Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах хуультай болно | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах хуультай болно

Хуучирсан мэдээ: 2015.11.06-нд нийтлэгдсэн

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах хуультай болно

ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболдод Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай хуулийн төсөл өргөн барьсан тухайгаа мэдээлэл хийлээ.

“Монгол Улсад 116 мянга орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг. Эдгээр иргэдийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг анх удаа боловсруулан өргөн барьж байна” хэмээн С.Эрдэнэ сайд мэдээллийнхээ эхэнд онцлон тэмдэглэв.

Тэрбээр “Хоёр жилийн өмнөөс АНУ-ын Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай хуулийн төслийг боловсруулах ажлыг эхлүүлсэн. Энэ хууль батлагдсанаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэгш хөгжих боломжийг хангах, иргэд эрхээ хамгаалуулахаар холбогдох байгууллагуудад гомдол гаргах үндэс бүрдэнэ. Тиймээс энэ хууль маш чухал хуулийн төсөл юм” гэлээ.

Түүнчлэн “Сүүлийн жилүүдэд төрөлхийн гэхээсээ илүүтэйгээр олдмол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо нэмэгдэх хандлагатай байна. Энэ нь өдрөөс өдөрт ахуйн болон авто осол ихэсч байгаатай холбоотой. Ялангуяа осолд хүүхэд залуучууд ихээр өртөж байгаа тул үүнд анхаарах шаардлагатай” гэв.

Т.ДАВААНЯМ

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!