Ливерпүүлийн азгүйтэл үргэлжилж, Челси шинэ авьястнаа танилцууллаа | News.MN

Ливерпүүлийн азгүйтэл үргэлжилж, Челси шинэ авьястнаа танилцууллаа

Ливерпүүлийн азгүйтэл үргэлжилж, Челси шинэ авьястнаа танилцууллаа

Ливерпүүлийн азгүйтэл үргэлжилж, Челси шинэ авьястнаа танилцууллаа

Английн хөлбөмбөгийн FA cup буюу Холбооны цомын хасагдах шатны тоглолтууд өчигдөр/2020.03.04/ явагдаж өндөрлөлөө. Энэ шатны хамгийн сонирхолтой Лондон хотын Стемфорд Бридж цэнгэлдэх хүрээлэнд талбайн эзэн болох Челси болон Ливерпүүл багуудын хооронд явагдлаа. Хоёр баг хоёулаа сүүлийн үед тааруу тоглолт үзүүлж байгаа учир энэ тоглолтод үндсэн бүрэлдэхүүнээ гаргасан хэлж болохоор байлаа. Үүнээс гадна хэд хэдэн залуу тоглогчид хоёр багийн гарааны бүрэлдэхүүнд харагдсан. Челси багийн гарааны бүрэлдэхүүнд Билли Гилмур хэмээх 18 настай Шотланд хүү гарсан байсан бол Ливерпүүл багийн гарааны бүрэлдэхүүнд Көртис Жонес хэмээх 19 настай Англи хүү, Неко Уилльямс хэмээх 18 настай Уэльс хүү багтсан.

Тоглолтын хувьд хоёр баг нээлттэй тоглолтыг үзүүлж, Ливерпүүл баг 59 хувьтай бөмбөг эзэмшиж, 14 удаа Челсигийн хаалга руу цохьсон бол Челси баг 41 хувьтай бөмбөг эзэмшиж 17 удаа Ливерпүүлийн хаалга руу цохьжээ. Тус тоглолтын эхний гоолыг нэгдүгээр үеийн 13 дахь минутанд Челсигийн Бразил жигүүрийн довтлогч Виллиан оруулж "цэнхэрүүд" тэргүүлж эхэлсэн.

Челси багийн Шотланд залуу Билли Гилмур энэ өдөр онцгой байж, талбайн төвийн шугамыг эзэгнэн 77 хувьтай амжилттай дамжуулалт өгч, тоглолтын шилдгээр шалгарчээ.

Харин тоглолтын хоёрдох гоолыг Челси багийн Англи хагас хамгаалагч Росс Баркли оруулан баг нь 2-0 гэсэн харьцаатай өрсөлдөгчөө буулган авлаа.

Ингэснээр тэд Английн холбооны цомын дараагийн шатанд шалгарлаа. Харин Ливерпүүл баг сүүлийн дөрвөн тоглолтынхоо гуравт нь мөн хоёр тоглолт дараалан ялагдал хүлээлээ.

Энэ шатны бусад тоглолтын хувьд

  • Портсмут 0:2 Арсенал
  • Вест Бром 2:3 Ньюкасл Юнайтед
  • Реадинг 1:2 Шеффилд Юнайтед
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2020-03-04 203.217.139.225

Жижиг цомуудыг жижиг багууд нь хуваагаад авцгаа. Манай Ливерпүүльд наад цом чинь хэрэггүй.

Avatar

Зочин 2020-03-04 192.82.68.113

sayhan l jijigchgui bsan bj ih hutsnaa atsnuud neerei hahaha

Avatar

Иргэн 2020-03-04 202.179.8.4

Анх удаа барьж үзэх гэж байж бас их донгосноо Ливерпүүлчүүд хэхэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж