УИХ-ын 2020 оны ээлжит сонгууль болоход ердөө гурван сар үлдлээ. Хэдийгээр коронавирусийн айдас дунд улс төр нам "зогссон" мэт боловч усалж, тодрох болсон улстөрчдийн популизм ид олширч буй. Нам, эвсэл гуравдугаар сарын 25-ны өдрөөс өмнө сонгуулийн мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлэх хуулийн зохицуулалтай. Дээрх хугацаанаас өмнө улс төрийн нам, эвсэлүүд сонгуульд оролцох мөрийн хөтөлбөр боловсруулж дуусгахаар зэхэж байна.
Улс төрийн намуудын сонгуульд барьж орох гол зэвсэг бол мөрийн хөтөлбөр. Аль нам нь иргэд, улс орноо хөгжүүлэх бодлого боловсруулна тэр хэрээр сонгуульд ялах магадлал нь өндөр гэсэн үг. Өмнөх сонгуулиудаар улс төрийн намуудаас дэвшүүлж байсан мөрийн хөтөлбөрүүдийг харахад тооцоо судалгаа муутай, хэрэгжих боломжийг сайн судлаагүй зөвхөн сонгогчдын саналыг авах зорилготой мөрөөдлийн жагсаалтууд амладаг.
Гэтэл дэлхийн улс төрийн ихэнх намуудын сонгуулийн мөрийн хөтөлбөр нь тухайн намынхаа суурь бодлоготой нийцсэн байдаг. Манайд эсрэгээрээ тухайн сонгуульд зориулан олны анхаарал татах гэсэн популист амлалтуудыг мөрийн хөтөлбөртөө тусгадаг нь суурь баримтлах бодлоготойгоо зөрчилдөхөд хүрдэг. Нөгөөтэйгүүр ялсан намын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьдаг, нэхдэг тогтолцоо одоогоор манайд алга. Улс төрийн намууд нь мөрийн хөтөлбөрийг мөрөөдлийн жагсаалт мэтээр боловсруулж сонгогчдыг саналыг авах нь тэдний гол зорилго.
2020 оны УИХ-ын сонгуульд улс төрийн намууд өнөөх л хоосон хийрхэл, чамин үгсээр дүүрсэн мөрөөдлийн жагсаалтаа гаргах нь уу эсвэл бодлогын түвшинд ахисан, Монгол Улсын хөгжил, иргэдийн амьдралд наалдахуйц ажил хэрэгч мөрийн хөтөлбөр боловсруулж байгаа эсэхийг нь судаллаа.
Сонгуулийн тухай хуулийн 26.1-т Нам, эвсэл Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг дагаж мөрдөхөө илэрхийлэн, сонгуульд оролцох тухай хүсэлтээ санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлнэ. Сондгой тоотой эсвэл байгуулаад нэг нам нь эвслээс гарахад эвсэл хүчинтэй байна гэж хуульчилсан.
МОНГОЛ АРДЫН НАМ: Өнөөгийн эрх баригч нам 2016 оны УИХ-ын сонгуульд "БИД ХАМТДАА" уриан дор
- Иргэдээ ядуурлаас аварч
- Эдийн засгаа хямралаас гаргаж
- Эх орноо өрнөөс салгаж
- Төрийн дампуурлыг засч
- Тэгш журамт, баян хүчирхэг МОНГОЛОО ЦОГЦЛООЖ ЧАДНА. Таны амьдралын үе шат бүрт зориулсан бодлогыг бид хэрэгжүүлнэ хэмээн мөрийн хөтөлбөрөө боловсруулсан. Үүний хэрэгжилт нь өнөөдөр ямар түвшинд байгааг сонгогчид дор бүрнээ тунгаана биз ээ. Эрх баригч нам 2020 оны сонгуульд дахин ялалтаа бататгахыг хүсэх нь тодорхой. Одоогоор тус нам мөрийн хөтөлбөр дээрээ ажиллаж байгаа бөгөөд 2016 онд амласан зорилго, зорилтуудаа үргэлжлүүлэх бололтой.
Түүхийг сөхвөл МАН-ын үе үеийн сонгуулиудад оролцож ирсэн уриануудыг нь онцолбол, 1992 онд "Эх орон ард түмнийхээ төлөө" гэсэн уриатай оролцож байжээ. 1996 онд мөн "Эх орон ард түмнийхээ төлөө" гэсэн уриатай сонгуульд оролцсон бол дараа нь 2000 онд "Төрөө хямралаас түмнээ ядуурлаас гаргая" гэсэн агуу уриатай орж байсан. Түүнчлэн 2004 оны үед "Таны төлөө тантай хамт", 2016 онд 65 суудал авахдаа “Бид хамтдаа” уриан дор "Иргэдээ ядуурлаас аварч, эдийн засгийн хямралаас гаргаж, эх орноо өрнөөс салгаж, төрийн дампуурлыг засч, тэгш журам баян хүчирхэг Монголыг цогцлоож чадна" гэсэн уриатай ялалт байгуулж байжээ.
АРДЧИЛСАН НАМ: 2016 оны сонгуулиар АН “Монгол хүн-2020” хөтөлбөртөө бага зэргийн засвар хийж боловсруулсан. Өөрөөр хэлбэл, Ажилтай орлоготой, Эрүүл чийрэг, Эрдэм боловсролтой, Аюулгүй орчинтой, Эрх чөлөөтэй Монгол хүн гэх мөрийн хөтөлбөр үндсэн концепцийн хувьд өөрчлөгдөөгүй. Харин 2020 оны сонгуульд улс орны өнөөгийн чиг хандлага, нөхцөл байдалд тохируулан шинэ мөрийн хөтөлбөрийг боловсруулж байгаа аж. Ардчилсан нам гишүүдийн оролцоотой бодлогын нам болох зорилтын хүрээнд шат дараалсан олон ажлыг амжилттай зохион байгуулж ирсэн. Энэ удаад ч мөн 2020 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан намаас дэвшүүлэх мөрийн хөтөлбөрт гишүүд, дэмжигчид, иргэдийн саналыг тусгахаар зорин ажиллаж буй. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар баримтлах бодлого чиглэлийг 2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөр тусгах юм байна. Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт иргэдийн саналыг тусгах үндэсний IV аяны хоёрдугаар үе шат эхэлж, гуравдугаар сарын 1-20-ны өдрүүдэд цахим хэлбэрээр орон даяар үргэлжилнэ.
МОНГОЛ АРДЫН ХУВЬСГАЛТ НАМ: УИХ-ын 2020 оны сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө боловсруулаад дуусч байгаа юм байна. 2016 онд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө шинэчлэн найруулжээ. МАХН 2016 оны сонгуульд “Жаргалын найман хот” түүнийг дагасан 450 өрхийг тэг түрээсийн зарчмаар орон сууцжуулах хөтөлбөрийг дэвшүүлж байсан. Мөн оюутнуудын сургалтын төлбөрийг төрөөс даадаг болох, шинэ хотын бүтээн байгуулалтаар ажилгүйдлийг бууруулах зорилт тавьсан. Тэгвэл дээрх хөтөлбөрүүдээ үргэлжлүүлэхээс гадна Монголын Улсын иргэдээ төрийн хамгаалалтад авах бодлого боловсруулж мөрийн хөтөлбөрөө тусгажээ. Энэ хүрээнд эрүүл мэндийн салбарт хувьсалт хийж, мөнгөгүйн улмаас эрүүл мэндийн үйлчилгээ авч чаддаггүй байдлыг таслан зогсоохыг зорьжээ. Тухайлбал, Англи, Франц, Швед, Норвеги, Герман зэрэг улсын эрүүл мэндийн тогтолцоог нэвтрүүлэхээр мөрийн хөтөлбөрөө боловсруулж байна. Мөн гэр хорооллын өрхүүдийн тоог цөөрүүлж, орон сууцжуулах хөтөлбөрийг дэвшүүлж байгаа юм байна. Энэ хүрээнд иргэд урьдчилгаа төлөлгүйгээр мөн банкны зээлийн хүүнд хүүлүүлэхгүйгээр орон сууцанд оруулах тэр нөхцөлийг мөрийн хөтөлбөртөө боловсруулж байгаа талаар МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга тодотголоо. Түүнчлэн хөдөө орон нутагт амьдарч буй малчдаа ч орхигдуулахгүйгээр малчид өвөлжөөндөө байшинтай болох тэр бололцоог хангахаар дэвшүүлсэн байна.
ШУДАРГА ИРГЭДИЙН НЭГДСЭН ЭВСЭЛ НАМ /ШИНЭН/: УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нарын байгуулсан Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл нам нь улсын бүртгэлд бүртгэлтэй 34 дэх нам болж өнгөрсөн оны есдүгээр сарын 12-ны өдөр Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн. Тус нам байгуулагдсан цагаасаа эхлэн 21 аймгаа хоёр удаа тойрчээ. Уулзалтын үеэр иргэдээс гарсан саналуудыг 2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрөө тусгаж байгаа аж. Тус намын мөрийн хөтөлбөрийн үндсэн концепци нь Монгол Улсад сахилга бат, дэг журам, хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх чиглэлд голлон анхаарах гэнэ. Түүнчлэн салбар салбарын мэргэжлийн холбоодоос авсан саналууд дээр үндэслэн мөрийн хөтөлбөртөө тусгах юм байна. Шударга иргэдийн нэгдсэн эвсэл нам /ШИНЭН/-тай БНН, Монгол үндэсний ардчилсан нам/МҮАН/-эвсэж, УИХ-ын 2020 оны сонгуульд оролцохоор санамж бичиг зураад байгаа билээ.
БҮГД НАЙРАМДАХ НАМ: Одоогоор мөрийн хөтөлбөрөө боловсруулж байгаа аж. 2020 оны УИХ-ын сонгуульд Шударга иргэдийн нэгдсэн эвсэл нам /ШИНЭН/эвсэж орно. Энэ тухайгаа БНН-ын дарга Б.Жаргалсайхан хэлэхдээ “АН, МАН, МАХН гээд бусад бүх нам МАНАН бүлэглэийнх. 27 жил Монголын ард түмнийг үгээгүй гуйлгачин болголоо. Нийтээрээ ажилгүй, өр зээлд орсон. 2020 оны сонгуулиар сонгогчид саналаа шударга өгмөөр байна. Тав, арван төгрөгөөр саналаа өгдгөө одоо болих хэрэгтэй, өөрсдөө л хохирно шүү” гэв.
ХӨДӨЛМӨРИЙН ҮНДЭСНИЙ НАМ: Тус намын хөгжлийн үзэл баримтлал ХҮН ДЭЭД үзэл. Үндэсний эрх ашиг, Монгол ХҮН гэсэн хөгжлийн үзэл баримтлалтай. Энэ хүрээнд 2020 оны УИХ-ын сонгуульд оролцох мөрийн хөтөлбөртөө Монголын Улсын иргэдийн хөгжил хүү анхаарч боловсруулж байгаа аж.
МОНГОЛЫН НОГООН НАМ: МНН нь “Даян Дэлхийн Ногоонтнуудын тунхаг”-ийн үзэл санааг тусган Монгол улсад “Экологийн баримжаатай нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах” хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхийг эрхэмлэдэг. Тус намын хувьд 2016 онд боловсруулсан сонгуулийн мөрийн хөтөлбөрөөрөө оролцох юм байна. МНН нь 2016 оны УИХ-ын сонгуульд Монголын улс төрд “прагматик улс төрийн бодлого”-ыг дэвшүүлэн нийгэмд “хувьсгалт өөрчлөлт хийх” Цэвэр төрийн “Гурван цэвэр” хөгжлийн номлол буюу Цэвэр нийгэм, цэвэр эдийн засаг, цэвэр байгаль орчин гэсэн хүрээнд мөрийн хөтөлбөрөө боловсруулсан. Энэ хүрээнд “олон нийтийг хамарсан ядуурал”, “нийгмийн баялгийн шударга бус хуваарилалт” болон “орчны бохирдолт” зэрэг тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэгдсэн мөрийн хөтөлбөр дэвшүүлж Тусгаар тогтнол эв нэгдлийн намтай эвсэж оролцож байв. Тэгвэл 2020 оны сонгуульд МАХН болон “Гэр хорооллын хөгжил” намтай эвсэхээр саналаа хүргүүлжээ.
ҮНЭН БА ЗӨВ НАМ: Социал демократ үзэл баримтлал бүхий төвийг сахисан нам юм. Тус нам хөгжлийн хувьсгал, хариуцлагын хувьсгал, сонгуулийн хувьсгал, сэтгэлгээний гэсэн дөрвөн хувьсгал хийхээр зорьж буй. Энэ хүрээндээ 2020 оны сонгуульд улсаа засаж, хөгжүүлэх, үндсэн чиглэлийг таван бүлэг 30 зүйлд багтаан санал болгожээ.
Зочин 2020-03-04 64.119.19.48
Хүн намыг л 2024 онд гаргах хэрэгтэй
МОНГОЛ 2020-03-04 122.201.22.40
УЛС ТӨРЧ ҮНЭХЭЭР 9 ШИД НЬ БҮРДСЭН ХҮН Л БАЙХ ЁСТОЙ. АМИА БОДНО, ХҮН а**а, ХУЛГАЙ ХИЙНЭ, ХУДАЛ ХЭЛНЭ.
УЛС ТӨРЧ ГЭМ ХИЙХЭД ҮҮРДИЙН ЯЛТАЙ, СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭГЧ ҮҮРДИЙН ГАВЬЯАТАЙ. УЛС ТӨРД МУУ УХААН ИЛҮҮ ХЭРЭГТЭЙ, СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭХЭД САЙН УХААН Л ХАНГАЛТТАЙ.
ЭДГЭЭР ХҮМҮҮСТ ИТГЭЛ НАЙДВАР ХАРАГДАХГҮЙ БАЙНА.
Иргэн 2020-03-04 66.181.167.48
Сонголтоо зөв хийхгүй бол арай дэндүү хүмүүс нэр дэвшиж байна аа Үнэн ба Зөв нам ч гэх шиг ядаж ажил хийж үз, биеээ засаад гэрээ засчихалдаа, Одоо худлаа чалчдаг Пиздаануудыг нэр дэвшиж улс орныг удирдана гэвэл Хуцаарай гэж хэлий даа, Зүгээр харьж гурилаа ЗУУР Ацнуудаа
ЯАЖ ЯАЖ ЯАЖ ЯАЖ ЯАЖ 2020-03-04 202.179.26.163
Тэгнэ ингэнэ. хэн ч хэлж чадн ш дээ. ЯАЖ ЯАЖ нэг нь ч байхгүй шүү.
ZOCH 2020-03-04 59.153.115.194
Yaaj amidarh uu ? Uvchin zovlongo yaaj tuulahuu gej bodoj b.na. 30 jil doromjiloloo nam yarsan novshuud
Иргэн 2020-03-04 202.21.124.18
МАН:
Иргэдээ ядуурлаас авраагүй
Эдийн засгаа хямралаас гаргаагүй
Эх орноо өрнөөс салгаагүй
Төрийн дампуурлыг засаагүй
Худлаа гэж үү…?!
Зочин 2020-03-04 222.14.8.228
batzandang shudarga yum bol uu gej bodson chin itgej bolohgui hunii neg bna duu
ЯДАЖ ТУРСЫКЭЭ ЗӨВ ХАРУУЛЖ ӨМСӨЖ СУР 2020-03-04 192.82.74.109
МОНГОЛУУДЫН МЭДРЭЛ МУУДЧААГҮЙ БОЛ ЗАРИМ ХАЧИН ЮМНУУДЫГ ЮУ ГЭЖ СОНГОХ ВЭ ДЭЭ! ЯДАЖ ТУРСЫКЭЭ ЗӨВ ХАРУУЛЖ ӨМСӨЖ СУР
G 2020-03-04 103.229.120.213
Тэнэг банзалууд
Зоч 2020-03-04 66.181.183.92
Ham nertei humuusiig uzen yadaj b.na. Yuun songuul !!!
Зочин 2020-03-04 66.181.160.56
Би л лав МАН- д одоо санал өгөхгүй. Яаж ч байсан өгөхгүй. 100 жилд Монголчуудын амьдрал ямар байна вэ ?!!! 100 жил шүү. 100 жил мөн их хугацаа шүү. Тэгэхэд улс орны хөгжил , ард иргэдийн амьдрал гундуухан байгаад байдаг одоо бүр дордох шинжиндээ орчихлоо. Нэг цэргийн хүн гаргаж ирчихээд дэмий л сүржигнэх юмдаа. Уухай зөвдөө гээд уухайлаад байдаг ямар ч шийдсэн ач холбогдолтой юм байхгүй шал худлаа. Засгийн тэргүүн гэхэд мөн ч түүхий, түүхий
erdenebat 2020-03-04 89.187.161.77
hehehe. Enhbayart itgedeg ireedui bhuu? Sayahan Hun nam geed manai endeh Tokyod baigaa zaluus beer-nii ard yariad baisan, uzvel uur argaguin bainaa. Bi Naidlaa tai ni deer ued neg uulzaj baisan, nuruutai huntei zov haritsdag daruuhan zaluu baisan. Demjeed uznee
Болдоо 2020-03-04 211.197.11.17
Энэ дотроос бодлоготой боловсон хүчинтэй овсголзоод байхгүй ч тулхтай яван чангарч байгаа нь ХҮН байна даа. Ер нь ирээдүй бол ХҮН нам л юм байна гэж итгэх болсон.
Буян Жагаа гэж бизнесээ ч олигтой босгож чадахгүй нөхөр орилсоор улиг болсон. Сайд ч байсан хулгай хийгээд буусаншдээ. Ногоон нам гээд Бумялагдагч зүгээр намаа зардаг наймаачин. Үнэн зөвийн банди бол хөөрхөн ярьдаг сахансамбуугийн хүүхэд. Энхбаяр бол өс авах гэсэн тачаадагч өвгөн. Болд Зандан хоёр бол хуучин хулгайч. Улс заслаа юу??
Уншигч 2020-03-04 202.126.89.124
Монголийн төрд оюун ухаан сайтай ядуу хүнийг сонговол монгол улс хөгжинө
Судлаач 2020-03-04 150.129.140.210
За даа, МАН арай тулхтай боловч дандаа хулгайчууд. АН улс орныг самарна. Арай боломжтой нь ХҮН л бна даа. Баабар мэтийн , хүн муулахаас цаашгүй нөхдүүдтэй нийлвэл дуусаа!
Songuuli 2020-03-04 180.39.24.142
Bugd shal hudlaa, hezee ch bielegdehgui muruudliin jagsaalt, hudlaa shaasan amlaltuudad odoo 1 ch itgeh p.izda bhgui shuu hudlaa shaagch erguu p.izdakuudaa haha…..
Зочин 2020-03-04 202.126.89.201
БҮГД ХУДАЛЧ НАР БАЙНА. ТА НАР МОНГОЛЫГ САЙХАН БОЛГОН ГЭЖ ЗӨНДӨӨ ЯРИАД ЦАЛИН АВЧ АЖИЛЛААД БҮТЭЭГҮЙ БИЗ ДЭЭ. ОДОО ДАХИАД ИТГЭ ГЭЖ БАЙГАА ЮМ УУ ХУЦАА х** ТА НАР.
Малын хулгай 2020-03-04 192.82.69.162
Монгол даяар малын хулгай маш их байгааг радио , ТВ-гээр байнга зарлагдаж байгаа алдагдсан адуу малын зарлалаас тодорхой байх юмаа. Өнгөрсөн зуунд л малын хулгай гардаг байсан . 21-р зуунд бас малын хулгайгаа зарласаар л байх уу. үүнийг Намууд анхааралдаа авна уу.
zochin 2020-03-04 202.180.220.186
Oyu tolgoi, tsagaan suvarga geed uul uurhain baylagaa shudarga zarchmaar Mongoldoo ashigtaigaar shiideh nam heregtei bna, bagshiin tsaling nemj bolovsrold hurungu oruulalt hiih, 2-3 han cambrige surguuli geed uhen hatan temtseh bish buh surguuliig yadaj taliig cambridge surgalttai bolgoh nam heregtei bna. Gadnaas suu, nogoo geed hunsee avdaggui dotooddoo hiihiig demjih nam heregtei bna. Humuust mungu taraana gej ediin zasgiig suruulehgui hedhed chuhal asuudaldaa handmaar bna.
Зочин 2020-03-04 183.177.97.14
МАН ба АН хулгайчдын бөөгнөрөл, юу ч хийдэггүй МАНАН,
МАХН, БНН, МНН, Шизо намууд зүгээр л халаасны попуудын нам,
Ингээд ганц гайгүй нь ХҮН пм байна даа. Мэдлэг чадвартай залуусаар нэгдсэн, нэр цэвэр боловсролтой залуус байна лээ.
123 2020-03-04 202.55.188.89
naidalaa gedeg nohriig metgeltseend orohiig sonirhloo. medleg mash muu baina shuu. namiin darga hun gehed sanaa zowmoor.
Unen ba Zuv 2020-03-04 180.39.24.142
Ali ali ni hereggui p.izdakuud, shineer ni Unen ba Zuv namiig demjeed uz p.izda…..
Зочин 2020-03-04 183.177.97.14
ХҮН ээс бусад нь тараа таниулсан хулгайчууд, ПОПчид
erka 2020-03-04 182.160.39.64
denjni hotoidgui um bol enbayriin nam ylalt baiguulna bid nariin hureeni 60 garan hun odoogoor negdeed sanalaa ogno deereesni tanij meddeg humuusee urialj baigaa
Зочин 2020-03-04 202.179.24.81
Түрээсийн орон сууцыг бодитой хэрэгжүүлэх нам байна уу? Худлаа амлалт биш бодитой хийж чадах намд манайх санлаа өгнө.
ЭНЭ МАЛНУУД ОДОО УЛС УДИРДАХ УУ? 2020-03-04 64.119.24.161
ЭД НАРААР ЖОРЛОНГИЙН НҮХ УХУУЛ. МАЛААС ДОР АМЬТАДЫГ СОНГОЛОО ЮУ
иргэн 2020-03-04 202.70.34.70
Би Оюутолгойн гэрээг бодитоор засаж чадахаа амласан намд л саналаа өгнө.
Зочин 2020-03-04 66.181.188.37
ОСПАН БААТРЫН ФЭН ПООПЗАНДАН
Занаа 2020-03-04 122.201.24.35
БАТЗАНДАНГИЙН ХАРИУЛТ НЬ ИХ ГОЁ ТЭ ИХ ХУРЛЫН ГИШҮҮН АЖИЛАА ХИЙЖ БАЙНА Ч ГЭЖ БАЙХ ШИГ ВИП ӨРӨӨНД АШИГТ МАЛТМАЛ ЗАРЖ ҮРЭХ БОЛ ГИШҮҮНИЙ АЖИЛ ЮМ БИЗ ДЭ ЛООООЛ
Зочин 2020-03-04 66.181.161.57
Ёстой н**ш юмаа одоо хэнд итгэж сонгуйл өгөх вэ Монгол түмний итгэл сэтгэлийг бузарлсан новшнууд
Зочин 2020-03-04 182.160.0.205
bugdeeree adilhan hognuud
Зочин 2020-03-04 202.126.89.237
Үнэн ба Зөв нам маш зүгээр нам шүү МАНАН-д өгч болохгүй шүү…..
Зочин 2020-03-04 182.160.0.205
Bugdeeree adilhan hognuud
Зочин 2020-03-04 116.88.60.126
Эд нараас барьцтай нудэнд харагдахаар зуйл хийж бутээсэн нь Энхбаяр л байх шив. Дахиад гараад ирвэл бас нэг том бутээн байгуулалт хийж магадгуй л юм. Ямар ч бсн улс орноо худалдахгуй, хуйвалдаж найрахгуй.
zochin 2020-03-04 43.242.243.61
AWAKH YUM KHURELSUKH L BAYNA DAA , ZA TER KHUN < ZUW CH DEE ,
иргэн 2020-03-04 202.70.34.70
Би Оюутолгойн гэрээг бодитоор засаж сайжруулах намд л саналаа өгнө.
Зочин 2020-03-04 202.126.88.214
МАН АН ХҮН гэсэн намууд байна.БННам гэж жаргалсайханы халаасны нам байна.үлдсэн дөрөв нь тэнэгүүдийн бөөгнөрөл.Улс оронд үймээн бужигнаан хийрхэл үүсгэж байгаад тарах хоосон толгойнууд.Эдэнд ямар ч орон зай байхгүй.Эрэлийн нам Махн шиг АН.д биеээ үнэлээд ганц нэг сайдын суудал авах боломж гарахгүй.
Зочин 2020-03-04 103.229.122.226
Улс орноо өндийлгэх гээд чадлаараа зүтгээд байгаа хүмүүс бол МАН-ынхан л байна шүү дээ
Баатар 2020-03-04 202.126.89.134
Хүрэлсүх намаасаа урваж Ерөнхийлөгчийн сонгуульд Х.Баттулгыг ялуулсанаас өөр төр ард түмэнд буянтай юм хийгээгүй эсрэгээрээ төрийн албыг төрлийн алба болгож өөрөө ЖДҮчин болж тэднийхээ улаан хамгаалагч болсон чичирж сууна Хөөж явуулах хэрэгтэй
Ванга 2020-03-04 150.129.140.121
МАН ыг дахиж хэзээч сонгож болохгүй. ЖДҮ
Zochin 2020-03-04 66.181.161.61
MAN ene dorvon jild yu hiivee goe vg hel hariutslaga yrihaas hetersengvi hna bna ter ard tvmnee yduurls gargana 4 jil gdg bol bagagvi hugatsaal daa oorsdiih n tvriivch tvntiij ard tvmnii halaas nimgerch ulsiin or nemegdsen 4 jil blaa
Зочин 2020-03-04 150.129.140.121
Дахиж хэзээч МАН ыг коммугистуудыг сонгож болохгүй, энэ улс чинь үндсэндээ өрөндөө баригдаж компаниаар бол дампуурсан байна. Хөгжил дэвшилийг хэн хийснийг эрх биш зарим хэсэг нь мэдэж байгаа байлгүй дээ,
Зочин 2020-03-04 66.181.169.108
Хүрэлсүхийг дахиж 4 жил ажиллуулаад үзмээр байна шүү. Миний бодлоор хамгийн нүдэнд харагдахуйц юм хийж байгаа Ерөнхий сайд. Утаа багаслаа, МАНАН-г дутуу хагас ч гэсэн сарниуллаа. Уул уурхайн замбараагүй лицензүүдийг цэгцэлж байна. энэ чинь л бид нарт хэрэгтэй шүү дээ
Үр дүн 2020-03-04 192.82.68.132
МОНГОЛД ГАДААДЫН БАНКИЙГ ОРУУЛЖ ИРВЭЛ 1ЖИЛИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮ 1ЭЭС 2 ХУВЬ Л БАЙДАГ.МОНГОЛ БАНКИРУУД ТӨРИЙНХӨН ҮҮНИЙГ АЛБААР ОРУУЛЖ ИРҮҮЛЭХГҮЙ ХЯЗГААРЛАЖ ӨӨРСӨДӨӨ ЯЗАРТАЛ ТАРГАЛЖ БАЯЖДАГ ЭНЭ СИСТЕМИЙГ ХАЛАХГҮЙ БОЛ МОНГОЛ ХӨГЖИХГҮЙ.МӨН АГААРЫН ТЭЭВРИЙН ЛИБЕРАЛ ХУУЛИЙГ БҮРЭН ЧӨЛӨӨЛӨХГҮЙ ӨНДӨР ҮНЭ ЧАНАРГҮЙ ҮЙЛЧИЛГЭЭ ХҮЧЭЭР ШАХАЖ БАЙНА. МИАТ КОМПАНИ НЬ ӨӨРИЙН АЖИЛЧИДДАА ҮНЭГҮЙ БИЛЕТ ӨГДӨГ МЭТ ТАНСАГЛАЛЫН ҮР ДҮН НЬ.БҮРЭН ЧӨЛӨӨЛӨГДВӨЛ ОЛОН АВИА КОМПАНИ ӨРСӨЛДӨНӨ ҮНЭ БУУРНА ЖУУЛЧИН ИХ ИРНЭ ВАЛЮТ ИХСЭНЭ!
Зочин 2020-03-04 103.229.123.181
Энэ тэр намд огт санал өгч болохгүй гэдэг нам хүчмн хувь хүмүүс байх юм энэ бол хүчгүй хүмүүсийн үг " Наадам тэмцээнд тэрийг оролцуулахгүй бол би оролцохгүй " гээчээр маш сул доройгоо илэрхийлэж байх юм хүчтэй хүчинтэй өрсөлдөж л байж хүчтэй хүчин төрнөгайгүй нэг нээ дэгээдэж унгачихаад би түррүүлсэн гэвэл шившиг биз дээ
Зочин 2020-03-04 182.160.1.166
хүн үнэн ба зөв нам 2л др юм бна ман-д өгч болохгүй шүү ахмж өгвөө
Баяр 2020-03-04 66.181.181.25
Ээ таминь 2020 онд ЖДҮчин Хүрэлсүхийн удирдсан МАН-д лав саналаа өгөхгүй шүү, бусадаас нь сонголт хийнээ
Зочин 2020-03-04 203.91.115.53
Хүмүүсийг ердөө хоёр л ангилдаг: ХУДАЛ ЯРЬЖ ЧАДДАГ, ХУДАЛ ЯРЬЖ ЧАДДАГГҮЙ.
Худал ярьж чаддаг нь худал ярьсаар л байна, худал ярьж чаддаггүй нь худлаа хэлүүлсээр л байна
Зочин 2020-03-04 139.5.217.222
Ганц эрүүл саруул, боловсролтой нь ХҮН байна. Бусад нь худалч хулгайч шизо
Зочин 2020-03-04 202.126.88.58
Үнэн ба зөв нам л юм байна
zochin 2020-03-04 202.170.80.25
unen ba zow nam bol yruhaas oor yuuch bhgu. yridg shig n bolchd zuil gj yu bhw. hud garuud . duurgiin zasg darga bolwl l duurgte gaigu ym hiij mgadgu ternees tomoor bol uhaan dutnaa
No 2020-03-04 46.114.2.234
Би тэр нэг залуугийн ярианаас нь бүүр ичдийштээ.Жоохон цаашаа сурч боловсролоор санагддаг.Ярьж байгаа юм энэ тэр нь…..ёоооё