Путин ижил хүйстний гэрлэлтийг Үндсэн хуулиар хориглох санал оруулжээ

Хуучирсан мэдээ: 2020.03.03-нд нийтлэгдсэн

Путин ижил хүйстний гэрлэлтийг Үндсэн хуулиар хориглох санал оруулжээ

Путин ижил хүйстний гэрлэлтийг Үндсэн хуулиар хориглох санал оруулжээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ижил хүйстний гэрлэлтийг Үндсэн хуулиар хориглох саналыг Төрийн Думд өргөн барьсан байна. Тэрбээр уламжлалт гэр бүлийн харилцаа буюу зөвхөн эр эм хүмүүсийн хооронд л гэр бүлийн харилцаа байх ёстой гэдэг байр суурийг хатуу баримталж ирсэн нэгэн юм.

Нийт 24 хуудас нэмэлт өөрчлөлтийн саналыг тэрбээр танилцуулсан бөгөөд үүнд ОХУ-ыг олон улсын байгууллага, гэрээ хэлэлцээрт “Зөвлөлт Холбоот улсын залгамжлагч” хэмээн нэрлэх, Оросын газар нутагт гадны улс орнууд санаархаж буйг буруутган шийтгэх гэх мэт саналууд мөн багтжээ. Ингэснээр дэлхийн II дайнд ЗХУ-ын гүйцэтгэсэн үүрэг, түүхийн үнэт зүйлийг хамгаалах, ард түмний итгэл үнэмшлийг бататгах гэх мэт олон ач холбогдолтой гэж үзсэн байна.

Тус улс нь 1993 оноос хойш анх удаа Үндсэн хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулахаар төлөвлөж байгаа юм. Нэмэлт өөрчлөлтийн асуудлаар ирэх дөрөвдүгээр сарын дундуур улс орон даяар бүх нийтийн санал хураалт явуулах юм байна.

Эх сурвалж: The Guardian

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж