5000 жил хадгалагдсан хөрөнгөөр шар айраг исгэжээ

Хуучирсан мэдээ: 2020.03.03-нд нийтлэгдсэн

5000 жил хадгалагдсан хөрөнгөөр шар айраг исгэжээ

5000 жил хадгалагдсан хөрөнгөөр шар айраг исгэжээ

Израйлийн эрдэмтэд 5000 жил хадгалагдсан хөрөнгийн үлдэгдлээр шар айраг исгэжээ. Йерусалим их сургуулийн эрдэмтэн Ронен Хазан болон Ювал Гадот нар археологийн малтлагын үеэр олдсон шавар бааранд үлдсэн шар айргийн хөрөнгийг исгэх санааг гаргасан аж. Шар айргийн хөрөнгийг эртний филистимлян нарын амьдарч байсан Гат хотын тууриас дээрх олдворыг олжээ.

Шар айргийг найман долоо хоногийн турш исгэсний дараа мэргэжлийн амтлагч нарт амсуулахад “үнэхээр сонирхолтой”, самар, бананатай төстэй жимсний амттай байна” хэмээн хэлжээ. Өөр нэг амтлагч хэлэхдээ эртний хөрөнгөөр исгэсэн шар айраг нь “амттай, содон, тос шиг л орж байна” хэмээсэн байна. Мөн зарим хүмүүс “түлэгдсэн талх шиг” амттай хэмээжээ.

Зарим эрдэмтдийн үзсэнээр манай эриний өмнөх 5500 оноос эхлэн эртний египетчүүд шар айраг исгэж байсан гэж үздэг.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж