Дэлхийн аварга жүдочин Саеид Моллаейг Монгол улсын нэрийн өмнөөс ирэх зуны Токио-2020 олимпийн наадамд оролцоход ямар нэгэн асуудалгүй, чөлөөтэй хэмээн Олон улсын олимпийн хороо/ОУОХ/-ны Гүйцэтгэх хорооноос шийдвэрлэжээ. Энэ тухай insidethegames сайтын сэтгүүлч Лиам Морган мэдээллээ. Гагцхүү Монгол Улс л Токио-2020 олимпийн наадмын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -81 кг жинд хэн явахыг шийдэх гэнэ.
Ираны жүдо бөхийн холбооноос 2019 оны ДАШТ-ний үеэр Саеид Моллаейг Израил улсын бөх Саки Мукитай барилдуулалгүй, түүний нэрийг хүчээр татаад байсан билээ. Өдгөө 28 настай Саеид Моллаей эх орноосоо дүрвэн Герман улсад хэсэг хугацаанд орогнож байгаад өнгөрөгч 2019 оны арванхоёрдугаар сард Монгол улсын иргэншил аван, Чиндао Мастерс тэмцээнд Монгол улсын нэрийн өмнөөс зодоглоод байсан юм.
Иран, Израиль хоёр улс нь 1947 оноос хойш улс төр, шашны асуудлаас болж дайтаж байгаа учир 2019 оны жүдогийн ДАШТ-нд Саеид Моллаей-Саки Муки гэсэн өрсөлдөөнийг гаргахгүйн тулд түүний нэрийг хүчээр татсан байна. Энэ асуудлаас үүдэн IJF буюу Олон улсын жүдо бөхийн холбооноос Ираний жүдо бөхийн холбоог Израилтай үүсгээд буй асуудлаа зохицуултал олон улсын чанартай тэмцээнд оролцохыг хориглосон билээ.
Зочин 2020-03-04 202.9.40.77
81 кг жинд барилддаг манай Ууганбаатар өөр хэн ч билээ эд нар алдаг оног тэмцээнд ордог тэгэхдээ ямар ч бэлтгэл байдаггүй, барилдааны хэв маяг нь нэг хэвийг хөшүүн ү****ц барилддаг. Энэ иран уул нь гайгүй дайчин барилддаг. Бас хөөрхөн техник гаргадаг ихэвчлэн эхэлж оноо авдаг юм. Барилдааны төгсгөл муутай, хэн оноогоо хамгаалдаг, барилдааны тактик муутай учир төгсгөлд нь ялагддчихдаг юм байна лээ
Зочин 2020-03-04 64.119.19.121
Олдож байгаа нь энэ иран юм байлгуй дээ, ундэсний бехийн гахайнууд болохоор хэт менге хеесен, ямар ч сахилга батгуй, дурэмгуй барилдаад сурчихсан, ихэнх нь допингоос хараат болчихсон байдаг болохоор ямар ч хэрэггуй мах байдаг бололтой юм аа
Мөнхжаргал 2020-03-04 64.119.24.36
Үндэстний бөхөд 81 кг – ын жинтэй хүн байхгүй болсон
зочин 2020-03-04 182.160.39.110
монгол биш хүн монголын өмнөөс барилдахаар ямар учир байдаг юм, та нар монгол монгол л гэх юм тэгээд монгол гэж хэнийг хэлээд байдаг юм бэ
suhee 2020-03-04 202.179.25.206
Манай үндэсний бөхчүүд, махан бөмбөгнүүд ичээсэй, манай ард түмэн энэ гахайнуудыг битгий өөгшүүлээрэй…. Ирээдүйд барилдах залуус 1-г бодоосой.
bat 2020-03-04 192.82.65.182
үндэсний бөхийн том цолтой,том биетэй бөхчүүд зөндөө байдаг.гэтэл дэлхийд хүнд жинд барилдуулчих бөх байдаггүй.ингээд харахаар үндэсний бөх дэлхийн сонгодог барилдаануудаар барилдахад нэмэр болохоосоо илүү хортой байх шиг.тактик,дүрэм,цаг хугацааны мэдрэмж,сахилга бат…
Зочин 2020-03-04 120.22.223.88
Олимп болох үгүй нь шийдэгдээгүй байна даа.