Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо болон Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Олимпын гудамжийг Их Монгол улсын гудамжтай холбосон гүүрэн замыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 27 дугаар тогтоолоор ОЛИМПЫН ГҮҮР гэж нэрлэжээ.
“Олимпын гүүр” нь 477 метр урт, 4 эгнээ, зорчих хэсэг бүхий үндсэн гүүр болон A, B, C рамп, Сэлбэ гол дээрх гээд нийт 1.1 км гүүр, 2.5 км авто зам гэрэлтүүлэг, гэрлэн дохио, явган зам, явган хүний гүүр, ногоон байгууламжаас бүрджээ. Уг бүтээн байгуулалт ашиглалтад орсноор Энхтайваны гүүрний замын хөдөлгөөний ачааллыг бууруулж, Замын цагдаагийн газрын уулзварын түгжрэлийг 30 хувиар багасгаж буй юм.
ХОТ БАЙГУУЛАЛТ, ХӨГЖЛИЙН ГАЗАР
Холбоотой мэдээ