Рейв-Поп урсгалаар дуулдаг, Оросын "Die Antwoord" гэгдэх Little Big хамтлаг Оросын рейв, поп, панк урлагийг дэлхийн тавцанд гаргаж, дараа сарын Евровишн наадамд оролцохоор болжээ.
Тус хамтлаг Оростоо содон хэмнэлтэй аялгуу, тун хачин клипүүдээрээ олонд танигдсан. Тэд анх 2013 онд Санкт Петербург хотод нэгдсэн гэнэ. Анхны цомог "From Russia with love" нь олны анхаарлыг татаж, багагүй нэр хүндтэй болсон тул тэд дараа жил нь Өмнөд Америкийн Die Antwoord хамтлагтай хамтран аялан тоглолт хийжээ.
Тэдний хөгжмийг 1990-ээд оны рейв, Европоп, тэр ч байтугай Каннибал Корпс шиг гриндкор метал, Роб Зомби, Раммштейн нар шиг индустриал пауер хөгжмийг нийлүүлсэн мэт хэмээн тодорхойлж болно. Тэднийг хүмүүс Америкаас цуурайтсан Die Antwoord-ийн хоолойд өгсөн Орос сэтгэл мэдрэлийн өвчтөнүүдийн хариу ч хэмээн тодорхойлох нь бий.
Орос ардын соёлыг цухалзуулж, архи уух, явган суух, угсармал таван давхруудыг харуулж, хүн, баавгай хоёрыг дурлалцуулаад зогсохгүй өөрсдийн гэсэн өвөрмөц бүжиг дэглэсэн нь 362 сая үзэгчдийн сонирхлыг татаж, бүх дуунууд нь цахим орчинд дуулиан дагуулсан байна.
Тэдний "Big D*ck", "Everyday i’m drinking", "AK-47" дуунууд мэдээж Чаяковскийгоос тэс ондоо ч Орос орон даяар асар их нэр хүнд авчирчээ. Зөвхөн Орос төдийгүй Белги, Голланд оронд ч соёл нь төстэй учир олон үзэгчид тэднийг шүтэн биширдэг болсон байна.
Little Big хамтлагийг Оросын С1R телевиз Евровишн наадамд оролцуулахаар нэр дэвшүүлсэн ажээ.
ЭХ СУРВАЛЖ: RT.COM
Холбоотой мэдээ