Трампын байгуулсан энхийн гэрээний гууль нь цухуйж эхэллээ | News.MN

Трампын байгуулсан энхийн гэрээний гууль нь цухуйж эхэллээ

Трампын байгуулсан энхийн гэрээний гууль нь цухуйж эхэллээ

Трампын байгуулсан энхийн гэрээний гууль нь цухуйж эхэллээ

Хоёрдугаар сарын 29-нд 19 жилийн турш үргэлжилсэн дайныг зогсоохоор АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео, Афганистаны эвлэрүүлэх газрын тусгай төлөөлөгч Залмай Халилзад Талибаны ахмад албан тушаалтан Муллах Абдул Гани Брадартай Катарт уулзаж  энхийн гэрээнд гарын үсэг зурсан билээ. Харин Вашингтонд Ерөнхийлөгч Трамп засаглалынхаа сүүлийн жилд Афганистаны дайныг дуусгах амлалтаа биелүүлж, энхийн гэрээ байгуулсныг тунхаглаж, америкчуудад талархал илэрхийлэхийн хажуугаар Талибанчууд АНУ-тай энх тайван тогтоохыг удаан хугацаанд хичээж байсан хэмээн ярьсан байна. Гэвч түүхэнд алтан үсгээр бичигдэх энхийн гэрээнд зурсан гарын үсэгнийх нь бэх хатаж амжаагүй байхад Афганистаны засгийн газар болон Талибан гэрээний тодорхой нөхцлүүдийг дагахгүй гэдгээ зарлаад байна. Хэрвээ гэрээ хүчин төгөлдөр хэрэгжвэл Афганистаны дайн бүрмөсөн төгсч, америк цэргүүд гэртээ харих юм.

Афганистаны ирээдүйн талаар хэлэлцэж, энх тайвныг тогтоох төлөвлөгөөнд Афганистаны засгийн газар оролцоогүй тул Талибаны 5000 хоригдлыг суллуулах нөхцлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй хэмээн Афганистаны Ерөнхийлөгч мэдэгдсэн бөгөөд нөгөө талаас Талибан Афганистанд хоригдож буй 10 мянган хүнийх нь дор хаяж 5000 хүнийг нь суллахгүй бол галаа зогсоохгүй хэмээгээд Афганистаны цэргүүдтэй байлдсаар байгаа ажээ.

Афганистаны байр суурь:

-Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Гани гэрээ байгуулсны ердөө маргааш "Энх тайван гэх нэрээр Талибаны 5000 хоригдлыг суллах боломжгүй. Энэ бол Афганистаны ард иргэдийн аюулгүй байдлын төлөөх хамгийн зөв шийдвэр" хэмээн ярьжээ. Тэрбээр АНУ хоригдлуудыг суллах талаар санаачилсан ч эцсийн бүлэгт шийдвэр гаргах эрхийг Кабулд үлдээсэн гэдгийг онцолсон байна. Мөн тус гэрээний төлөвлөгөөг гаргахад Ерөнхийлөгч болон засгийн газраас огт оролцоогүй тул Талибаны 5000 хоригдлыг суллах тухай заалтыг дагахгүй бөгөөд АНУ дур мэдэн тус хоригдлуудыг суллах эрхгүй гэсэн шийдвэр гаргажээ. Гэвч Ерөнхийлөгч Ганигийн шийдвэр Афганистан АНУ-аас аюлгүй байдал болон эдийн засгийн хувьд хараат байдаг учир Трампын өмнө дэндүү хүчгүйдэх юм.

Талибаны байр суурь:

-Талибанчууд АНУ-тай гэрээ байгуулсан ч Афганистантай зөвшилцөж чадаагүй тул олон улсын бус зөвхөн афган цэргүүдийн эсрэг галаа зогсоогоогүй байна. Энхийн гэрээний нарийн ширийн заалтуудыг Афганистаны засгийн газар болон Талибан АНУ-ын оролцоогүйгээр хэлэлцэх ёстой юм. Гэвч гэрээнд заасны дагуу Талибаны 5000 хоригдлыг суллах боломжгүй хэмээн Афганистаны зүгээс мэдэгдсэнд талибанчууд ийм шийдвэр гаргажээ. Талибаны төлөөлөгч Забихуллах Мужахид "Бид хэлэлцээр хийхэд бэлэн байна. гэвч өөрсдийн хүмүүсээ суллуулж авахаас нааш нэг ч үг солилцохгүй" хэмээн ярьжээ. Харин BBC агентлагийн ажиглагч Талибан цаашид үргэлжлүүлэн дайтах гэж байна уу эсвэл ердөө Афганистаны засгийн газарт шахалт үзүүлж байна уу гэдэг нь тодорхойгүй байна хэмээв.

АНУ-ын байр суурь:

-Афганистан дахь америк цэргүүдийн командлагч генерал Скотт Миллер "Бид энэхүү гэрээнд онцгой анхаарч байгаа. Талибанчууд ч гэсэн өндөр ач холбогдол өгнө хэмээн найдаж байна. Бид санаагаа маш тодорхой тусгасан. энх тайван тогтох л ёстой" хэмээн ярьжээ. Гэрээний заалтууд тодорхой. Талибаны зүгээс галаа зогсоож, Аль-Кайда болон Исламын улс бүлэглэлтэй хамтрахгүй байвал АНУ ирэх 135 өдрийн дотор Афганистан дахь 13 мянган цэргээ 8300 болгон цөөлөх аж. АНУ мөн НАТО-гийн болон бусад холбоотнуудтайгаа хамтран ажиллаж Афганистан дахь хүчний эвслүүдийг татан буулгахаа амласан байна. Цаашдаа Талибан гэрээгээ дагасаар байвал 14 сарын дотор үлдсэн бүх цэргээ гэрт нь хариулах гэнэ.

Дарийн утаа үнэртсэн өнгөрсөн 19 жилд Афганистанд АНУ-ын 2400 цэрэг амь үрэгдэж, 20 мянган цэрэг эрүүл мэндээ алдсан гэнэ. Мөн НАТО-гийн болон бусад 1100 цэрэг нас барж, 8 мянган цэрэг шархаджээ. 2019 оны байдлаар дайны нийт өртөг 737 тэрбум ам.доллараас давсан байна. Харин Афганистаны талд 130 мянга гаруй гэмгүй ард иргэд амь насаараа хохирч, 29 мянган афган цэрэг, цагдаа үрэгдэж, 20-35 мянган талибанчууд хорвоог орхижээ. Афганистаны зүгээс энэ дайнд 21 тэрбум гаруй ам.долларын хохирол амссан гэнэ.

ЭХ СУРВАЛЖ: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ХЭХЭ 2020-03-03 192.82.77.45

ЭНЭ ЛАЛАРУУДТАЙ ГЭРЭЭ БАЙГУУЛЖ ЯАДАГ БАЙНАА ТРАМП ГЭЖ ҮНЭН л***р АЙНАА

Avatar

трамп жанхуу 2 адилхан 2020-03-03 122.201.24.251

фашист трамп ийм л хулхи юм хийнэ. яг жанхуу шиг.

Avatar

Зочин 2020-03-03 202.9.46.39

Трамп алсын хараатай гэдгээ дахиад л нотоллоо ! Афганд зарлагдсан 737 тэрбум доллараа дахин нэмж зарлагдахыг хүссэнгүй ! Хамгийн гол нь гол өрсөлдөгч болох ОХУ өмнө талаасаа лалын маш өргөн аюул занал, өдөөн хатгалга дор дахин орлоо ! Энэ нь Оросын аюулгүй байдал нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд маш том заналхийлэл ирж буйн дохио билээ ! :Дээр нь Аюганистан бол дэлхийн хамгийн томоохон хар тамхи үйлдвэрлэгч, дамжуулагч орнуудын нэг билээ !!!

Avatar

Ovgon 2020-03-03 103.229.122.113

Ha ha ha saihan shinelsen uu ravdaan, chi amid yum uu, chamaig chin putleriiin ogson nairkad hordood chad bolson gej manaihan shuugiad baisan shde kkkk.

Avatar

РАВДАН 2020-03-03 66.181.161.112

ЧАМАЙГ ТЭГЖ БАЯРЛУУЛНА ГЭЖ ЮУ БАЙХ ВЭ?

Avatar

дондог 2020-03-03 59.153.112.152

ялалт

Avatar

Зочин 2020-03-03 66.181.188.190

Афганчууд дотор оо яах нь Трампад ямар хамаа байна. Ямартаа ч сонгуулийн амлалтаа ард түмнийхээ өмнө биелүүллээ. Бас ашиггүй дайнд зарцуулж байсан АНУ-гын мөнгийг хэмнэх боллоо. Дараа нь афганд асуудал хурцадвал АНУ буруугүй, тэндхийн 2 тал л буруутай. Гаднаас нь оролцох сонирхолтой "их гүрний хэнээтэй" нэгэн байвал оролцоно л биз…, гэж боджээ

Avatar

Зочин 2020-03-03 202.21.108.40

энэ лалууд гэмтэй шүү. лалд итгэдэггүй хүнийг алуул диваажинд төрнө гж бодож явдаг улс. лалд итгэж болохгүй гдгийг эрхбиш та мэддэг бх аа Трамп ага минь

Avatar

asd 2020-03-03 202.55.191.130

Архи байхгүй, хүүхэн байхгүй, ажил байхгүй элс шуурсан ийм газар байлдаж тоглохоос өөр юу хийхэв дэ…

Avatar

РАВДАН 2020-03-03 66.181.161.112

НӨХӨР ТРАМП ЭНЭХҮҮ ГЭРЭЭГ СОНГУУЛИЙН АМЛАЛТАА БИЕЛҮҮЛЖ ДАХИН СОНГОГДОХ НӨХЦӨЛ ГЭЖ ТООЦООЛООД АРАЙ Л ТҮРГЭН ТҮҮХИЙ ХИЙЧИХ ШИГ БОЛЛОО. ЕРТӨНЦИЙГ ЗАХИРАГЧ ПУТИНТЭЙ ЗӨВШИЛЦӨХ БАЙСИЙМДАА.

Avatar

Зочин 2020-03-03 202.21.108.40

ОХУ-н нийт э/засаг н АНУ-н нэгхэн мужийн э/засагтай орлогооро арайчу тэнцдэг гсн штэ хэхээ

Avatar

Ovgon 2020-03-03 202.55.188.91

s*** s*** hunhuuzaa kkk

Avatar

РАВДАН 2020-03-03 66.181.161.112

САВХИН ХАМАРТАЙ САЛГА ЭМГЭН ШИМНУУСГА САЛГАНААД Л САЛЬДИРХАЛААД Л?

Avatar

Ovgon 2020-03-03 103.229.122.113

Chi amid yum uu, chamaig chin putleriin ogson nairkad hordood chad bolson gej manaihan shuugiad bausan shde.

Avatar

РАВДАН 2020-03-03 66.181.161.112

ЭЛЬБЕКЖООРЖ ТА ХОЁР Л ТЭГЖ ЦУУРАА БИЗ.

1 0
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж