Дугуйн замын ажлыг дөрөвдүгээр сард эхлүүлэх үүрэг өглөө | News.MN

Дугуйн замын ажлыг дөрөвдүгээр сард эхлүүлэх үүрэг өглөө

Дугуйн замын ажлыг дөрөвдүгээр сард эхлүүлэх үүрэг өглөө

Дугуйн замын ажлыг дөрөвдүгээр сард эхлүүлэх үүрэг өглөө

Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд хотод нийт 52.8 км урт дугуйн зам барихаар тусгасан. Энэхүү төслийн ажлын явцтай Хотын дарга С.Амарсайхан өнөөдөр /2020.03.03/ танилцаж, холбогдох албаны хүмүүст үүрэг өглөө.

Улаанбаатар хотын дугуйн замыг дөрөвдүгээр сарын 1-ны өдрөөс эхлүүлж зургадугаар сарын 1-нд дуусгах  шаардлага тавилаа. Төрийн албаны хүнд суртлыг арилгаж, хотын ажлыг түргэн шуурхай гүйцэтгэхийг хотын дарга С.Амарсайхан үүрэгдлээ. Тэрбээр “Нийслэлд 52.8 км дугуйн замын зураг төслийг хийх гэж гурван сар өнгөрч байна. Нэг нь мутраа хайрлах гэж бүтэн улирал өнгөрдөг буруу жишгээсээ хэзээ салах вэ. Өчигдөр өглөө би зураг төсөл бэлэн байлгах үүрэг өгсөн. Нийслэлийн харьяа байгууллагын 16 дарга нь өөрсдөөсөө шалтгаалах ажлыг ингэж удаахаар иргэд ажлаа бүтээх гэж цаг хугацаагаа алддаг. Та бүхнийг хариуцсан ажилдаа эзэн бол гэж хэлье. Бүтэн 20 хоног зурж чадаагүй гарын үсэг чинь 20 минутад л бүтэж байна. Хууль тогтоомж нь тодорхой байхад хуулийн хүрээнд шийдэх ажлаа хурдан шуурхай хий. Тойрох хуудас зурах, гарын үсэг зурахаар захирамжийн төсөл үргэлжилж байна гэж хэдэн сар өнгөрдөг байдлыг өөрчлөх хэрэгтэй. Нийслэлийн мэргэжлийн хяналт зам дагуу ТҮЦ-үүдээ чөлөөл, Авто замын хөгжлийн газар, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийнхэн дугуйн замын ажлыг зураг төсөл, хэрэгжилтэд анхаар” гэлээ.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Дугуй хаяа унадаг хүн 2020-03-03 66.181.161.103

Надад бол дугуйн замын зөндөө санал бодол бна. Дугуйчдаасаа асуух хэрэгтэй дээ

Avatar

Ok ok 2020-03-03 203.91.115.53

Daraagiin erunhii said erunhiilugch ih hurliin darga boloh undur magadlaltai hun shuu amjilt husie

Avatar

Иргэн 2020-03-03 64.119.26.141

Дугуйн зам яах вэ. Авто зогсоолоо түргэл.

Avatar

Зочин 2020-03-03 202.131.243.190

Машин зогсох битгий хэл явах газаргүй болго. НИЙТИЙН ТЭЭВЭР, явган хүний зам, дугуйн зам хэрэгтэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж