Орхон аймгийн Жаргалант сумын нутагт өнөөдөр /2020.03.03/ 15:00 цагийн орчимд 4.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Энэ талаар Одон орон геофизикийн хүрээлэнгийн Булган аймаг дахь салбарын мэдээлснээр 4.5 магниутуд нь төхөөрөмжинд мэдрэгдсэн чичиргээ гэнэ. Тус газрын эрдэм шинжилгээний ажилтан Ч.Балдулам “Газар хөдлөлтийн баллыг судлахаар иргэдээс мэдээлэл цуглуулж байна. Урьдчилсан байдлаар төхөөрөмжинд 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт мэдрэгдсэн. Монголд 3.9 магнитутаас дээш бол хүчтэй газар хөдлөлтөд тооцдог” гэлээ.
Одоогоор иргэдээс мэдээллийг цуглуулах байдлаар баллыг нь судалж байгаа аж. Иргэдийн зүгээс дайвалзах, тавилга нурж унах зэрэг мэдээллийг холбогдох албаны хүмүүст өгч байгаа юм байна.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ