Гандан, хийдүүд цахимаар засал ном уншиж байна | News.MN

Гандан, хийдүүд цахимаар засал ном уншиж байна

Гандан, хийдүүд цахимаар засал ном уншиж байна

Гандан, хийдүүд цахимаар засал ном уншиж байна

Монголчууд сар шинийн 15-нд багтаж, засал номоо хийлгэдэг уламжлалтай. Энэ өдрүүдэд сүсэгтэн олны хөлд гандан хийдүүд дарагддаг байлаа. Учир нь, шинийн 15-ны дотор засал номоо хийлгэснээр үйлдсэн буян, номын үр хэдэн зуу дахин үржигддэг гэсэн ойлголт сүсэгтнүүдэд байдаг.  Гэвч, хулгана жилийн хувьд шинэ коронавирусийн халдвараас сэргийлэх зорилгоор сүм, хийдүүдийн үйл ажиллагааг түр зогсоосон билээ.

Төмөр хулгана жилийн засал номоо уншуулах хүсэлтэй сүсэгтэн олонд хандаж Монголын бурхан шашны төв Гандантэгчинлэн хийдийн хамба лам Д.Чойжамц “Шинийн 15-ны дотор засал номоо хийлгэх гэж иргэд яардаг учраас энэ жил  өвчний аюул холдсоны  дараа засал номыг тусгай лам нар өдөр товлож байгаад  хийнэ” хэмээн мэдэгдсэн.

Тэгвэл Гандантэгчинлэн хийд сүсэгтэн олны заслыг My.gandan.mn  цахим сайтаар айлтгаж байна. Харин Зүүн хүрээ Дашчойлин хийд Dashichoiling апп-аар дамжуулан  тус хийдийн ойр орчимд байх үедээ Zuun Khuree гэсэн Wi Fi сүлжээнд үнэ төлбөргүй нэвтэрч, номоо захиалах бөгөөд хэрэв хол зайнаас захиалах бол апп-аас ном захиалгын программ руу нэвтрэх эрхийн купоныг  худалдан авч номоо захиалах юм байна. Төлбөрөө аль ч банкны карт ашиглан төлж болох аж.

АЛЬ Ч ҮЕД ИРГЭД НОМ УНШУУЛЖ, ЗАН ҮЙЛ ХИЙЛГЭХ БОЛОМЖТОЙ

ГАНДАНТЭГЧИНЛЭН ХИЙДИЙН ОЛОН НИЙТТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБАНЫ ДАРГА Ж.ОДГАРЬД:

-Ерөнхийдөө сүсэгтэн олон шинийн 1-15-нд ном уншуулж, засал номоо хийлгэдэг нь эртнээс тогтсон ёс заншил, зан үйлийн нэг юм. Нөгөө талаас бар сарын шинийн нэгэн буюу  хаврын тэргүүн сарын 15-ны хугацаанд бурхан багш эрт хувилгаан үзүүлж, ном номлосон үе. Энэ үед алив буяны үйлийг үйлдвэл үлэмж илүү буюу  эгэл жирийн өдрөөс илүү тустай гэж сүсэгтэн олон, бурхны шавь нар үздэг. Ер нь аль ч үед иргэд ном уншуулж, зан үйл хийлгэх боломжтой ч заавал цагаан сарын шинийн 1-15-нд засал, номоо хийлгэхийг зорьж эрхэмлэдэг нь ийм учиртай. Гэхдээ сар бүрийн шинийн нэгнээс 15-н хүртэлх хугацаа биш юм гэдгийг ойлгох нь зүйтэй" гэв. 

Бурхны шашинд шинийн 15-нд багтаан ном уншуулж, засал хийлгэнэ гэж айлдаагүй гэж зарим лам нар үзэж буй ч  иргэдийн олонх нь Цагаан сарын шинийн нэгнээс 15-нд багтаж засал, номоо хийлгэх эртний уламжлалаа дагадаг. Мөн залуусын хувьд жилийнхээ заслыг хийлгэх тал дээр ач холбогдол өгдөггүй бол ахмад настнууд энэ ёс заншлыг илүү эрхэмлэдэг гэдгийг лам нар хэлж байв. 

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Сүсэгтэн 2020-03-03 202.9.40.175

Баярлалаа Гялайлаа

Avatar

Зочин 2020-03-03 66.181.161.30

Ном уншхаар юу сайжирдаг юм бол. Үүний төлөө мөнгө төлж бгааг ойлгох ухаан хайрлаач. Авах тэнэг бхад зарах тэнэг олдоноо гэж юутай үнэн бэ өмбүүүүүүүүү

Avatar

Зочин 2020-03-03 103.229.123.251

Энэ нь шиг худлаа юм байхгүй. Зүгээр л өдөр тутмын уншлага аа үйлдэж байгаа. Эд нар тэгж хүний төлөө гар хоосон хөдөлдөг улс бишээ.

Avatar

Зочин 2020-03-03 122.201.31.28

Ерөөс цаашид ингэж уншуулж баймаар юм байна дөө!!! Нэг дор олуул бөөгнөрөн шахцалдаж байснаас.

Avatar

Багш 2020-03-03 192.82.69.172

Заслын номоо заавал уншуулах хэрэгтэй шүү. Та нарт өөрсөнд чинь л хэрэгтэй дээ.

Avatar

Зочин 2020-03-03 66.181.161.30

Ккк ингэж бизнэсс хийхгүй ээ залуус харин ч ирээдүйд та нарыг хэрэглэгчгүй болгоно

Avatar

Зочин 2020-03-03 195.228.73.42

Баярлалаа. Гадаадад байгаа бидэнд хэрэг тустай юм байна номоо уншуулахад

Avatar

Online Unegui Gandan 2020-03-03 222.105.107.253

Online Unegui Gandan bguulagdsan, ta buhen hussen buhnee unegui tataj avch bno. Tavtai morilono uu.

Avatar

Зовлон болохоор лам таргална 2020-03-03 202.55.188.34

Ер бол монголчууд ухаантай байж . Зовлон болохоор лам таргалдаг гэж . Одоо лам нар болиосоо . Заавал ном уншина гээд байх юм . Ном уншуулсанаараа бид дэлхмйд тэргүүлэгч баян болохоор. Гэтэл одоо хамгийн ядуу хэвээрэээ ???????

Avatar

төлбөртэй 2020-03-03 185.220.102.6

Одоо наад бизнесээ зүгээр зогсоо тэнэг юм шиг бүр улайралдаад дайраад байх юм. Та нарыг уншдаг юмыг Монголчууд бараг цээжилсэн өөдөлсөн юм алга.

Avatar

Зочин 2020-03-03 202.126.89.157

Энэ жил гайтай короннавирусээс болж ашиг орлого муутай ажиллаж бна даа уул жил жилийн цагаан сарын дараа хамгийн их ашигтай ажилладаг юмсан за яахав дараа жил хүлээнээ хө

Avatar

Зочин 2020-03-03 202.126.89.157

Лам гуай

Avatar

зочин 2020-03-03 202.131.227.30

Тэгвэл ийм тийм ном уншина гээд л ном гаргачих лдаа тэгвэл хүмүүс ум дари гээд л уншаад л заслаа хийчихвэл амар юм биш үү
Эсвэл лам нар орлогүй болчих уу Ер нь Төвд ном уншаад Төвдүүд засарсан уу сайн бодох л асуудал…….

Avatar

Зочин 2020-03-03 202.126.89.157

Түвдүүд хамгийн ядуурсан улс болсон

Avatar

асуулт 2020-03-03 202.21.115.165

Мөнгөтэй, мобайл банктайд нь засал хийж өгөөд, мөнгөгүй ядууг нь тэр чигт нь орхи. Бурхан Будда ингэж сургасан байдаг юм уу?

Avatar

Зочин 2020-03-03 43.242.243.139

Бурханыг авилгадаж хvмvvсийн ажлыг нь бvтээж егдег аймаар гарууд даа

Avatar

Зочин 2020-03-03 185.220.101.51

Жилийн орлого нь тасраад хоол нь хоолойгоор давхаа байгаад шөнө унтаж чадха байсан хэдэн шимэгчингүүд. БНХАУ-д, ЭМЯ-д бага гэлгүй хандив өгчих сэтгэлгүй. Жирийн нэг монгол тэтгэвэрийн хөгшнөөс долоон дор амьтад.

Avatar

Зочин 2020-03-03 124.158.107.35

мобайлаар төнгө авах гдл үхчих гд бнуу, бүх жилтний ийн заслыг хийнэ гээд хийддээ номоо унш ихад болийшд нэг удаа үнэгүй буян үйлдээд

Avatar

Zochin 2020-03-03 88.123.12.143

Turchaa yuu daa zailuul

Avatar

Лоө 2020-03-03 66.181.179.166

Энэ нэг хэдэн зүгээр байж чадахгүй нөхдүүд чимээгүй л номоо унш л да заавал хэдэн төгрөг салгачих гээл ингэж байна тэгэж байна гээл

Avatar

irgen 2020-03-03 202.131.225.150

Hervee tsahimaar unshij boldog bol application neechvel zgeer yum bnaa kkk

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж