Хятадын дараагийн асуудал нь царцааны нүүдэл

Хуучирсан мэдээ: 2020.03.03-нд нийтлэгдсэн

Хятадын дараагийн асуудал нь царцааны нүүдэл

Хятадын дараагийн асуудал нь царцааны нүүдэл

Пакистан, Энэтхэг, Дорнод Африкийн хөдөө аж ахуйн ашигтай газруудыг сүйтгэсэн царцааны нүүдэл Хятадын хилээр нэвтэрч, тус улс сонор сэрэмжээ өндөрсгөлөө хэмээн Засгийн газрын агентлаг өчигдөр/2020.03.01/ мэдээлжээ. "Мэргэжилтнүүд царцааны нүүдэл Хятадад гамшиг авчрах магадлал харьцангуй бага хэмээн үзэж буй. Гэхдээ Хятадад царцааны нүүдлийг хянах төхөөрөмж болон нүүдлийн чиглэлийн талаар мэдээлэл хомс байна" хэмээн ой хээрийн захиргаанаас цахим хуудастаа нийтэлсэн мэдээлэлдээ дурджээ.

Ийнхүү Бээжин царцааны нүүдлийг хянах, улсдаа оруулахгүй байх хүртэл арга хэмжээ авах шаардлагатай боллоо. Засгийн газар харин энэ сард мэргэжилтнүүдтэй шуурхай түгшүүр зарлах систем боловсруулах болон царцааны нүүдлийн чиглэл, замыг тодорхойлох талаар хуралдахаар болсон байна.

Хоёрдугаар сарын дунд үеэс эхлэн хөдөө аж ахуйн сайд царцааны чиглэлийг тодорхойлох, улсдаа оруулахгүй байх аргуудыг судалж байгаа гэнэ.

2019 онд Хятад хөдөө аж ахуйн хувьд хүндхэн бэрхшээлүүдийг туулсан билээ. Тухайлбал, өтний тоо огцом ихэсч, зуу зуун км/кв талбайг сүйтгэж, Африкийн гахайн ханиаднаас болж 440 сая тоо толгой гахайны хагасыг нь устгасан билээ. Харин энэ жил уг царцааны нүүдэл Covid-19 вирустэй зэрэгцэн Хятадын эдийн засгийг улам ч доройтуулж болзошгүй хэмээн мэргэжилтнүүд таамаглаж байгаа аж.

Цөлийн царцаанууд бол хамгийн эртний, хамгийн их хор хөнөөлтэй шавжуудын нэг хэмээн НҮБ тодорхойлсон байна. Нэг км/кв газарт багтах царцаа л гэхэд 35 мянган хүний хүнсийг ганцхан өдөрт л дуусгах аюултай байдаг гэнэ.

Бээжингийн үзэж буйгаар цаг уурын байдал зөв тохирвол Хятадад ирэх царцааны нүүдэл Пакистан, Энэтхэг, Төвөдөөр дайран Юнань мужид, Казахстанаар дамжин Шинжан Уйгурын газар нутагт орж ирэх магадлалтай аж. Хятадын хөдөө аж ахуй, шинжлэх ухааны академийн ургамал хамгаалах институтын судлаач Жан Зехуа өнгөрөгч сард Шинхуа болон Төвөдийн хэвлэл мэдээлэлд "Царцааны нүүдэл шууд Хятадын нутагруу чиглэх төлөвгүй байна. Одоогийн судалгаанаас үзэхэд нүүдэл Хятадад зургаа эсвэл долдугаар сарын үед орж ирэх бололтой" хэмээн мэдэгдсэн байна. Мөн тэрбээр царцааны хамгийн идэвхтэй орчин нь 40 хэмийн халуун, 60-70 хувийн чийгшилтэй байх гэнэ. Тиймд царцаа Төвөдийн өмнөд хэсэгт нүүдэллэх магадлал бага байх аж.

ЭХ СУРВАЛЖ: SCMP.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХарамсалтайХарамсалтай
5
ГайхмаарГайхмаар
4
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж