Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд хотод нийт 52.8 км урт дугуйн зам барихаар тусгасан. Энэхүү төслийн ажлын явцтай Хотын дарга С.Амарсайхан өнөөдөр /2020.03.03/ танилцаж, холбогдох албаны хүмүүст үүрэг өглөө.
Улаанбаатар хотын дугуйн замыг дөрөвдүгээр сарын 1-ны өдрөөс эхлүүлж зургадугаар сарын 1-нд дуусгах шаардлага тавилаа. Төрийн албаны хүнд суртлыг арилгаж, хотын ажлыг түргэн шуурхай гүйцэтгэхийг хотын дарга С.Амарсайхан үүрэгдлээ. Тэрбээр “Нийслэлд 52.8 км дугуйн замын зураг төслийг хийх гэж гурван сар өнгөрч байна. Нэг нь мутраа хайрлах гэж бүтэн улирал өнгөрдөг буруу жишгээсээ хэзээ салах вэ. Өчигдөр өглөө би зураг төсөл бэлэн байлгах үүрэг өгсөн. Нийслэлийн харьяа байгууллагын 16 дарга нь өөрсдөөсөө шалтгаалах ажлыг ингэж удаахаар иргэд ажлаа бүтээх гэж цаг хугацаагаа алддаг. Та бүхнийг хариуцсан ажилдаа эзэн бол гэж хэлье. Бүтэн 20 хоног зурж чадаагүй гарын үсэг чинь 20 минутад л бүтэж байна. Хууль тогтоомж нь тодорхой байхад хуулийн хүрээнд шийдэх ажлаа хурдан шуурхай хий. Тойрох хуудас зурах, гарын үсэг зурахаар захирамжийн төсөл үргэлжилж байна гэж хэдэн сар өнгөрдөг байдлыг өөрчлөх хэрэгтэй. Нийслэлийн мэргэжлийн хяналт зам дагуу ТҮЦ-үүдээ чөлөөл, Авто замын хөгжлийн газар, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийнхэн дугуйн замын ажлыг зураг төсөл, хэрэгжилтэд анхаар” гэлээ.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ