Иргэн С.Шаарийбууг хүлээн авч уулзлаа | News.MN

Иргэн С.Шаарийбууг хүлээн авч уулзлаа

Иргэн С.Шаарийбууг хүлээн авч уулзлаа

Иргэн С.Шаарийбууг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2020.03.03) иргэн С.Шаарийбууг хүлээн авч уулзлаа. Түүний охин Ш.Алтантуяа 2006 онд Малайзад бусдын гарт харамсалтайгаар амь насаа алдсан ч одоо болтол хэрэг эцэслэн шийдэгдээгүй байгаа билээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрсөн сард Австралийн Канберра хотноо болсон Ази, Номхон далайн орнуудын парламентчдын 28 дугаар чуулганд оролцох үеэрээ  Малайзын парламентын дэд дарга Дато Мохд Рашид Хаснон-той уулзаж, энэ хэргийг үнэн зөв, шударга шуурхай шийдвэрлэх талаар Малайзын парламенттай хамтран ажиллах санал тавьсан билээ.

Уулзалтын үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар “Ноён Дато Мохд Рашид Хаснон-той зориуд уулзаж энэ асуудлыг хөндөж ярилцсан. Малайзын парламентаас мөрдөн шалгах тусгай хороо томилон ажиллуулах, эсвэл манай парламенттай хамтарсан Ажлын хэсэг байгуулах зэрэг хэлбэрээр хамтран ажиллах санал тавьсныг тэрбээр хүлээж авсан. Гэхдээ Ноён Дато Мохд Рашид Хаснон “Шинэ Засгийн газар байгуулагдаж, уг хэргийг шийдвэрлэхийн төлөө ажиллаж байна. Улс төрийн талаас нөхцөл байдал өөр болж, өмнөх үеийн удирдагчдын хууль бус үйлдлүүд, ээдрээтэй асуудлыг ил гаргаж, шийдвэрлэхийн төлөө ажиллаж байна. Энэ хүрээнд Монгол Улсын иргэний амь насыг хөнөөсөн хэргийг эцэслэн шийдвэрлэнэ гэдэгт итгэж болно. Гэхдээ амаргүй, ээдрээтэй хэрэг тул тодорхой цаг хугацаа хэрэгтэй гэдгийг ойлгоорой” гэж байсан.

Улсын Их Хурал бусдын гарт зэрлэгээр хөнөөгдсөн Монгол Улсын иргэн болон түүний аав ээж, үр хүүхэд, хохирогчдын эрх ашгийг хамгаалахыг үүргээ гэж үзэж байна. Тиймээс УИХ болон холбогдох Байнгын хороод, Ж.Мөнхбат нарын зэрэг гишүүд Ажлын хэсэг байгуулах, тодорхой шийдвэр гаргах чиглэлээр ажиллаж байна. Үүнд хохирогчдын санал бодол чухал байх болно. Тиймээс таныг урьж уулзаж байна гэлээ.

      Иргэн С.Шаарийбуу:

-Хэрэг гараад 14 жил болж байна. Нэгэнт үйлдэгчид нь ил болсон энэ хэрэгт хэн захиалагч байсан бэ гэдгийг тодруулах шаардлагыг миний зүгээс Малайзын талд тавьдаг. Гүйцэтгэгчид бусдын даалгавраар хэргийг үйлдсэнээ хүлээсэн. Малайзад сөрөг хүчин Засгийн эрхэнд гарч, өмнөх удирдагчдын олон бусармаг үйлдлийг илчилж байгаагийн дотор охины минь амийг хөнөөсөн хэргийг сэргээн шалгахаар болсон. Гэхдээ үйл явц удаашралтай, төвөг саад ихтэй байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга болон УИХ-ын дарга Таны зүгээс энэ асуудалд онцгой анхаарал тавьж буйд бид баяртай байна. Охины минь амь нас хөнөөгдсөний дараа Монголын талаас хамгийн анх намайг хүлээж авч уулзсан хүн бол тухайн үед Гадаад харилцааны сайдаар ажиллаж байсан Та билээ. Миний санал хүсэлтэд маш шуурхай хандаж, Малайзын талд Гадаад харилцааны яамны шугамаар албан ёсоор асуудал тавьж байсан. Одоо ч гэсэн энэ хэргийн үнэн мөнийг олохын төлөө хичээж яваад чинь талархал илэрхийлье гэлээ.

Тэрбээр энэ хэргийн нарийн ширийнийг сайн мэдэх, хэргийг шударгаар шийдвэрлүүлэхийн төлөө зүтгэсэн өмгөөлөгч, хуульчдын санал дүгнэлтийг УИХ-аас байгуулагдах ажлын хэсэг, гарах шийдвэрт тусгах нь чухал гэсэн байр суурийг илэрхийлэв.

 

ЭХ СУРВАЛЖ: УИХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Би 2020-03-03 66.181.180.36

Үнэн ухаантай, чадалтай, сэтгэлтэй монгол эр хүн, эцэг хүн! Зориг, Батхүү 7сарын 1 ний хэргийн араас энэ хүн шиг явдаг бол ч..

Avatar

Зочин 2020-03-03 202.179.22.102

ёстой нэг сэтгэлийн хаттай мундаг аав шүү. Хэргийн учир тайлагдан үнэн зөвөөр шийдэгдээсэй.

Avatar

Зочин 2020-03-03 212.139.94.250

Хөөрхий муу ядарсан өвгөнөөр гөө мөн их улстөр хийх юм даа. Сонгууль дөхөж байна. Занданшатар гэхдээ гайгүй, нүнжигтэй, жудагтай талдаа улстөрч л дөө. Тиймээс, Төр иргэнийхээ асуудалд тухайлан ханддаг гэдгийг үнэн сэтгэлээсээ бас үзүүлчихэе ч гэж бодсон байх.

Avatar

Зочин 2020-03-03 122.201.31.36

Анхны хүүхэд нь Харсарнайн Маадайнх, хэдэн нөхөр сольсрн хүүхэн улс дамжиж биеэ үнэлж хэн чв гэсийн. Төрсөн эцэгт нь хичнээн хүнд хнцүү бгааг ойлгоэ байгаа ч, одооны охид хүүхнүүд, эцэг эхчүүдэд сургамж болог. Гадны оронд сайхан ажил төрөл хтйдэг нэрээр хичнээн эмс садарлаж биеэ үнэлдгийг та нар төсөөлөхч үгүй

Avatar

hotiin orshin suugch 2020-03-03 103.212.116.237

Taliigch Altantuyatai tuhain uyed niilj malaiz ruu hamt yavsan naiz huuhnuud odoo boltol yagaad duugai baigaad baidag yum bol.
tedgeer huuhnuudiig shalgahad hergiin zangilaa tailagdana.ter huuhnuud hariutslaga huleeh yostoi.
ene utsiig huvuud yavbal ih olon yumnii uchir tailagdana daa.

Avatar

Зочин 2020-03-03 202.9.46.39

Монгол хүний нэр төр, үнлэмжийн төлөө цуцалтгүй, мятаршгүй тэмцэгч хүн ! Танд амжилт хүсье.

Avatar

Зочин 2020-03-03 66.181.186.74

Шаарийбуу гуай бүү шантраарай. Монгол хүн үнэ цэнэтэй гэдгийг заавал харуулаарай.

Avatar

Ц.А. 2020-03-03 64.119.27.184

Хөөрхий ,зовлонд учирсан хүн ямар сайн байх дээ. Мөнгөндөө бишээ. Шудрага бус явдлыг илрүүлэх нь цаашдаа сургамжтай, бас үлдэж байгаа үр хүүхэдэд нь хэрэгтэй юм шүү дээ. Энэ хүнийг хүн болгон өрөвдөх ёстой. Монгол хүний үнэ цэнийг дэлхийд бас давхар өргөж өгч байгаа хэрэг юм шүү. Бүгд түүний төлөө залбирах ёстой гэж бодно. Бурхан өршөөг.

Avatar

ААВД 2020-03-03 202.179.25.87

ХАТАН ЗОРИГТ ААВ БИЛЭЭ ДЭЭ… 14 ЖИЛ ХАА ХОЛЫН МАЛАЙЗЫН ЗАСГЫН ГАЗАРЫН ЕРӨХИЙ САЙДТАЙ ҮЗНЭ ГЭДЭГ БАС Л АЙМШИГТАЙ ЗҮРХ ЗОРИГ ТЭМЦЭЛ ШҮҮ… БУРХАН ИВЭЭГ….

Avatar

Зочин 2020-03-03 64.119.24.174

Нэг ард нь гараад авбал ч ёстой тоолж баршгүй бөөн малайз рингит мөнгө биз дээ.

Avatar

Амжилт хүсье 2020-03-03 192.82.75.116

Мундаг аав

Avatar

Зочин 2020-03-03 66.181.188.205

uriinhee araas zovj yvaa egel etsegiig tur zasag n turiin undurluguud gadaad yam uls turchid n erh medel alban tushaaliinhaa hemjeend demjij tuslaad asuudaliig albanii hureend irgeniihee tuluu setgel gargaachee.ydaj ediin zasagaar setgel sanaagaar n demjih estoi biz dee?mongol uls irgeniihee ami nasiig nehej uls turiin shiidver gargaachee.ene hund tusalj boloh ymar l bolomj bololtsoo bna ter bugdeer tuslah heregtei shuu.zugeer neg muu luivarchidad heden terbumaar n ugchihdug bj ene hund tusal

Avatar

zochin 2020-03-03 66.181.178.202

зайлуул, энэ хүн ёстой тууштай явж байна даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж