Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барив | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барив

Хуучирсан мэдээ: 2015.11.06-нд нийтлэгдсэн

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барив

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод Улсын Их Хурлын гишүүн Д.Батцогт Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр /2015.11.06/ өргөн барилаа.

Хүн амын насжилтын хэтийн тооцооллоос үзэхэд цаашид хүн амын насжилт уртсаж нийт хүн амын тоонд өндөр настны эзлэх хувь өсөх нь тэтгэврийн сангийн зардалд нөлөөлөх төдийгүй айл, өрхүүдийн хувьд орлогынхоо тодорхой хэсгийг өндөр настанг дэмжихэд зориулах нь өрхийн амьжиргаанд нөлөөлөхөөр байна.

Иймд малчны тэтгэвэр тогтоолгох насыг бууруулах арга хэмжээнээс илүүтэй цэрэг, цагдаа, дипломат алба, шүүхийн шинжилгээ зэрэг зарим салбарт ажиллагчдын ажилласан хугацааг нэмэгдүүлэн тооцдог жишгийг баримтлан жилийн дөрвөн улиралд байгаль цаг уураас шууд хараат нөхцөлд мал сүргээ дагаж, өдөр шөнийн ээлжгүй, ажил амралтын горимгүй, халуунд халж, хүйтэнд хөрч ажиллаж байгаа малчдын шимтгэл төлсөн хугацааг нэмэгдүүлэн тооцох нь тэдний ирээдүйд авах тэтгэврийн хэмжээнд эерэг нөлөө үзүүлнэ хэмээн үзжээ.

Түүнчлэн малчдын шимтгэл төлж, ажилласан хугацааг нэмэгдүүлэн тооцвол тэдний тэтгэврийн даатгалд хамрагдах сонирхол дээшилж, шимтгэлийн орлого нэмэгдэх учир нийгмийн даатгалын санд дарамт болохгүй гэж тооцжээ.

ЭХ СУРВАЛЖ: УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2015-11-06 180.149.78.29

МАН-нхан,улс төрийн ***** Батцогт нар тэтгэвэрийн насыг уртасгаж ,монгол хүнийг тэтгэвэртэй гараад маргааш нь үхүүлэх арчаагүй аргаар улсын төсөвөө хэмнэх ,хэмнэх ч гэж дээ өөрсдөө цуслах мөнгөө гаргаж авах гэж байгаа шүү дээ.Мэдэж яадах юу байхав МАН-нхан болон МАН-н бүлгийн дарга Бямбацогтын захиалгаар энэ амьтан хууль өргөн барьж байгаа юм.Монгол хүний дундаж наслалт хэзээ тэгээд уртасчихсан юм.МАН-н засаг барьсан 10 гаруй жилүүдэд монголчууд модоо барьж туршилтын амьтан болсон одоо бүр ширээний ард сууж үзэгний үзүүрээр мөнгө олж, хийх ажлаа олж ядсан ,үхэх насаа уртасгасан Цогтууд ард түмнийг амьдаар нь шиншилж эхллээ

Зочин 2015-11-06 103.242.47.14

МАН- ИЙХ ҮҮНЭЭС ӨӨРШДЭЭ ТҮҮНД ГАНЦХАН МАЛЧИДЫН ТЭТГЭВЭРТ ГАРАХ НАСЫГ УРАШЛУУЛАХ САНАЛ БАЙСАН БАТЦОГТЫНХ БОЛ ШАЛ ӨӨР 2ТАЛТАЙ ЦЭРЭН ЦАГДААГИЙН ТЭТГЭВЭРТ ГАРАХ НАС НЭМЭГДЭЖ МАЛЧИДЫН ТЭТГЭВЭРТ ГАРАХ ХАСАГДАХ ГЭСЭН УТГА БАЙНА ЭНЭ ЗӨВ

Зочин 2015-11-06 103.242.47.14

МАШ ЗӨВ АЛХАМ БАЙНА ЦЭРЭГ ЦАГДАА НАР МАЛЧИНТАЙ ХАРЬЦУУДХАД АЖИЛ ХАМААГҮЙ ХӨНГӨН ТЭГЭЭД ЭРТ ТЭТГЭВЭРТ ГАРЧ БАЙГАА НЬ ТЭДЭНД ТИЙМ САЙН БИШ ӨӨРСДӨӨДЧ ҮҮНДЭЭ ДУРТАЙ БИШ ШҮҮ ДЭЭ ХАРИН МАЛЧИДЫН ХУВЬД БОЛ ЗААВАЛ УЛСАД ШИМТГЭЛ ТӨЛСӨН БАЙЖ БАЙЖ /САЙН ДУРЫН ДААТГАЛД ХАМРАГДСАН/ЖИЛ ХАМГИЙН БАГАДАА 15 ЖИЛ БАЙВАЛ ҮҮНИЙГ НЬ ХАРГАЛЗАН ҮЗЭЖ ЖИЛ ЖИЛЭЭР ААЖУУ ТЭТГЭВРИЙН НАСЫГ БАГАСГАЖ БОЛОХ ТАЛТАЙ

Адар 2015-11-06 103.11.192.34

Хүний юмаар хүүдэгнэсэн тэнэг вэ. 2 жилийн өмнө МАН-ын бүлгээс санаачилсан хуулийн төслийг ширээнийхээ нүдэнд дарж байгаад тэр төслийн нэг зүйл заалтыг өөрийн болгож санаачилж байгаа нь ичих нүүргүй этгээдийн хийх ажил юм даа.