БНСУ: Хууль бусаар оршин суугаа гадаад иргэдийн анхааралд

Хуучирсан мэдээ: 2020.03.04-нд нийтлэгдсэн

БНСУ: Хууль бусаар оршин суугаа гадаад иргэдийн анхааралд

БНСУ: Хууль бусаар оршин суугаа гадаад иргэдийн анхааралд

БНСУ дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас мэдэгдэл гаргажээ. Тодруулбал, БНСУ-ын Гадаад иргэн, харьяатын газраас коронавирусын халдвар тархалтаас гадаадын иргэдийг урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор авч хэрэгжүүлж буй арга хэмжээг өөрийн улсын иргэдэд мэдээлж сурталчлахад дэмжлэг үзүүлэхийг хүсч дараах мэдээллийг ирүүлжээ.

1. Хууль бусаар оршин сууж буй гадаадын иргэд сайн дураар нутаг буцах өршөөлийн хугацаа болох 2020 оны зургадугаар сарын 30-ны өдрөөс хойш эрүүл мэндийн байгууллагын тусгаарлалтад орж нутаг буцаж чадаагүй бол эдгээр иргэдэд эмнэлгийн нотлох бичгийг үндэслэн өршөөлд хамруулна.

2. Хууль бусаар амьдарч байгаа гадаадын иргэд хуулийн байгууллагад баривчлагдах, саатуулагдахаас болгоомжилж, эрүүл мэндийн үйлчилгээ авч чадахгүйгээс коронавирусын халдвар тараах эрсдэл өндөр байна. БНСУ-ын “Гадаадын иргэн, харьяатын тухай хууль”-ийн дагуу БНСУ-д хууль бусаар оршин сууж буй визийн зөрчилтэй гадаадын иргэд эрүүл мэндийн төв, эмнэлэгт хандсан тохиолдолд тухайн иргэний оршин суугаа визийн талаар цагдаагийн байгууллагад мэдээлэхгүй, албадан нутаг буцаах арга хэмжээ авахгүй болно.

3. БНСУ-ын Гадаад иргэн, харьяатын газар гадаадын иргэд коронавирусын халдвар авсан тохиолдолд холбогдох мэдээллийг ЭСЯ-нд нь өгнө. Эрүүл мэндийн олон улсын дүрмийн 40-р заалт болон дотоодын холбогдох хуулийн дагуу коронавирусын халдвар авсан гадаадын иргэдийн эмчилгээний зардлыг БНСУ хариуцана.

-ЭСЯ-ны шуурхай утас 010-8205-3464

-Дэгү хот, том Гванжу хот, Умард Гёнсан, Өмнөд Гёнсан, Өмнөд Чолла мужид оршин суугаа иргэд Пусан дах Консулын газарт хандана уу. Утас: (051)465-9996, 010-4966-7103

-Гэрээт ажилчид Сөүл дэх Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвд хандана уу. Утас: (02) 2266-9229, (02) 2278-8030

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж