Хип хоп уран бүтээлч Пост Малоне буюу Аустин Пост нүүрэн дээрх алдартай шивээснүүдээ "Өөртөө итгэлгүй байдлаас үүдэлтэй" хэмээн тодорхойлжээ. Өдгөө 24 настай тэрбээр "Би үнэхээр царай муутай. Миний нүүрэн дээрх шивээснүүд магадгүй миний өөртөө итгэлгүй байдлаас үүдэлтэй байх. Би өөрийнхөө царайнд дургүй болохоор нүүрэн дээрээ ямар нэг догь зүйлтэй болохыг хүссэн юм. Тэгээд л одоо би толинд хараад "Залуу минь, чи ёстой догь харагдаж байна" хэмээн хэлж чаддаг, өөртөө итгэлтэй, олны өмнө гарахаасаа ичдэггүй хүн болсон" хэмээн ярьсан байна.
Постын нүүрэн дээр хэд хэдэн шивээс бий. Тухайлбал духан дээр нь өргөст тор, баруун хөмсөг дээр "Хол бай", хоёр нүдний доор "Үргэлж ядардаг" хэмээх утгатай шивээс байдгийг шүтэн бишрэгчид нь андахгүй. Харин сүүлд тэрбээр цустай хөрөө, дундад зууны илд нэмсэн байна.
Түүнийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр үргэлж талийгаач Мак Миллер, Лил Пийп, Жүүс УРЛД нартай ижил сэтгэцийн өвчтэй хэмээн тодорхойлдог.
"Дунд сургуулийн сурагч байхдаа би шөнө бүр уйлдаг байлаа. Ахлах сургуульдаа ч мөн адил. Заримдаа асуудлаа мартахын тулд шар айраг ч уудаг байсан. Гэвч муухай царай минь алга болоогүй. Би үүнийг хэний ч буруу гэж боддоггүй. Энэ бол ердөө л миний хувь заяа гэдгийг би сүүлд ойлгож, хүлээж авсан" хэмээн Пост ярьжээ.
ЭХ СУРВАЛЖ: INSIDER.COM
Холбоотой мэдээ