Уханьд өвчлөгсдийн тоо буурч, тусгай эмнэлгийг хаав | News.MN

Уханьд өвчлөгсдийн тоо буурч, тусгай эмнэлгийг хаав

Уханьд өвчлөгсдийн тоо буурч, тусгай эмнэлгийг хаав

Уханьд өвчлөгсдийн тоо буурч, тусгай эмнэлгийг хаав

Шинэ коронавирусийн халдварын голомт Хятадын Хубэй муж болон Ухань хотод өвчлөгсдийн тоо буурч, эдгэрсэн хүний тоо нэмэгдсээр байна. Тэгвэл халдварын тархалт өндөр байхад яаралтайгаар барьж босгосон 16 эмнэлгийн нэг нь сүүлчийн өвчтөнөө эдгээж гаргаснаар үйл ажиллагаагаа зогсоосныг Хятадын “CCTV” мэдээлжээ. Ухань хотод түр хугацаанд үйл ажиллагаа явуулах 16 эмнэлэг нээсэн нь 13 мянган орыг шинээр бий болгож 12 мянган хүнд тусламж, үйлчилгээ үзүүлжээ.

Хятадын Үндэсний эрүүл мэндийн комиссын төлөөлөгч Ми Фэн хэлэхдээ “Ухань хотод халдварын эрчимтэй тархалтыг хяналтдаа авсан. Ухань хотоос гадна Хубэй муж болон бусад мужуудад эмчилгээ үр дөнгөө өгч, хүмүүс эдгэрсээр байна” гэж мэдэгджээ.

Ухань хотод өнгөрсөн 2019 оны арванхоёрдугаар сард гарсан халдвараар 86500 гаруй хүн халдварласны олонх нь Хятад, тэр дундаа Хубэй мужид байв. Хятадад халдварын тоо буурч эхэлсэн ч дэлхийн 76 оронд халдварын тархалт эрчимтэй нэмэгдэж, 3100 гаруй хүн нас бараад байна. Хубэй мужид Ням гаригт халдварын 196 тохиолдол шинээр бүртгэгджээ. Энэ нь өнгөрсөн нэгдүгээр сараас хойш хоногт нэмэгдэж буй халдварын тоо анх удаа буурсан тохиолдол байв. Хятадад Ням гаригт нийтдээ 202 тохиолдол бүртгэгдсэн аж.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
55
ЗөвЗөв
9
ГайхмаарГайхмаар
5
ХарамсалтайХарамсалтай
5
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Irgen 2020-03-03 192.82.70.27

Helj sanuulaad bhad yavaad Bga humuusiig butsaaj bitii oruulaachee sejigtei humuus olnooro ireed bshde gadnaas irsen buh huniig 14 honog tusgaarlaj hyanaachee sejiggui geed shuud oruulaad bhin mash ih ersdeltei shude agaariin hilee tur zogsoovol taarna gadagsha yavah ursgaliig ch bas adilhan zogsooh heregtei

Avatar

Irgen 2020-03-03 192.82.70.27

Taivshruulj bgad hil ongoilguulah sanaa Yu ?
Odoo agaariin hilee tur hugatsaand bur musun oroh garah hudulguuniig haagaachee sejigtei humuus mash ih irj bnashde 1 l Hun virus teegeed orood irhed bid balarna shde odo orj irj Bga humuusiig sejigtei sejiggui bugdiig ni tusgaarlaj hyanaltanda avaachee nuuts uyede shinj temdeg ilrehguishde Yu huleegeed bgan be agaariin hilee haagaachee

Avatar

neg hun 2020-03-03 103.212.119.226

hyatad yahuu ene virusee tarhaltiig gartaa avlaa gehed zunduu olon uls oron bgaa shuudee solongosd gehed dainii baidal avtsan tegeed bhad udirdlaga aa aldaj bhad yana daa

Avatar

Зочин 2020-03-03 49.0.212.50

үр дөнгө болоогүй ээ. хорио цуцаллаа гээд л 3 сарын дараагаар өнөө уханы захаа бахь байдгаар нь ажиллуулаад эхлэнэ. өмнө нь тэгсэн. сарс, корона. одоо бас яаж хувираад гараад ирэх бол. хэдэн янзын корона болох юм говид 19, говид 20, говид 21. юу юу ч юм.

Avatar

Зочин 2020-03-03 122.201.19.99

Ashgyi dee . eruul enkh amid mend baival arga ni oldono doo

Avatar

Зочин 2020-03-03 64.119.26.133

ашгүй дээ эрүүл энх. эв найртай байвал болно доо

Avatar

Шаарий 2020-03-03 202.126.89.70

Чухамаа чухам

Avatar

Зочин 2020-03-03 203.91.115.45

хятадууд энэ вирустай холбоотойгоор хуучин мөнгөн дэвсгэртүүдээ устгаж байгаа гэсэн манайд тэр хуучин мөнгө нь халдвар тээгээд ороод ирэхвийдээ мөнгөн гуйвуулга хийж байгаа банкууд хувь хүмүүс анхаармаар

Avatar

Зочин 2020-03-03 202.126.89.70

Мөнгийг нь халуун усанд хийж оруулах хэрэгтэй тэгвэл зүгээр

Avatar

Ямар өрөвдөмөөр юм дээ зайлуул 2020-03-03 91.231.169.123

За даа халдварт тахал гэдэг өргөс авах дайний зүйл биш ингэж дэлхийд хар массиийг ашиглаж сенсааци тарьж байгаад хоригоо цуцалуулж иргэдээ нэвтэрүүлэх гэсэн башир арга дор хаяж 6 сар чанга хорио цээрийн дэглэм барьж байж намдаж байвал их юм!!!

Avatar

Zochin 2020-03-03 66.181.161.68

Tiim shuu. Hytadad hynaltandaa avsan bj bno. Busad ulsuud aimaar bna sh de

Avatar

Зочин 2020-03-03 202.21.108.218

Уханы туршлага маш их хэрэгтэй шүү. Зааланд бөөнөөр нь байрлуулахдаа түр тасалгаа хийсэн бна лээ. Эмч сувилагчдын ээлж халааг богино хугацаанд сэлгэх бэлтгэх гм.

Avatar

Зочин 2020-03-03 103.10.21.47

Nice. Энэ гай ингээд дуусах нь. Эх дэлхийн амьдрал эргээд хэвийн болж Нар манддагаараа мандаж Солонго гарах нь.

Avatar

irgen 2020-03-03 202.131.225.150

alivaa zuil ogsoj buurdag taivshirj bolohgui. ondorjuulsen belen bdal uridchilan sergii;eh arga hemjeegee td hoi hemjeegeer avad yvah zuv

Avatar

Зохиолч Лувсангийн Пүрэвдорж 2020-03-03 66.181.180.91

Юу л бол? Хавар болж урь унаж, дулаараад ирэхээр яадаг л бол доо? !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж