Хэвлэл мэдээлэлд төрийн хяналтыг нэмэгдүүлэх гэж байгааг ХМЗ эсэргүүцэж байна | News.MN

Хэвлэл мэдээлэлд төрийн хяналтыг нэмэгдүүлэх гэж байгааг ХМЗ эсэргүүцэж байна

Хэвлэл мэдээлэлд төрийн хяналтыг нэмэгдүүлэх гэж байгааг ХМЗ эсэргүүцэж байна

1998 он батлагдсан Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг шинэчлэн гаргах ХЗДХЯ-аар ахлуулсан Ажлын хэсэг байгуулагдаад жил гаруй болж байна. Сэтгүүлчдийн хүрээнд үүнээс илүү тодорхой мэдээлэлгүй өнөөг хүрсэн. Харин энэ долоо хоногоос МСНЭ-ээс хуулийн төсөлд салбарын санал авах уулзалтыг хийж эхэлжээ.

Хуулийг боловсруулах Ажлын хэсэгт хэвлэл мэдээллийн салбарын хэд хэдэн ТББ багтсан. Тухайлбал, сэтгүүлчдийн мэргэжлийн эрхийг хамгаалах, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний төлөө олон жил ажиллаж байгаа “Глоб Интернэшнл Төв”, сэтгүүлчдийн мэргэжлийн ёс зүйг төлөвшүүлэх гол зорилгыг өөрийн зохицуулалтын хэлбэрээр хэрэгжүүлдэг Хэвлэл мэдээллийн зөвлөл /ХМЗ/ багтан ажиллаж байна. 2018 оны арванхоёрдугаар сард Ажлын хэсэг байгуулагдсанаас хойш хамтран ажиллаж байсан ХМЗ хууль боловсруулах Ажлын хэсгээс гарах болсон байна. Учир нь, тус зөвлөлөөс өгсөн хэвлэл мэдээллийн салбарын өөрийн зохицуулалтын мөн чанар, зарчмыг илэрхийлсэн саналыг бүтээлчээр хүлээж аваагүй, Монголын хэвлэл мэдээллийн эзэд, сэтгүүлчид, иргэдийн оролцоо, санаачлагаар олон улсын сайн жишигт тулгуурлан бүрдүүлсэн хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын өнгөрсөн таван жилийн амжилт, үр дүнг үл хэрэгсэж, Хэвлэл мэдээллийн зөвлөлийг төрийн оролцоотойгоор дахин байгуулах байр суурийг баримталж байгааг зөвшөөрөх боломжгүй болохыг ХМЗ-ийн Удирдах зөвлөлийн өнгөрсөн долоо хоногт болсон хурлаас гаргажээ.

“Хэвлэл мэдээллийн сайн дурын өөрийн зохицуулалт нь ардчилсан засаглалтай улс орнуудад хүлээн зөвшөөрөгдсөн, олон улсын хэмжээнд туршигдаж, үр дүнгээ өгсөн зөрчлийг шийдвэрлэх арга механизм юм. Энэ нь хэвлэл мэдээллийн байгууллагын оршин тогтноход хор хохирол үзүүлсэн, дарамт шахалт болсон арга хэмжээний оронд алдаагаа засах, олон нийтийн өмнө уучлал гуйх хэлбэрээр илэрхийлэгддэг. Өөрийн зохицуулалт нь хэвлэл мэдээллийг төрийн хяналтаас иргэд, олон нийтийн хяналтанд авчирч, Монгол Улсын ямар ч иргэний хэвлэл мэдээллийн үйлдэлд хариу өгөх эрхийг хангаж, иргэдийн ашиг сонирхлыг хамгаалдаг, хүний эрхийг дээдэлдэг ардчилсан зарчим юм. Гэтэл Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгасан “Хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалт” гэсэн бүлэг дэх заалтууд нь хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын дээрх мөн чанарыг үгүйсгэсэн, “өөрийн зохицуулалт” нэрээр Монголын бүхий л хэвлэл мэдээллийн байгууллагуудыг төрийн хяналтад оруулж, сэтгүүл зүйн мэргэжлийн ёс зүйн асуудлыг төрийн оролцоотой шийдэх гэсэн оролдлогыг илэрхийлсэн, олон улсын тавцанд ардчилсан Монгол Улсын нэр хүндийг сэвтээсэн, хэвлэлийн эрх чөлөөний индексийг бууруулсан үйлдэл болно гэж үзэж байна” хэмээн ХМЗ-ийн Удирдах зөвлөл үзсэн байна.

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль нь Монгол Улсад хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулах, иргэдийнхээ үзэл бодлоо илэрхийлэх, мэдэх эрхийг хангах, ардчиллыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой бөгөөд энэ хуулийг ийм үзэл баримтлалаар шинэчлэн боловсруулах нь ардчилсан нийгмийн үнэт зүйл болсон хараат бус чөлөөт хэвлэл мэдээллийн хөгжилд нөхөж баршгүй хохирол учруулах болно гэж үзэж байгаа тул хэвлэл мэдээллийн хуульч, шинжээч, судлаач, мэргэжилтнүүдийг өргөнөөр хамруулсан Ажлын хэсгийг УИХ-ын дэргэд байгуулах саналыг ХЗДХЯ-нд хүргүүлжээ.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ХЗДХЯ, Харилцаа Холбооны Зохицуулах Хороо, Цагдаагийн Ерөнхий Газар, Улсын Бүртгэлийн Ерөнхий Газар, МУИС-ийн Хууль зүйн сургууль, МОНЦАМЭ агентлаг, Глоб Интернэшнл Төв, Хэвлэл мэдээллийн зөвлөл, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл, Нийслэлийн Сэтгүүлчдийн Нэгдсэн Холбоо багтсан байсан. Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс гадна Глоб Интернэшнл Төв ч мөн ажлын хэсгээс гарах хүсэлтээ илэрхийлсэн байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-03-03 69.138.228.195

Ter ardchilsan zarchimd yu bn teriig n l dagaad heregjyylj baih heregtei!! Ardchilsan zarchim iig hyrtel zasvarlah geed bdg shizogoo hezee bolih ve?? 20myangan huvisagchidaa bas l uursduduu taaruulah geel yheldeed b**??? no shyy !!!

Avatar

зочин 2020-03-03 103.57.94.97

Тѳрийн хяналт зайлшгүй байх ёстой. Манай улсад хэт барууны ардчилал тохирохгүйг сүүлийн 30 жил хангалттай нотлосон билээ.

Avatar

Зочин 2020-03-03 202.55.180.226

Наранжаргал авгай хэвлэлийн эрх чөлөө гэдэг сэдвээр олон ч жил мөнгө хийсэн дээ. Тэр мөнгө нь хаагдчих гээд л үхэлдээд байгааг чинь мэдэж байна

Avatar

Зочин 2020-03-03 66.181.161.70

Тйишдээ, Гүнжидмаа нөхөр Чимэддондог гээд Гацууртын Чинбатын кармаанд нь гүйгээд орчихсон нөхөд Хэвлэлийн зөвлөлөөс холдоогүй учраас ХМЗ шийдвэрээ ардчиллын зарчмаар гаргаж чадахгүй байсаар

Avatar

mgl 2020-03-03 202.9.40.188

Munguur hen negnii tald yanz buriin tarhi ugaalt hiideg chini zuv uu?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж