ОХУ-ын Засгийн газрын дэргэдэх Эх хэлний зөвлөл байгуулах үүргийг Ерөнхийлөгч Владимир Путин өглөө. Зөвлөлийг 2020 оны зургадугаар сарын 15 гэхэд байгуулах бөгөөд энэ зөвлөл орос хэлний лавлах толь, тайлбар толиудад дүн шинжилгээ хийх юм.
"Төрийн байгууллагын оролцоотойгоор Эх хэлний зөвлөлийг Засгийн газрын дэргэд байгуулна. Уг зөвлөл нь орос хэлний зөв бичгийн дүрмийг нягтлан зүгшрүүлэх, орос хэлний лавлах толь, тайлбар толиудад дүн шинжилгээ хийж, орчин цагийн орос хэлний хэрэглээтэй нийцүүлэх үүрэгтэй” хэмээн Ерөнхийлөгчийн зарлигт дурджээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ