Азийн ардчилсан либерал намууд чуулна

Хуучирсан мэдээ: 2015.11.06-нд нийтлэгдсэн

Азийн ардчилсан либерал намууд чуулна

ИЗНН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Хүдэр-Ян, Азийн ардчилсан либерал намуудын зөвлөлийн гүйцэтгэх захирал Лито Арлие нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

ИЗНН нь Азийн либерал ардилсан намуудын зөвлөл/CALD/-ийн гишүүн нам юм. Тэр утгаараа Азийн либерал ардчилсан намуудын уулзалтыг Улаанбаатар хотод гурав дахь удаагаа зохион байгуулах аж. Энэ удаагийн хурал арваннэгдүгээр сарын 6-8-ны өдрүүдэд болно. Хуралд Ази, Европын либерал намуудын төлөөлөл оролцох юм байна.

CALD нь Азийн ардчилсан үзэлтэй намууд хүний эрх, эрх чөлөө, уур амьсгалын тогтвортой хөгжилд анхаарал хандуулсаар ирсэн. Энэ удаагийн хуралд байгаль орчны чиглэлээр тодорхой асуудлыг авч хэлэлцэх аж. 

“CALD”-ийн гүйцэтгэх удирдагч Лито Арлие хэлэхдээ “Монголд гурав дахь удаагаа зохион байгуулж байгаа уг хурал нь илүү өргөн цар хүрээг хамарсан, удирдах зөвлөлийн шийдвэр гаргах дээд субектийн хурал болж байгаагаараа ач холбогдолтой юм. Тиймээс CALD-ийн гишүүн гэгдэх томоохон удирдагчид цуглаж байна. Энэ удаагийн арга хэмжээнд НҮБ-ийн Тогтвортой хөгжил тунхаглалын уриан дор болж, байгаль орчин, тогтвортой хөгжлийн чиглэлээр санал солилцож, зөвшилцөнө. Түүнчлэн ИЗНН-д ирэх жилийн сонгуулиар дэмжлэг үзүүлэх зорилготой байна” гэсэн юм.

Т.ДАВААНЯМ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж