Цаг үеийн зарим асуудлаар УИХ-ын гишүүн Б.Баттөмөртэй ярилцлаа.
-Шинэ коронавирусийн тархалтаас болж тодорхой хилийн боомтууд зогссонтой холбоотойгоор хамгийн эхлээд үзүүлж буй нөлөө бол нүүрсний экспорт. Энэ хэрээр төсвийн орлого тасрах нь. Өнөөдөр эдийн засагт үүсээд буй нөхцөл байдлыг та хэрхэн харж байна вэ?
-Коронавирус гэж айхтар өвчин дэлхийд гарч, дэлхийн болон Монголын эдийн засагт таагүй байдал үүсч байна. Энэ жил 42 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөснөөс эхний нэг сарын байдлаар төсвийн орлого 210 тэрбум орчим төгрөгөөр тасалдсан. Цаашид эдийн засагт учруулах эрсдэл хэр удаан үргэлжлэх үү гэдэг нь өвчний тархалтаас хамаарна. Одоогоор нөхцөл байдлыг дүгнэхэд эрт байна. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Засгийн газраас авч хэрэгжүүлж ирсэн ажлуудын нэг нь эдийн засгийн нэг жилийн хүндрэлийг давах чадавхыг бий болгосон. Нэг жилдээ Монгол Улс эдийн засгийн хүндрэлтэй үед нөхцөл байдлыг дордуулахгүйгээр аваад явах чадамжтай гэсэн мэдээллийг Сангийн сайд ч хэлсэн. Энэ чадавх дээрээ тулгуурлан нөхцөл байдалд зөв үнэлэлт, дүгнэлт өгч асуудалд хандвал эрсдэлийг даван туулах боломж бидэнд бий.
-Төлөвлөсөн 42 сая тонн нүүрс экспортлох боломжгүйд хүрч магадгүй гэсэн болгоомжлол байна. Төлөвлөсөн хэмжээнийхээ нүүрсийг экспортлохын тулд ямар арга хэмжээг авах шаардлагатай байна вэ?
-Нүүрсний экспортыг гуравдугаар сарын 15-наас эхлүүлэхдээ зөв менежментээр явуулбал алдангийг нөхөх боломжтой. Өмнө нь хэвийн үйл ажиллагаатай үед Гашуунсухайтын боомтоор 2000 гаруй машин гардаг. Гашуунсухайтын боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг тооцоод үзвэл дээрх тооны машин гаргах боломж бололцоо нь хомс. Тэгэхээр нүүрсний машины тоог нь бууруулж, бүтээмжийг нь дээшлүүлэх боломж байгаа. Компаниуд нь хүчин чадлаа бүрэн дүүрэн ашиглаж, төр нь бодлогоор дэмжих гэх мэт хаана хаанаа шуурхай ажиллаж байж нүүрсний экспорт төлөвлөсөн хэмжээндээ хүрнэ.
-Эдийн засгаа дэмжих бодлогын арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхийн тулд улсын төсөвт тодотгол хийх шаардлагатай гэдгийг зарим эдийн засагч хэлж байгаа. Төсөвт тодотгол хийх зайлшгүй шаардлага гарсан уу?
-Яарч сандран төсвийн тодотгол хийх шаардлагагүй гэж миний хувьд үзэж байгаа. Нөгөөтэйгүүр төсвийн хоёр сарын тасалдалтаар тодотгол хийх нь зохистой биш. Цааш өвчний тархалт хэр хугацаанд үргэлжлэхээс шалтгаалж, төсөвт тодотгол хийх эсэхийг шийдэх нь зөв байх. Магадгүй гуравдугаар сарын төгсгөл, дөрөвдүгээр сард төсөвт тодотгол хийх асуудал яригдахыг үгүйсгэхгүй. Тэр хүртэл нөхцөл байдал сайтар дүгнэж харах хэрэгтэй.
Хэрэв одоо төсвөө тодотгочихвол коронавирусийн өвчлөлийн тархалт буурахгүй энэ хэвээр дөрөв, тавдугаар сард үргэлжилбэл дахиад төсвөө тодотгох нөхцөл байдалд хүрч болзошгүй.
Тэгэхээр цаашдын явцыг харж байж зохих арга хэмжээнүүдийг авах хэрэгтэй. Төсөвт тодотгол хийхээр болбол хөрөнгө оруулалтууд, зардлуудыг эрэмбэлэх шаардлага бий.
-Эдийн засгийн байдал амаргүй байгаа энэ үед эдийн засгийн дархлааг сайжруулах боломжийг та юу гэж харж байна вэ?
Өнгөрсөн 30 жилийн хугацаанд манай улсын эдийн засгийн өсөлт нь тогтвортой байж ирээгүй. Энэ хэрээр эдийн засагт үзүүлэх нөлөөлөл нь бага гэсэн үг. Өөрөөр хэлбэл ААН-үүд, ард иргэдийн амьдрал, улс орны хөгжилд онцгой нөлөөлсөн өсөлт болж чадахгүй байгаа. Тийм учраас эдийн засгийн хүртээмжтэй өсөлтийг хангасан бодлогуудыг авч хэрэгжүүлэх шаардлагатай. Олон улсад үүсч буй нөхцөл байдал, эрсдэлүүдийг тооцоолж, эдийн засгаа улам хүчтэй болгох, хуримтлалтай болгох хэрэгтэй. Өнөөдөр нэг жилийн эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг давах чадавхыг бий болгосон шиг цаашлаад дахин хоёр жилийн хүндрэлийг даван туулах чадавхтай эдийн засгийг бий болгох хэрэгтэй. Ингэхийн тулд баялгийн менежментээ зөв хийх ёстой. Маш их хэмжээний баялаг гарч байгаа ч харамсалтай нь менежмент алга. Хоёрдугаарт, төрийн зохицуулалтуудыг хийх хэрэгтэй. Гуравдугаарт, төрийн менежментүүдийг өөрчлөх сайжруулах шаардлага бий. Энэ бүхнийг зөв тооцоолж ажилласны үр дүнд гарах эрсдэлүүдээс урьдчилан сэргийлж давж гарна.
-Өндөржүүлсэн бэлэн байдлын үед банкуудын зээлийн хүүг царцаах шаардлагатайг зарим ААН, иргэд илэрхийлж байгаа. Энэ нь хэр боломжтой вэ?
-Зах зээлийн нийгэмд шилжсэн 30 жилийн хугацаанд 20 гаруй банк дампуурсан гэдэг. Өнөөдөр 14 банк үйл ажиллагаа явуулж байна. Төрийн болон Хөгжлийн банкнаас бусад нь бүгд хувийнх. Хувийн банкуудаас нэг банк нь 10 гаруй хувьцаа эзэмшигчтэй. Үлдсэн нь цөөхөн хувьцаа эзэмшигчтэй буюу гэр бүлийн банк болчихсон. Энэ банкуудын өөрийн эргэлтийн хөрөнгө нь маш бага. Арилжааны банкууд 500 тэрбум гаруй төгрөгийн өөрийн хөрөнгийн дутагдалтай гарсныг та бүхэн мэдэж байгаа. Монголбанкны ерөнхийлөгчийн өгсөн мэдээллээр нэг банкны өөрийн хөрөнгийг 100 тэрбум болгоё гэсэн ч өнөө хэр 100 тэрбум төгрөгт хүрээгүй. 100 тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгөгүй банкийг ямар банк гэх юм бэ.
Хамгийн аюултай нь Монголд өнөөдөр өндөр хүүтэй хадгаламжууд их байна. Банкны секторын зээлийг хүүг бууруулахын тулд эхлээд хадгаламжийн хүүг бууруулах хэрэгтэй. Ингэснээр зээлийн хүү буурч цаашлаад зээлийг хүүг царцаах боломжтой.
Ойрын хугацаанд Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл хуралдаж, бодлогын хүүг буруулах юм байна. Эдийн засагч хүнийхээ хувьд хэлэхэд бодлогын хүүг бууруулах боломж үүссэн. Бодлогын хүүг нэг хувь бууруулахад л эдийн засагт дэм өгдөг. Дагаад зээлийн хүү буурч, хөрөнгийн урсгал нэмэгдэж, энэ хэрээр иргэд, бизнес эрхлэгчдэд очих дарамт буурна.
-Эдийн засгийн хүндрэлийг даван туулах хүрээнд Засгийн газраас хэд хэдэн тогтоол гарсан. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын ээлжит бус чуулган хуралдах болов уу гэсэн хүлээлт зарим намын зөвлөл болон гишүүдэд байна?
-Тийм ээ. Ээлжит бус чуулганыг хуралдуулах шаардлага бол бий. Цаг үеийн нөхцөл байдлаас хамаарч нийгэм, эдийн засгийн хүрээнд авч хэлэлцэх асуудлууд цөөнгүй байна. Өчигдрөөс нийслэлээс орох, гарах хөдөлгөөнийг нээлээ. Хөдөө гадаа ажиллаж байсан гишүүд түрүүчээсээ ирж байгаа байх. Миний хувьд сар шинэ хүртэл тойрогтоо ажиллаж байгаад ирсэн. Одоогоор ажил дээрээ сууж, хуулийн төслүүд дээр ажиллаж байна.
–Тэтгэврийн тогтолцоог хэрхэн өөрчлөх саналыг боловсруулах ажлын хэсэгт та орж ажиллаж байгаа. Тэтгэврийн шинэчлэлийг хэрхэн хийх вэ?
-Монголд нийгмийн даатгалын нэг л тогтолцоотой. Хоёр дахь тогтолцоо буюу хувийн тэтгэврийн тогтолцоо гэж дэлхийд бий. Ажлын хэсгийн гишүүд Хувийн тэтгэврийн сангийн тухай хуулийн төслийг өргөн барихаар ажиллаж байна. Хувийн тэтгэврийн тогтолцоо нь улсад төлж байгаа нийгмийн даатгалын шимтгэлээс тодорхой хувийг нь хувийн тэтгэврийн сандаа төлдөг байх тэр зохицуулалт юм. Тэтгэвэртээ гарахад орлогын хоёрдох эх үүсвэр нь бий болно гэсэн үг. Төрийн тэтгэврийн сангаас тэтгэвэр авдаг байх, мөн хувийн тэтгэврийн сангаас тэтгэвэр авдаг ийм зохицуулалтыг манай улс бий болгох ёстой. Ингэснээр хөрөнгийн зах зээл өргөжиж, төгрөгийн ханшийг тогтвортой барих зэрэг олон давуу талтай тогтолцоо гэж дэлхий нийтэд үздэг. Ажлын хэсэг ирэх хаврын чуулганаар Хувийн тэтгэврийн сангийн тухай хуулийг хэлэлцэхээр ажиллаж байна. Мөн С.Бямбацогт, Ж.Бат-Эрдэнэ нарын гишүүд бид Хөгжлийн бодлого төлөвлөлийн тухай хуулийг өргөн барьсан. Энэ хууль батлагдвал Монгол Улсын хөгжилд өндөр ач холбогдолтой. Хөгжлийн нэгдсэн бодлого боловсруулах бие даасан байгууллага байгуулах шаардлагатай.
zochin 2020-03-04 182.160.0.190
Gasahuun suhaitaar garah tumur zamaa bariachee.Tertee tergui tavan tolgoin nuurs uragshaa garahaas hoish.
Зочин 2020-03-04 202.21.97.30
ТА НАР ШИГ ӨЛӨН ГАРУУД МӨНГИЙГ ГАДАГШ НЬ ОФШОР ЛУУ УРСГААД БАЙХААР ЭНЭ МОНГОЛД ЧИНЬ ЯМАР МӨНГӨ НЬ ТОГТОХ ЮМ БЭ? МӨНГӨГҮЙ БАНК Ч ГЭХ ШИГ… МОНГОЛД ГУРАВХАН САЯ ХҮН БАЙГАА ТИЙМ ИХ МӨНГӨ Ч ХЭРЭГГҮЙ ХАРИН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙХ ЭХ ОРОНЧ ХҮМҮҮС Л ХЭРЭГТЭЙ БАЙНАА
Зочин 2020-03-04 192.82.69.140
ЖДҮ-чин бензиний ченж ард түмэн хөгжил дэвшил яриад яах юм бэ
Зочин 2020-03-04 192.82.72.246
Уг нь энэ өвгөн бид 2-ыг хэн л гарав гэж дээ Давхраа хийлгэж онигоо болоод л .Бас Алтанхуяг шигээ оюутнуудаа панаалддаг нөхөр үү
Tatganasan yum chin 2020-03-04 66.181.176.183
Munguu ahiuhan tuluud ayataihan davhraa hiilgechihgui, tatganasan yum chin, muuhai gedes ni uvdsun hun shig haragdaj bn
Ttt 2020-03-04 202.179.24.240
Zuv bodoltoi zuv yarij bna tanig demjine .sagsu ah duu ger buleerei bank baiguulsan bolosorolgui nuhudin bank udahgii dampuurna
Зочин 2020-03-04 45.51.113.91
Энэ нөхөр өөрийгөө эдийн засагч хүн гэж томроод яахав дээ
Зочин 2020-03-04 103.229.122.75
Хувийн тэтгэврийн санг чинь нэг сайн эр нэг өдөр хоосолчихвол та яах вэ??? Улсынхыг нь идэж уугаад дуусгаж байхад хувийнх бол энүүхэнд шүү дээ?! За тэгээ өсдөггүй,хадгаламжийн хувиас нь идэж уудаг гээд л мөн ч их заваан асуудлууд ыайнаа!!! Хууль гаргасан ч гууль болдог шүү дээ,ноход оо!!! Хөөрцөглөхөөсөө өмнө сайн бодох хжрэгтэй!!!!
зочин 2020-03-04 203.91.115.39
Гоо сайхан дэлхийг аварна Гоо сайханы мэс засал Б.Баттөмөр гишүүнийг аварна \Солонгост нүдэдэндээ давхраа хийлгэсэн\
Зочин 2020-03-04 202.21.100.210
ӨЧИГДӨР ТВ-ГЭЭР ХУВИЙН ТЭТГЭВРИЙН ТОГТОЛЦООНЫ ТАЛААР САНГИЙН САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УИХ-ЫН ГИШҮҮН УЧРАЛ / ЭНЭ ХУУЛЬ ӨРГӨН БАРИХ ГЭЖ БАЙГАА АЖЛЫН ХЭСГИЙН АХЛАГЧ, СЭТГҮҮЛЧ БОЛООД ЮМ АСУУГААД БАЙГАА ЮМ УУ ЕР ОЙЛГОСОНГҮЙ. НӨГӨӨ ХАРИУЦСАН ЯАМНЫ САЙД НЬ ЯДАЖ ХАМТ СУУГААД/ СЭТГҮҮЛЧ /АЖЛЫН АХЛАГЧЫН АСУУЛТАД ХАРИУЛАХГҮЙ ЯАСАН ЮМ БЭ? ХАРИН САНГИЙН САЙД ТЭТГЭВРИЙН ШИНЧЛЭЛ БОЛ ЯАРАХ АСУУДАЛ БИШ ХУГАЦАА ШААРДАХ АСУУДАЛ ХАРИН ХУВИЙН ТЭТГЭВРИЙН ТОГТОЛЦООГ ӨРГӨН БАРИХ ЗҮЙТЭЙ ГЭЖ ЗӨВ ЯРЬЖ БАЙСАН.
sudlaach 2020-03-04 202.9.46.159
BATTORTEI YU YARIHAVDAA AJLAA MEDDEG ONDOR BOLVROLTOI HUNDEE ODOODHONDOO HUVIIN SANG YARAN BAIGUULAH HEREGGUI BAIH TORIIN SANGAA EHLEED SUPER HOGJUULEED YAVAANDAA HUVIIN SAN NY HOGJOOD YAVNA
Зочин 2020-03-04 202.21.100.210
ХУВИЙН ТЭТГЭВРИЙН ТОГТОЛЦОО БАЙЖ БОЛОХ БАЙХ ГЭХДЭЭ ХУУЛИА НИЛЭЭД САЙН БОЛОВСРУУЛЖ АРД ТҮМНЭЭР ХЭЛЦҮҮЛЖ БАЙЖ ӨРГӨН БАРИХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ БОДОЖ БАЙНА. ХАРИН ТЭТГЭВРИЙН ШИНЭ ТОГТОЛЦОО, РЕФОРМ ХИЙН ГЭДЭГ БОЛ НИЛЭЭН ХУГАЦАА ШААРДАХ АСУУДАЛ ГЭЖ БОДОЖ БАЙНА.УЧИР НЬ АРД ТҮМЭН ТЭР БОЛГОН ХҮЛЭЭЖ АВАХ УУ ГЭДГИЙГ БОДОХ АСУУДАЛ. СОНГУУЛИАС ӨМНӨ ТЭТГЭВРИЙН ШИНЭ ТОГТОЛЦОО РЕФОРМ ХИЙХ ЮМ БОЛ ЮУ НЬ СОНГУУЛЬ НИЛЭЭД АСУУДАЛ ҮҮСНЭ. ОДОО ТЭТГЭВЭР ТОГТООЛГОХ НЬ ДӨХСӨН БОЛОН БУСАД УЛСУУД БОСООД ИРЭХ БАЙХДАА. БҮҮ ЯАР.
Зочин 2020-03-04 64.119.17.209
Би яаж зүгээр байх вэ гээд ЖДУ-н гишүүн болсон нөхөр байна ичиж булчирхай алга яаж ярилцлага өгччадаж байна вэ
Зочин 2020-03-04 203.169.49.103
…. зээлийг хүүг царцаах боломжтой. гэнэ үү?
Зочин 2020-03-04 64.119.24.39
Энэ "гишүүн"-ийг???. Монголбанкны ерөнхийлөгч хэлсэн гээд элийрч байхын оронд 14 банкныхаа сайт руу ороод өөрийн хөрөнгийн мэдээллийг нь үзчихэж болно доо. Тэгсэн хирнээ хувь нийлүүлэгчдийнх нь тоог яриад байгаа. Энэ нөхөр банкны өөрийн хөрөнгө энэ тэр талаар ер нь анхны мэдэгдэхүүнгүй байж худлаа цэцэрхээд.Ядаж гадарладаг юмаа ярь л даа. За тэгээд хүүгийн талаар ярьсныг нь…. Энийг чинь захын ахлах сургуулийн хүүхэд хэлнэ.
Зочин 2020-03-04 203.98.76.91
Энэ одоо эдийн засаг мэдлээ юу ТВ гээр хөгөө тарьж онигоо болоод л хөлдүүгээ харуулаад л цлхиж явсан БАс том том бүлтэрээ
zochin 2020-03-04 66.181.190.17
Гоо сайхан дэлхийг аварна гэдэг биз дээ.
Зочин 2020-03-04 193.57.67.241
Манайх шиг замбараа муутай улс оронд буруу гаралтай мөнгө угаах цөөхөн бизнес байдаг гэсэн. Түүнд шатахуун түгээх цэг ордог юм билээ.
Зочин 2020-03-04 195.46.106.44
Хувийн тэтгэврийн тогтолцоог үүсгэж мөнгө цохих санаатай хүмүүсийн толгойлогч нь наад нөхөр чинь байна. Хөдөө ажилласан гишүүд гэчихжээ. Их хурлын гишүүн хөдөө ажиллана гэж яадаг юм бэ. Дахиад яаж сонгохдох вэ илүү дутуу хэдэн цаас яаж унагах вэ л гэсэн бодолтой юу чмэдэхгүй юу ч чадахгүй баахан пээдийсэн юмнууд үнэхээр өрөвдөлтэй. Энэ сэтгүүлч нар бас хажуугаар нь юу ч анзаарахгү мэдэхгүй чадахгүй юм. Хувийн тэтгэврийн тогтолцоог судалсан үүний манайх шиг олон луйварчинтай газар гарах үр
Оло 2020-03-04 122.201.24.35
Яана да энэ ийм нөхдүүдийг авий балай юм яриал сууж байх юм
Зочин 2020-03-04 150.129.140.121
Энэ нөхөр шал худлаа гар МБ сайн ажилласан гээд л хуцаад байсан одоо муу ажиолаад эхэлсэн үү, ийм л увайгүй дурак бас ЖДҮ гээс мөнгө авцсан, ийм л овсгоотой хүн дээ, дахиж хэзээч гарахгүйл дээ,
Үр 2020-03-04 192.82.68.132
МОНГОЛД ГАДААДЫН БАНКИЙГ ОРУУЛЖ ИРВЭЛ 1ЖИЛИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮ 1ЭЭС 2 ХУВЬ Л БАЙДАГ.МОНГОЛ БАНКИРУУД ТӨРИЙНХӨН ҮҮНИЙГ АЛБААР ОРУУЛЖ ИРҮҮЛЭХГҮЙ ХЯЗГААРЛАЖ ӨӨРСӨДӨӨ ЯЗАРТАЛ ТАРГАЛЖ БАЯЖДАГ ЭНЭ СИСТЕМИЙГ ХАЛАХГҮЙ БОЛ МОНГОЛ ХӨГЖИХГҮЙ.МӨН АГААРЫН ТЭЭВРИЙН ЛИБЕРАЛ ХУУЛИЙГ БҮРЭН ЧӨЛӨӨЛӨХГҮЙ ӨНДӨР ҮНЭ ЧАНАРГҮЙ ҮЙЛЧИЛГЭЭ ХҮЧЭЭР ШАХАЖ БАЙНА. МИАТ КОМПАНИ НЬ ӨӨРИЙН АЖИЛЧИДДАА ҮНЭГҮЙ БИЛЕТ ӨГДӨГ МЭТ ТАНСАГЛАЛЫН ҮР ДҮН НЬ.БҮРЭН ЧӨЛӨӨЛӨГДВӨЛ ОЛОН АВИА КОМПАНИ ӨРСӨЛДӨНӨ ҮНЭ БУУРНА ЖУУЛЧИН ИХ ИРНЭ ВАЛЮТ ИХСЭНЭ!!!
Зочин 2020-03-04 103.229.122.226
Гадаадын банк Монголд орж ирээд мөнгөө 1-2 хувийн хүүтэй гаргана гэж бодож байна уу Тийм дүнхүү толгойтой банкны эзэн байхгүй биз дээ
Зочин 2020-03-04 122.201.31.134
hadgalamjiin huug buuruul hedhen hunii sul hevteh mongond huu toloh shaardlaga baihgui
Зочин 2020-03-04 103.229.122.226
Хадгаламжийн хүүг бууруулбал баячууд нь мөнгөн хадгаламжаа татан авч гадаадад гарган манай банкууд хоосрохыг үгүйсгэхгүй юм байна даа Банкуудийн өөрийн нь хөрөнгө нь бага бол Жишээ нь оросод банкний зээлийн жилийн хүү 3-5 хувь болчихсон банканд мөнгө хадгалуулах нь ямар ч ашиггүй боллоо гээд л бичээд байх юм байна даг Манай орны хувьд маш нарийн тооцох асуудал бололтой
Зочин 2020-03-04 66.181.161.83
Энэ хүн нутгийх нь Баяртсайханыг Монгол банкны ерөнхийлөгч байхад банкууд маш сайн ажиллаж байна гээд байсан одоо Монгол банкны ерөнхийлөгч солигдохоор банкууд өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэхгүй муу байна гэхийн ийм увайгүй байж болохгүй ээ
Зочин 2020-03-04 64.119.22.227
ЭНЭ Ч ГЭСЭН ГЭР БҮЛИЙН БЕНЗИН КОЛОНКУУДТАЙ БИЗ ДЭЭ. БЕНЗИНИЙЙ ЧЕНЖ БАЙЖ.
Зочин 2020-03-04 120.17.47.133
Яааг зөв хадгламжаа бууруулаад зээлиин хүүгээ бууруул манай хэдэн дарга нар ичмээр юм өөрсдөө бүгд хадгламжтай тэгээд ерөөсөө зээлийн хүүг бууруулий гэж яаридаггүй энэ цэвэр ард түмнээ мөлжиж байгаа хэрэг ард өндөр хүүтэй зээлтэй зовж байна манайхаас өөр ийм өндөр хүүтэй орон байхгүй шүү
Зочин 2020-03-04 202.179.8.4
Гаднаас банк оруулж ирье өө
Зочин 2020-03-04 59.153.113.87
Увсуудыг төрөөс зайлуулах аян өрнүүлэх хэрэгтэй
Зочин 2020-03-04 182.160.32.191
манж х***а нар ойрад ард түмнээс жиирхэж бнууу