Гуравдугаар сард цасан болон шороон шуургатай байна | News.MN

Гуравдугаар сард цасан болон шороон шуургатай байна

Гуравдугаар сард цасан болон шороон шуургатай байна

Гуравдугаар сард цасан болон шороон шуургатай байна

Монгол орны ихэнх нутаг цастай, мал аж ахуй отор нүүдэл ихтэй байгаа тул зарим орон нутагт хаваржилтын нөхцөл байдал хүндэрч болзошгүй байна. Ус цаг уур орчны шинжилгээний газрын Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтэст ирүүлсэн хоёрдугаар сарын сүүлийн 10 хоногийн мэдээллээр найман аймгийн 39 сум цагаан зудтай байгаа бол 12 аймгийн 47 суманд зудын эрсдэлтэй байна. Хоёрдугаар сарын 29-ны байдлаар нийт нутгийн 60 орчим хувьд цасан бүрхүүл тогтжээ. Үүнээс Алтай, Хангай, Архангай, Өвөрхангай, Сэлэнгэ Хэнтий нуруу хангайн бүсийн нутгаар 20 см-ээс дээш зузаан цастай байна. Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу цагаан зудын байдалд хийсэн үнэлгээгээр Увсын Малчин, Улаангом, Баруун туруун, Завханы Нөмрөг, Тосонцэнгэл, Баянхайрхан, Хөвсгөл зэрэг нутаг зудын нөхцөл байдал үүсчээ. Хоёрдугаар сарын сүүлийн арав хоногт Монгол орны нийт нутгаар цасны зузаан хангайн бүсийн нутгаар нэмэгдсэн байна.

Тиймээс  Шадар сайдаар ахлуулсан шуурхай бүлэг Архангай, Булган, Орхон, Завхан, Хөвсгөл, Увс аймгуудад улсын нөөцийн 2303 тонн өвсийг үнэгүй, 2025 тонн тэжээлийг 50 хувь хямдруулан олгохоор шийджээ. Мөн Завхан, Архангай, Өвөрхангай, Увс аймгийн Онцгой байдлын газар, Орхон Завхан, Хөвсгөлийн гурван сум тус бүрт нийт долоон автомашин олгох шийдвэр гаргасан байна.

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны мэдээлснээр хаваржилтад 5500 тонн өвс, 3000 тонн тэжээл шаардлагатай байгаа аж. Одоогийн байдлаар аймаг, сумын аюулгүй нөөцөд 5862 тонн өвс, 4134 тонн тэжээл байгаа нь хангамж  хүрэлцээтэй байгаа юм байна.

Энэ жил нийт нутгаар цас их орсонтой холбогдуулан хаврын шар усны үерээс хамгаалах ажлыг аймаг, орон нутаг одооноос хийж эхлэх, малчид, иргэдэд цас дарж нөөцлөн хаврын улиралд мал услах бэлчээрийг усжуулах арга хэмжээний төлөвлөгөө гаргаж ажиллах шаардлагатай байгаа үүсчээ. Цаг уур, орчны шинжилгээний газраас авсан мэдээллээр гуравдугаар сард олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох төлөвтэй байгаа юм. Сарын эхний арав хоногт нийт нутгаар хүйтний эрч чангарч, агаарын температур 15-20 градус, салхи   12-14 м/с хүрч, цасан болон цасан шуургатай. Сарын дунд үеэс цаг агаар тогтуун болж нийт нутгаар дулаарах төлөвтэй байна.  Энэ талаар УЦУОШГ-ын Цаг уурч Ш.Тэргэлээс тодрууллаа.

-Гуравдугаар сард цаг агаарын урьдчилсан төлөв байдал ямар байхаар байна вэ?

-Энэ сард төвийн нутгийн зүүн хэсэг, говийн аймгуудын ихэнх нутгаар олон жилийн дундаж орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй байна. Төв аймгуудын зүүн хойд, Зүүн аймгуудын ихэнх нутгаар олон жилийн дунджаас ахиу цас орох төлөвтэй байна. Агаарын температур сарын нэгдүгээр арав хоногт нийт нутгаар хүйтрэх төлөвтэй. Хоёрдугаар арав хоногийн дунд үеэс хүйтний эрч суларна.

-Олон жилийн дунджаас дулаан байна гэхээр?

-Гуравдугаар сарын агаарын температур нь олон жилийн дунджаар Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр 12-20 градус, говийн аймгуудаар 2-4 градус , бусад нутгаар 6-10 градус хүйтэн байдаг. Энэ жил гуравдугаар сард дээр дурдсанаар Төвийн аймгуудын зүүн хойд, Зүүн аймгуудын ихэнх нутгаар дулаарна.

-Сарын эхний арав хоногт хүйтний эрч чангарч, цасан шуургатай байх төлөвтэй байна. Орон нутагт цаг агаарын нөхцөл байдал ямархуу байх вэ?

-Сарын эхээр буюу нэгдүгээр арав хоногт нийт нутгаар хүйтний эрч чангарна. Дархадын хотгороор өдөртөө 15-20, шөнөдөө 25-30 градус хүйтэн хононо. Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр өдөрт 10-15 градус, шөнөдөө 20-25 градус хүйтэн. Бусад нутгаар өдөрт 5-10 градус, шөнөдөө 15-20 градус хүйтэн байна. Гуравдугаар сарын эхэн болон дунд үеүдэд нийт нутгаар цас орох төлөвтэй. Сарын гуравдугаар арав хоногийн сүүлчээр нойтон цас орох төлөвтэй байна. Цаг агаар тогтворгүй үед  салхины хурд зарим үед 12-14 м/с, зарим нутгаар 14-16 м/с хүрч ширүүсэх буюу цасан болон шороон шуургатай. Говийн аймгуудын нутгаар зарим үед 20-24 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурна гэлээ.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-03-03 202.179.31.125

unegui ovs tejeel malchidad taraadagaa boliosoi doo

Avatar

Хүн 2020-03-03 203.91.119.42

өмнөх жилүүдээс харин ч хүйтэн санагдаад байгаа шүү

Avatar

Зочин 2020-03-03 202.131.250.130

za yukkuu harinch duulahan jil uvul bolj bna, ingehed chi bairand amidaradag bhaa???

Avatar

mnvcmmnvc 2020-03-03 202.131.235.74

Хоёрдугаар сарын сүүлийн арав хоногт Монгол орны нийт нутгаар цасны зузаан хангайн бүсийн нутгаар нэмэгдсэн байна.
Энэ өгүүлбэрийнхээ утгыг мэдээ бичигч маань ойлгож байгаа болов уу.

Avatar

vcmnmnmnvc 2020-03-03 202.131.235.74

Архангай, Өвөрхангай, Сэлэнгэ Хэнтий нуруу хангайн бүс гэж байдаг болсон юм болов уу.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж