Израйлийн эрдэмтэд 5000 жил хадгалагдсан хөрөнгийн үлдэгдлээр шар айраг исгэжээ. Йерусалим их сургуулийн эрдэмтэн Ронен Хазан болон Ювал Гадот нар археологийн малтлагын үеэр олдсон шавар бааранд үлдсэн шар айргийн хөрөнгийг исгэх санааг гаргасан аж. Шар айргийн хөрөнгийг эртний филистимлян нарын амьдарч байсан Гат хотын тууриас дээрх олдворыг олжээ.
Шар айргийг найман долоо хоногийн турш исгэсний дараа мэргэжлийн амтлагч нарт амсуулахад “үнэхээр сонирхолтой”, самар, бананатай төстэй жимсний амттай байна” хэмээн хэлжээ. Өөр нэг амтлагч хэлэхдээ эртний хөрөнгөөр исгэсэн шар айраг нь “амттай, содон, тос шиг л орж байна” хэмээсэн байна. Мөн зарим хүмүүс “түлэгдсэн талх шиг” амттай хэмээжээ.
Зарим эрдэмтдийн үзсэнээр манай эриний өмнөх 5500 оноос эхлэн эртний египетчүүд шар айраг исгэж байсан гэж үздэг.
Эх сурвалж: CNN
onom 2020-03-03 119.40.98.106
Ер нь бол заримдаа зүгээр бусад хүн надаас илүү цаг зав, энергээ зарсан юм чинь надаас илүү л байгаа байх гэж бодож сурмаар байна. Намайг танихгүй юм чинь би юу гэж бурсан ичих зовох юу байхав гэж хандаад яахвдээ. Миний ажигласнаар БИЗНЕСМЕН хүмүүс их прагматик байдаг. илүү дутуу эго нь чухал биш гол юм нь ашиг олох нь чухал учраас асуудалд харьцангуй эго багатай ханддаг. Тэгээд мэдэхгүй зарим юмаа, энэ яагаад ингэв энэ тэр гэхээр мэдэхгүй тэр мэддэг улс нь бодсон л байж таараа гэж хариулж бна.
Зочин 2020-03-03 64.119.23.129
tanij medehgui uvchin husah ni dee huurhii, ertnii um bolgon sain bish, orchin tsagiin um bolgon shildeg ni bish gedgiig oilgomoor um
Зочин 2020-03-03 59.153.85.134
өвчний онош нь тогтоогдолгүй насыарсан хшний шээсийг ирээдүй үе маань оношын тогтоог гээд савлаад тавьчихсан чинь нөгөө ирээдүй жүүдүүд нь эсгэж уугаад л байж байх юм