“USAID” коронавирусийн эсрэг Монголд тусламж үзүүлнэ

Хуучирсан мэдээ: 2020.03.04-нд нийтлэгдсэн

“USAID” коронавирусийн эсрэг Монголд тусламж үзүүлнэ

“USAID” коронавирусийн эсрэг Монголд тусламж үзүүлнэ

АНУ-ын Олон улсын Хөгжлийн агентлаг /USAID/-аас коронавирусийн халдвар тархсан эсвэл халдвар тархах өндөр эрсдэлтэй 25 оронд тусламж үзүүлэхээ зарлалаа. Тус сангийн Халдварт өвчинтэй тэмцэх яаралтай нөөцийн сангаас нийт 37 сая ам.долларын санхүүжилтийг дээрх орнуудад хуваарилах аж. Санхүүжилтийн захиран зарцуулалтыг Эрүүл мэндийг хамгаалах олон улсын агентлагийн удирдлага дор халдварт өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэхэд ашиглах ёстой.

Энэ нь АНУ-ын төрийн департментаас өнгөрсөн хоёрдугаар сарын 7-нд зарласан Нэгдсэн Улсын Засгийн газрын санхүүжилтийн 100 сая ам.долларын эхний хэсэг аж. АНУ-ын Засгийн газраас эдгээр сангуудаар дамжуулан Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) болон бусад олон улсын институт, “USAID”-ын тэргүүлсэн хөтөлбөр зэрэгт санхүүжилт, дэмжлэг үзүүлж байна. Халдварт өвчин бол дэлхийн хаана ч байгаа, хэн бүхэнд аюул заналхийлэл учраас бусад улс орнуудыг энэ тэмцэлд нэгдэхийг АНУ-аас уриалжээ.

Эх сурвалж: USAID press release

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж