Бенди буюу бөмбөгтэй хоккейн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний В дивизоны тоглолтууд энэ сарын 1-6-ны хооронд ОХУ-ын Эрхүү хотод зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн бендигийн ДАШТ-ний В дивизонд 10 баг хоёр хэсэгт хуваагдан Иркутск мужийн хоёр томоохон хотын дөрвөн цэнгэлдэхэд өрсөлдөж байна.
Тус тэмцээний өмнөхөн Хятадын шигшээ баг шинэ коронавирусийн улмаас нэрээ татсан бол Их Британийн шигшээ баг визний асуудлаас болж оролцож чадахааргүй болжээ. Монгол улсын баг тамирчдын хувьд тус тэмцээний В хэсэгт Словак, Латви, Япон, Сомали зэрэг багуудтай нэг хэсэгт оржээ. Эхний тоглолтоо Монгол улсын шигшээ баг Сомали улсын шигшээ багтай хийж 10-0, дараагийн тоглолтоо Словак улсын шигшээ багтай хийж 4-0, хэсгийн гуравдах тоглолтоо Японы шигшээ багтай хийж 2-1, хэсгийн сүүлийн тоглолтоо Латвийн шигшээ багтай хийж 2-0 гэсэн харьцаатай тус тус хожиж хэсэгтээ ганц ч хожигдолгүй 4 хожин итгэл төгс хасагдах шатанд шалгарлаа.
Хасагдах шатанд Монгол улсын бөмбөгтэй хоккейн баг Чехийн шигшээ багтай учраа таарлаа. Тоглолт маргааш/2020.03.04/ Иркутск хотын Труд цэнгэлдэх хүрээлэнд явагдана.
Зочин 2020-03-03 182.160.0.205
sain baina tegehdee A division luugaa l turuulj baij oroh erehee awna shuudee tend l jinhene ewgui garuud huleej baigaashuudee
Toogii 2020-03-03 66.181.161.109
Amjilt xusie
Монгол 2020-03-03 103.57.93.240
Сайн байна. Амжилт хүсье.
зочин 2020-03-03 192.82.69.88
Монгол баатарууддаа амжилт хүсье
зрчин 2020-03-03 202.9.46.171
ok
иргэн 2020-03-03 66.181.189.47
Монголчууд сайн байна.Амжилт хүсье. жич: Монголын тамирчидын хувцсан дээрхи модон сүлд их муухай харагдаж байна.Манай жу-догийн тамирчид бас ийм сүлдтэй хувцас өмссөн байна лээ.Үүний оронд төрийн далбаа сайхан харагддаг юмдаа.
Зочин 2020-03-03 66.181.161.53
Тийм шүү…далбаагаа тавь
Зочин 2020-03-03 103.26.193.17
Anhan harin tin enig harad ymr gadaad mongol gj harj medhgu, terni orond goy dalbaaga zagvarjuulad tomruulad hiichvel
иргэн 2020-03-03 202.179.25.223
Гол өрсөлдөгч Эстонигоо А дивизон руу алдчихсан байхаа
Зочин 2020-03-03 59.153.115.160
Юу гэж оростой тоглодог юм. Орос А дивизион.
Зочин 2020-03-03 59.153.115.160
Мэдэхгүй байж ямар их юм бичих дуртай оркууд вэ. Play off- хасагдах шат. Зөв бичсэн, уншсан юмаа ойгодоггүй дебилүүд
Шүүмж 2020-03-03 103.229.121.131
Гарчиг нь ямар сүртэй юм бэ гарчигаа зөв тавь л даа дэлхиин аваргын В дивизионы хэсгиин тоглолтонд хожигдолгүй явж бн гэж бич л дээ бөөн сүртэй юм бичхиимаа тэнэг гэж ккк
Мөнхжаргал 2020-03-03 103.57.95.42
Сайн унш. Хэсгийн бүх тоглолтоо дуусгасан байгаа биз дээ.
Tr 2020-03-03 64.119.16.120
Эхлээд А division болон B division гээд ялгаад ойлгочих. Шууд л аварга маварга болчихоод байгаа юм шиг мангартах юм. Залуучуудынхаа амжилтыг үгүйсгэсэнгүй ээ, сайн байна, А division-д өгсөж тоглох болохтугай.
Зочин 2020-03-03 82.2.192.141
Сайн байна залуучууд! Молодцы. Оросоос бусдын хожих байхоо😉😉
Tr 2020-03-03 64.119.16.120
Оросын биш монголын баг тоглож байна. “Молодцы” ч гэх шиг.
zora 2020-03-03 202.9.46.243
za huuruud yhavee boloogui bn.final l chuhal gol ni.hudalaa hesegtee muu baguudtai toglool biz.ene chin mya baguud ordog zereglel muu tetseen
Мөнхжаргал 2020-03-03 103.57.95.42
Энэ чинь В Дивизион. Шайбиай хоккейд манайх Словак, Латвийг барахгүй. Муу багуул ч гэх шиг.
ОНГОД 2020-03-03 202.21.109.120
АМНЫ БИЛЭГ ГЭЖ АЙХТАР ЗҮЙЛ БАЙДАГ ЮМШДЭ, ХАСАГДАХ ШАТ ГЭЖ БҮҮ БИЧИЖ БАЙ, ЗҮГЭЭР Л ДАРААГИЙН ШАТ ГЭЭДЛ БИЧИХЭД ХЭН Ч ОЙЛГОНО
zochin 2020-03-03 103.20.152.50
төгс амжилттай хасагдах шатанд шалгарлаа гэж юу бичээд байгаам бэ, үг өгүүлбэртээ анхаар л даа…ЭНЭ БИЧИГЧ НАР ГЭЖ МОНГОЛ ХЭЛЭЭ САЙН СУРАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ДАА….
zochin 2020-03-03 66.181.178.202
төгс амжилттай хасагдах шатанд шалгарлаа гэж юу бичээд байгаам бэ, үг өгүүлбэртээ анхаар л даа
zochin 2020-03-03 66.181.178.202
төгс амжилттай хасагдах шатанд шалгарлаа гэж юу бичээд байгаам бэ, үг өгүүлбэрээ жаахан ойлгомжтой бич л дээ