Мартын баярын топ бэлэг нь гоёл чимэглэл, гоо сайхны бараа | News.MN

Мартын баярын топ бэлэг нь гоёл чимэглэл, гоо сайхны бараа

Мартын баярын топ бэлэг нь гоёл чимэглэл, гоо сайхны бараа

Мартын баярын топ бэлэг нь гоёл чимэглэл, гоо сайхны бараа

Зар сурталчилгааны “Авито” компанийн судалгаагаар орос бүсгүйчүүд Мартын 8-наар эрчүүдээс гоёл чимэглэл, гоо сайхны бараа, үнэртэн бэлгэнд авахыг хүсч байгаа ажээ.

Энэ оны хоёрдугаар сард 3000 хүнийг хамруулан хийсэн судалгаагаар өнгөрсөн онтой харьцуулахад энэ онд сэтгэлт эмэгтэйдээ бэлэг өгөхөөр төлөвлөж байгаа эрчүүдийн тоо гурван хувиар нэмэгдэж, 93 хувь болжээ.

Харин эмэгтэйчүүдийн хувьд ямар бэлэг авахыг хүсч байна вэ гэсэн асуултад 41% нь гоёл чимэглэл, 40% нь үнэртэн, гоо сайхын бараа, 31% нь бэлгийн эрхийн бичиг, 23% нь гадаад аяллын эрхийн бичиг, 16% нь гар утас зэрэг ухаалаг төхөөрөмж авах хүсэлтэй гэжээ.

Сонирхолтой нь, эмэгтэйчүүдийн хүсэл эрчүүдийн бэлгийн төлөвлөгөөтэй бараг давхацжээ. Сэтгэлтэй хүндээ ямар өгөх вэ гэсэн асуултад эрчүүдийн 43% нь үнэртэн, гоо сайхны бараа, 26% нь гоёл чимэглэл, 22% нь бэлгийн эрхийн бичиг гэжээ. Мөн 11% нь гэр ахуйн бараа эсвэл хувцас, 10% нь ухаалаг төхөөрөмж, 9% нь гал тогооны сав суулга бэлэглэнэ гэжээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж