Уханьд өвчлөгсдийн тоо буурч, тусгай эмнэлгийг хаав

Хуучирсан мэдээ: 2020.03.03-нд нийтлэгдсэн

Уханьд өвчлөгсдийн тоо буурч, тусгай эмнэлгийг хаав

Уханьд өвчлөгсдийн тоо буурч, тусгай эмнэлгийг хаав

Шинэ коронавирусийн халдварын голомт Хятадын Хубэй муж болон Ухань хотод өвчлөгсдийн тоо буурч, эдгэрсэн хүний тоо нэмэгдсээр байна. Тэгвэл халдварын тархалт өндөр байхад яаралтайгаар барьж босгосон 16 эмнэлгийн нэг нь сүүлчийн өвчтөнөө эдгээж гаргаснаар үйл ажиллагаагаа зогсоосныг Хятадын “CCTV” мэдээлжээ. Ухань хотод түр хугацаанд үйл ажиллагаа явуулах 16 эмнэлэг нээсэн нь 13 мянган орыг шинээр бий болгож 12 мянган хүнд тусламж, үйлчилгээ үзүүлжээ.

Хятадын Үндэсний эрүүл мэндийн комиссын төлөөлөгч Ми Фэн хэлэхдээ “Ухань хотод халдварын эрчимтэй тархалтыг хяналтдаа авсан. Ухань хотоос гадна Хубэй муж болон бусад мужуудад эмчилгээ үр дөнгөө өгч, хүмүүс эдгэрсээр байна” гэж мэдэгджээ.

Ухань хотод өнгөрсөн 2019 оны арванхоёрдугаар сард гарсан халдвараар 86500 гаруй хүн халдварласны олонх нь Хятад, тэр дундаа Хубэй мужид байв. Хятадад халдварын тоо буурч эхэлсэн ч дэлхийн 76 оронд халдварын тархалт эрчимтэй нэмэгдэж, 3100 гаруй хүн нас бараад байна. Хубэй мужид Ням гаригт халдварын 196 тохиолдол шинээр бүртгэгджээ. Энэ нь өнгөрсөн нэгдүгээр сараас хойш хоногт нэмэгдэж буй халдварын тоо анх удаа буурсан тохиолдол байв. Хятадад Ням гаригт нийтдээ 202 тохиолдол бүртгэгдсэн аж.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
55
ЗөвЗөв
9
ГайхмаарГайхмаар
5
ХарамсалтайХарамсалтай
5
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж