АНУ-д есөн хүн Covid-19 халдвараар нас баржээ

Хуучирсан мэдээ: 2020.03.04-нд нийтлэгдсэн

АНУ-д есөн хүн Covid-19 халдвараар нас баржээ

АНУ-д есөн хүн Covid-19 халдвараар нас баржээ

Шинэ төрлийн коронавирусийн халдвар БНХАУ-аас гадна дэлхийн 72  улсад дэгдэж, халдвараар өвчлөгсдийн тоо 10 мянга 566-д хүрч, амиа алдагсдын тоо 166-д хүрсэн тухай ДЭМБ мэдээлж байна. Үүнээс гадна, өнгөрсөн шөнө Португали, Саудын Араб, Тунис, Марокко, Латви, Андорре, Иордан, Сенегал зэрэг улсад коронавирусийн халдварын анхны тохиолдол бүртгэгдлээ.

Харин АНУ-д коронавирусийн халдвараар есөн хүн амиа алдаад байна. Тус улсад коронавируисийн халдвараар амиа алдсан анхны хүн Вашингтон мужид нь бүртгэгдсэн билээ.

Тэгвэл БНХАУ-д 80 мянга 304 хүн халдвараар өвчилж, 2946 хүн амиа алдаад байна.

Өөрөөр хэлбэл дэлхий нийтэд коронавирусын халдвараар 93 гаруй хүн өвчлөөд байна.

Одоогоор халдварын тохиолдол бүртгэгдсэний улс орны 98.2% нь дараах таван улсад бүртгэгджээ. Үүнд:

  • Хятад 80 мянга 304 хүн
  • Өмнөд Солонгос 5328 хүн
  • Итали 2500 гаруй хүн
  • Иран 2300 гаруй хүн
  • Япон 1000 гаруй хүн

Ийнхүү дэлхийн нийтийг айдаст автуулаад байгаа Covid-19 вирусийн дэгдэлтэй холбоотойгоор эдийн засгийн хувьд хохирол амсч буй улс оруудад Дэлхийн банк 12 тэрбум ам.доллар олгох шийдвэр гаргажээ.

Ялангуяа энэхүү санхүүжилт нь бага болон дунд орлоготой улс орнуудад тусламж, бага хүүтэй зээл хэлбэрээр олгогдох юм байна.

Өмнө нь Евро комисс вакцин үйлдвэрлэхэд нь туслалцаа үзүүлж, 90 сая евро олгож байв.

 

Эх сурвалж: RT, BBC

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж