УИХ-ын гишүүн асан, хуульч Х.Тэмүүжин Монгол Улсын Ерөнхий прокурор /МУЕП/ Б.Жаргалсайханд өнөөдөр /2020.03.03/ хүсэлт хүргүүллээ.
Тэрбээр “Монгол Улсын Прокурорын тухай хуульд прокурор нь үйл ажиллагаандаа хуулийг нэг мөр хэрэглэх, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах зарчмыг баримтлах тухай заасан. Хуулийг нэг мөр хэрэглэхдээ орон нутаг, салбар, байгууллагын онцлогийг үл харгалзана хүний эрх, эрх чөлөө нийтийн эрх ашиг сонирхлыг хамгаалахдаа зөрчигдсөн эрхийг сэргээх арга хэмжээ авна гэж заасан байдаг. Энд дурдагдсан салбар гэдэгт улс төр, нийгэм, эдийн засгийн бүх салбар чиглэл орно. Харин байгууллага гэдэгт Улсын их хурал, Засгийн газар гэх зэргээр Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй төр, төрийн хэвшлийн бүх байгууллага хамаардаг. Ингэснээр аливаа салбараас үл шалтгаалан Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр, хууль шүүхийн өмнө эрх тэгш байна гэх зарчмыг хэрэгжүүлж байгаа хэлбэр юм. Хоёр жилийн өмнө УИХ-ын нэр бүхий гишүүд, төрийн өндөр албан тушаалтнууд, тэдгээрийн хамаарал бүхий этгээдүүд Монгол Улсын Засгийн газрын харьяа Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас илт сонирхлын зөрчилтэй гэдэг нь олон нийтэд ил болсон. Уг асуудал нь нийтийн ашиг сонирхлыг зөрчсөн учраас прокурор шүүхэд хандах ёстой.
УИХ-ЫН НЭР БҮХИЙ ГИШҮҮДИЙН АВСАН ЗЭЭЛИЙН ХӨРӨНГИЙГ БУЦААН САНД НЬ ТӨВЛӨРҮҮЛЭХ ЁСТОЙ
Учир нь нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн “Аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхтэй холбогдсон хориглолт” гэх 20 дугаар зүйлийн 20.2 дэх хэсэгт Монгол Улсын төрийн тодорхой албан тушаалуудыг нэр заан, тэдгээрийн албан тушаалтан болон тэдгээрийн хамаарал бүхий этгээдүүд нээлттэй тендер шалгаруулалтаас бусдаас төрөөс баталгаа гаргасан зээл хүртэгч байж болохгүй гэж заасан байдаг.
Хуулийн энэхүү хориглолтыг зөрчсөн бол байгуулсан гэрээ, контракт, авсан зөвшөөрлийг хүчингүй болгох, төрөөс гарсан зардлыг буцаан төлүүлэх хууль зүйн зохицуулалттай.
МУЕП Б.Жаргалсайхан Үндсэн хуульд төрийг төлөөлж шүүх хуралдаанд орно гэсэн заалтын дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж УИХ-ын нэр бүхий гишүүдийн авсан зээлийн хөрөнгийг буцаан санд нь төвлөрүүлэх ёстой. Гэрээ хэлцлүүдийг хүчингүй болгох хэрэгтэй. Хариуцлагаас тойрч, зугатаж ханалаа. Тиймээс МУЕП нийтийн ашиг сонирхлыг хамгаалах тухай прокурорын чиг үүргийг хэрэгжүүлэн хууль зөрчиж хийгдсэн нэр бүхий УИХ-ын гишүүд, сайд, албан тушаалтнуудын төрөөс баталгаа гарган авсан зээлийг төлүүлж төрийг алдагдалгүй болгох асуудлыг шийдвэрлэж өгсөн" гэлээ.
УИХ-ын гишүүн асан, хуульч Х.Тэмүүжин прокурорт хүсэлт хүргүүллээ
Posted by News.mn on Monday, March 2, 2020
Э.БУРАМ
Зочин 2020-03-03 66.181.161.61
Бүлэг гэмт хэрэгтэн луйварчид сайн дураараа олзоо эргүүлэн өгнө гэдэг юу л бол. Төрийн эрхийг бүрэн авч байж л шийдэгдэнэ дээ
Zailaad ug 2020-03-03 66.181.190.47
Ene nuguu huuli zyin said bsan temyyjin yy,elbegdorjtoigoo hamt zugataagyi yum uu? Adgiin n**** shyy dee chi chamaig mongolchuud gadarlah bhaa
ХУД-ийн иргэн Ш.Раднаа 2020-03-03 150.129.142.162
Уул нь ийм популизмийн шинжтэй үйлдэл хийхээргүй, хөгжил ярьж явах хүнсэн. Тэмүүжин минь наана чинь ЖДҮ-г ярих хүмүүс монголоор дүүрэн бий. Яагаад гэвэл толгой ажиллах хэрэггүй, амархан ажил учраас.Харин хөгжил ярих хүн монголд ховор. Яагаад гэвэл ухаан хэрэгтэй, бас хүч чармайлт гаргах ажил.
Zochin 2020-03-03 202.126.89.251
Busdin aldaagaar uursdiin hulgaagaa nuun genee gojiin jo
zochin 2020-03-03 202.126.89.251
Tsagaandaa garsan hulgaach nart hatuu haruitslaga tootsoh heregtei hamsaadnuudtain hamtad
Зочин 2020-03-03 202.126.89.103
УИХ гишүүн байхдаа пээдгэр гэж нөхцөлгүй гар байсан шүү. Гэмт хэрэг үйлдсэн нөхөр. Хүн тамалдаг төхөөрөмж авчирж …
Зочин 2020-03-03 114.137.121.49
Эмнэлгийг шорон болгож, үнэ цэнэтэй аппарат эвдэж, улсад өчнөөн тэрбумын хохирол учруулсан та бас хариуцлагаа хүлээх хэрэгтэй шүү
Зочин 2020-03-03 202.21.109.122
Сайд байхдаа энэ асуудлаар чив чимээгүй идэж ууж байсан биздээээ зайлаа та нар сонгуульд орон зай байхгүй анархистууд Даж утаагүй болгоод идэж буй Ман ыг хот сонгуульд зуу хувь дэмжинээ
Бат 2020-03-03 202.21.109.122
Эрдэнэ даргааа бас Илваторын Мөнгийг буцаа гээ улс Улс манан хохироллоо барагдуулахмёстой шүүү
Зочин 2020-03-03 103.229.121.69
Одоо ингэж алиатах хэрэггүй дээ. Хууль дуудахад хүрээд л очно гэсэн андууд чинь хаана байнаа хө
Чингэс хааны үр сад 2020-03-03 66.181.161.27
а**с бол дан хулгайч нар. Эхнээсээ гадаад руу зугтсан. Тэхүүжин зайл.
Хүннү 2020-03-03 202.179.25.125
Сонгууль болох нь өнгөрсөөн “сайн ах” минь. ЖДҮ-чид муу хүмүүс гэхдээ чи түүнээс дээрдэхгүй. Хэний захиасыг биелүүлэх гэж энэ хол хориотой цагаар гараад ирэв. Тийм л сүрхий юм бол өмнө нь наад үгээ хэлээд талбай дээр хэвтэх чинь яагаав. Чамайг бид мэднээ мэднэ.
jagaa 2020-03-03 66.181.161.53
26 сан байдаг гэсэн биз дээ. яагаад бусдыг нь ер хөндөхгүй байна. Өөрсдийнхөө хүмүүсийн түйвээсэн санг дуугүй өнгөрч бас боломгүйв аль альтай нь хариуцлага тооцох хэрэгтэй
Lol 2020-03-03 66.181.161.27
z**l n**** ANuus
зочин 2020-03-03 103.57.94.97
Эздийнхээ тѳрийн эсрэг хийсэн гэмт хэргийн асуудалыг халхавчилж, ѳѳр зүгт иргэдийн анхаарлыг сарниулж буй шоу гэж ойлгогдож байна. Одоо Монголчууд бид хошгирохгүй байхаа….
Зочин 2020-03-03 61.102.135.60
Еерийн нь хийсэн гай олон биздээ. Энэ одоо больмоор юм.
Зочин 2020-03-03 192.82.67.40
Сонгуулийн шоу,хаврын улс төрийн сэндормийг АН эхлүүлж бна даа,дайны хажуугаар дажин гэгч бна даа, ганц маск өгчихгүй байж,яаж ч шоудсан ялахгүй гь тодорхой.
Зочин 2020-03-03 202.9.40.109
Зээл авсан хүн төлж л таарна. Ийм юмаар худлаа улс төр хийгээд яахав. Харин төрийн мөнгийг буцааж өгөхгүйгээр идэж уусан нөхдөөс нэхэж жагсвал харин болно. Энэ хүн улсын хэдэн тэрбумаар хохироочихоод тэр мөнгөө төлж улсыг хохиролгүй болгож өгөөч ээ.
Зочин 2020-03-03 43.242.243.203
Одоо хүртэл төлөөгүй юм уу.
Зочин 2020-03-03 103.57.93.15
Жагсаал цуглаан хийх хориотой тул түүнийг баривлах хэрэгтэй биз дээ. Төрийн тусгай хамгаалтын барилгын алдагдал, тэрбум төгрөгийн үнэтэй LG компаний томографикийн аппаратын эвдрэлийн төлбөрөө төлж барагдуул хонгио толгойт минь!
Зочин 2020-03-03 103.57.93.15
Төрийн алдагдал гэж вуг хэлдэг юм бол доо!
aagii 2020-03-03 192.82.77.75
he he he songuuli dohohoor ard tumendee hairtai humuus olsnroh um aa, he he hosnin snog
zochin 2020-03-03 58.109.161.167
Sain ah genet serev uu
Равдан 2020-03-03 66.181.181.25
Юуны өмнө Ухнаагийн Хүрэлсүх, Ухнаагийн Давхарбаяр нарын ЖДҮчидийн авсан зээлийг төлүүлж иргэддээ тараан өгөх хэрэгтэй
Зочин 2020-03-03 103.57.93.15
Битгий горьд
Зочин 2020-03-03 192.82.72.140
РАВДАН ИЙМ ЖИЖИГ АСУУДЛААР ЮМ БИЧИХГҮЙ НЭР БАРИХХАА БОЛИОРОЙ
Зочин 2020-03-03 202.126.89.200
Тэмүүжин минь нөгөа сарам дүү нь сайнуу
zochin 2020-03-03 103.14.38.137
chi turiin omchiin emnelgiin tonog tuhuurumj suitgesen tulburuu tulsun uu uuruu.ulsad hohirol uchruulsanaa yah gej bainaa
zochin 2020-03-03 192.82.70.49
ene neg balai amitan odoo boliosoi henii yatgalgaar hvdnii bulsi bolj yavaa boldoo b**s hvrchihlee
Зочин 2020-03-03 202.179.26.185
ЖДҮДС-аас мөнгө авсан УИХ-ын гишүүдийг эргүүлэн татах Улсын Ерөнхий прокурорын саналыг УИХ олонхын саналаар хүлээж аваагүй билээ. Иймээс Хууль Цаазын Тэргүүн Улсын Ерөнхий прокурор тэдгээр УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцох аргагүй болсон тул ядаж өөрийн санаачлагаар өөр хууль хэрэглэж Нийтийн ашиг сонирхлын тухай хуулийн дагуу тэдгээр гишүүдийн авсан зээлийг хүүтэй нь эргүүлэн төлүүлэх шийдвэр гаргах хүсэлтийг Шүүхэд өөрийн биеэр гаргаж Иргэний журмаар шийдүүлэх бүрэн эрхтэй гэдгийг л Х.Тэмүүжин сануулсан байна.
жак ма 2020-03-03 124.158.107.35
буцаан төлөх нь ойлглмжтой албан тушаал урвуулан ашиглаасны төлөө хуулийн хариуцлага хүлээх ёстой юуны сонгуульд нэр дэвших
zochin 2020-03-03 212.95.5.138
Butsaaj tuluh noilgomjgui tuluhgui tom baychuud n Ih hurlin gishuud jijig dundiihaa mungiig avah esgui. Tiimees shiitguuleh heregtei
Зочин 2020-03-03 103.57.93.15
Хонгио толгойт УИХ-ын сонгуульд ялна гэж горилж яваа байхдаа. Хар тамхины хэрэгт нэр холбогдож, төрийн тусгай хамгаалтын эмнэлэгийн барилгыг шорон болгон хувиргаж байсан хогийн амьтан
Иргэн 2020-03-03 66.181.176.128
Авах ёстой юмаа авна гэдэг хэллэг гишүүлиын дунд гарсан байдаг Зориуд зээл өгөөд эргээд хэрэгт татна гэж барьцаалаад Монгол төрд хохиролтой хууль ОУ н хэлцлийг батлуулахаар зохион байгуулсан гэдэг яриа гараад байгаа гадны улсын технологи гэдгийг олон түмэн минь анхаарч сэрэмжтэй байгаарай
Иргэн 2020-03-03 64.119.26.141
ЖДҮ бол бүлэглэн үйлдсэн тёррорист маягийн гэмт хэрэг мөн. Хуулийн өмнө буруугаа хүлээж шийтгэлээ амсах ёстой.
Зочин 2020-03-03 103.57.93.15
т*******т гэмт хэрэг гэж юуг нэрлэдгийг энэ нөхөр ер нь мэддэг юм болов уу! Юмыг зүгээр л үнэнээр нь бичиж сурах хэрэгтэй. Сүржигнэхээ л болчих гэж хүзүүгүй толгрйт хэлж байсан даа
Элдэв Очир 2020-03-03 119.40.103.3
Одоо болтол төлж дуусгаагүй юм уу.
Мйн 2020-03-03 103.9.90.130
Энэ УИХ-ын гишүүд одоо болтол төлөөгүй юм уу,
Зочин 2020-03-03 202.126.88.222
Зөв.
zochin 2020-03-03 202.9.40.183
Zeelee tuluugui zeel avsan companytai yamar 1 holboo hamaaral buhii humuusiig songuulid ner devshuuleh yosgui
Зочин 2020-03-03 66.181.161.63
ene neg erguu bgaa yumuu soliorood l yavahiin